ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

Фото мэдээ


нийт 45

Жаргалант сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл өнөөдөр 69 хувийн ирцтэйгээр хуралдлаа.

2025-11-18 13
Тус хурлаар: - 2025 оны 11, 12 сард хэрэгжүүлэх ажлын санал, мэдээлэл - 2025 оны төлөвлөгөөний биелэлт - Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2026 онд хэрэгжүүлэх ажлын санал - Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.

"АВЛИГЫН ЭСРЭГ САРЫН АЯН”-ны хүрээнд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас “Авлигын тухай ойлголт, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлье” сэдэвт сургалтыг Сургагч багш М.Оюунсүрэнтэй хамтран зохион байгууллаа.

2025-11-18 14
Сургалтад Жаргалант сумын ИТХ-ын ажлын алба, Засаг даргын тамгын газрын албан хаагчид, Жаргалант сумын ЕБС болон цэцэрлэгийн удирдлагууд нийт 60 гаруй албан хаагч хамрагдлаа. Сургалтын үеэр сумын ИТХ-ын дарга Х.Батсүрэн, Хурлын Нарийн бичгийн дарга Х.Баярлах нар Жаргалант суманд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хийж, Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллахыг уриаллаа.

ЖАРГАЛАНТ СУМЫН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ ӨНӨӨДӨР ХУРАЛДЛАА.

2025-10-10 15
Тус хурлаар - Сумын ундны усны худгуудын ариутгал халдваргүйжүүлэлтийн талаар авсан арга хэмжээний тухай - Стандартын шаардлага хангахгүй байгаа хуучирсан барилгатай ундны усны худгуудын барилгыг шинэчлэх тухай - Хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэх журмын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох албан тушаалтнуудад ажлын чиглэл өглөө. 🖊Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гарах зардлыг тооцож ирэх оны төсвийн төсөлд тусгах талаарх саналыг Төсвийн ерөнхийлөн захирагчид уламжлахаар шийдвэрлэлээ.

Жаргалант сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдлаа.

2025-09-11 12
Жаргалант сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр нийт гишүүдийн 76,9 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Тус хурлаар: - ГХУСАЗСЗ-ийн 2025 оны жилийн ажлын төлөвлөгөөнд тодотгол хийх - Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газрын мэдээлэл, хийх ажлын санал - Гэр бүлийн хүчирхийллийг бууруулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай санал мэдээлэл - Цагдаагийн газрын мэдээлэл -“Аюулгүй хонх” төслийн танилцуулга зэрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлуудыг хэлэлцэн шийдвэрлэж, 2025 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг тодотгон баталлаа.

ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ V ХУРАЛДААН 62.06 ХУВИЙН ИРЦТЭЙГЭЭР ХУРАЛДЛАА.

2025-08-08 93
Сумын ИТХ-ын Тавдугаар хуралдаанаар: -Жаргалант сумын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай -2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай - Эрх олгох тухай / Багийн ИНХ-ын дарга нарт тухайн жил, улиралд олгох үндсэн болон нэмэгдэл урамшууллын хэмжээг тогтоох эрхийг сумын ИТХ-ын Зөвлөлд олгох/ зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ шийдвэрлэлээ.

ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА “ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2024-11-08 224
ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА “ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. /2024.11.08/ Тус сургалтыг -Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль - Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний танилцуулга - Газрын тухай хууль, Газар зохион байгуулалтын төлөвлөгөө - Төсвийн тухай хууль - Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам - Баримт бичиг боловсруулах тухай - Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль зэрэг сэдвийн хүрээнд хийж Төлөөлөгчдөд Хууль, Эрхзүйн мэдээлэл хүргэлээ.

ЖАРГАЛАНТ СУМЫН ИТХ-ЫН ДАРГААР ХҮРЭЛХҮҮГИЙН БАТСҮРЭН СОНГОГДЛОО

2024-10-28 227
Сумын ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд АН-аас 23 төлөөлөгч, МАН-аас 6 төлөөлөгч нийт 29 төлөөлөгч сонгогдсон.

ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИТХ-ЫН 9 ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.

2024-10-28 227
Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдаан өнөөдөр (2024.10.28) Жаргалант сумын ЗДТГ-ын Хуралдааны танхимд 09.40 минутад эхэлж, хуралдаанд ирвэл зохих 29 Төлөөлөгчөөс 28 Төлөөлөгч хүрэлцэн ирж 96.5 хувийн ирцтэй хуралдаж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д заасны дагуу Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон Төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад М.Адуучин нээж, хуралдааныг удирдаж байна. Анхдугаар хуралдаанаар: Сумын ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгийн тухай илтгэл, Сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай, Сумын ИТХ-ын Анхдугаар хуралдааны дэг батлах тухай, Сумын ИТХ-ын даргыг сонгох тухай, Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай, Сумын ИТХ-ын Зөвлөл байгуулах тухай, Сумын ИТХ-ын Хороодыг байгуулах тухай зэрэг 7 асуудал хэлэлцэнэ. Хэлэлцэх асуудлын дараалал ёсоор "Сумын ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгийн тухай илтгэл"-ийг Жаргалант сумын Сонгуулийн хорооны дарга О.Сэрчмаа танилцуулаа.

ЖАРГАЛАНТ СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 13 ДУГААР ХУРАЛДААН БОЛОВ.

2024-02-26 426
Өнөөдөр Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит XIII хуралдаан Жаргалант сумын ЗДТГ-ын хуралдааны танхимд /67%-ийн ирцтэй/ болж өндөрлөлөө. Хуралдаанаар: 1.Сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрийг зарлах тухай 2.Нийтийн сонсгол явуулах эсэх асуудлыг шийдвэрлэх тухай 3.Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хороо, хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай 4.Амьжиргааг дэмжих зөвлөл байгуулсан тогтоолыг хүчингүй болгох тухай 5."Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл"-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛ ӨНӨӨДӨР ХУРАЛДЛАА.

2024-01-08 336
Зөвлөлийн хуралдаанаар: - Орон нутгийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангаар хийгдсэн ажлын хөрөнгө бүртгэх тухай асуудлыг хэлэлцэж зөвлөмж, үүрэг чиглэл өгөв.

"ХОВД- 2023" НАСАНД ХҮРЭГЧДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАНДАЖ АВАРГУУД ТОДОРЛОО

2023-05-30 317
"ХОВД- 2023" НАСАНД ХҮРЭГЧДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаагийн ивээл дор зохион байгуулагдсан "Ховд-2023" Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн Ховд Хотноо 2023.05.19-30 өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9550
7867 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%