ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

Жаргалан багийн ИНХ-ын дарга Л.Эрдэнэчимэг

2015-10-26

1.    Багийн засаг даргын 2018 оны ажлын төлөвлөгөөний биелэлтийн явцын талаар дэлгэрэнгүй бичнэ үү. (1-3 улирлын байдлаар)

Багийн Засаг даргын 2018 оны ажлын төлөвлөгөөг БИНХ-аар хэлэлцүүлж, иргэдээс гарсан саналыг тусгаж батлаж өгсөн бөгөөд одооогийн байдлаар багийн дотоод ажлын явц нь иргэдэд төрийн үйлилгээг 800 гаруй иргэнд үзүүлэн багийн засаг даргын бүрэн эрхийн хүрээнд хэвийн явагдаж байна. Хөрөнгө зарцуулах, зарим нэг ажил хийгдээгүй бөгөөд 160 айлын хэрэглээний халуун устай болгох талаар мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа. Төлөвлөгөөний биелэлт 85-90 хувьтай байна.

2.    Багийн засаг даргын төлөвлөгөөнд хяналт тавьж тайланг хэлэлцэж байгаа юу? Хэлэлцсэн бол ямар ямар ажлуудыг хэлэлцээд ямар үр дүнд хүрэв, үгүй бол ямар шалтгаанаар хэлэлцээгүйгээ дэлгэрэнгүй бичнэ үү.

Багийн засаг даргын төлөвлөгөөнд хяналт тавьж зарим нэг асуудлыг хэлэлцүүлж СӨХ-ийн шинэ зохион байгуулалт хийхээр төлөвлөсөн боловч энэ асуудал шийдвэрлээгүй хуучин хэвээрээ ажиллаж байна. Харъяа байгууллагуудын орчны тохижилт цэвэрлэгээг тогтмолжуулсан. Цаашид төвлөрсөн газрын хог хаягдлыг ачиж тээвэрлэх, төрөлжүүлэхэд орон нутгийн мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллана.

3.    Багт тулгамдаж байгаа цаг үеийн асуудлыг БИНХ-аар хэлэлцэж байна уу? Хэлэлцсэн бол ямар асуудлыг хэлэлцэж ямар үр дүнд хүрэв, хэрхэн шийдвэрлэв.

Багт тулгамдсан асуудлаар БИНХ-аар хэлэлцэж аймаг сумын ИХ-ын төлөөлөгчдийг урилгаар оролцуулж иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд зарим асуудлыг холбогдох мэргэжлийн байгууллагад тавьж шийдвэрлэсэн: Үүнд: Цахилгаан тасалдлын талаар, орон сууцны цэвэрлэгээ үйлчилгээг хэвийн болгох талаар одоогийн СӨХ-ийн удирдлагад хандсан.

4.    Багийн ИНХ болон олон нийтийн ажил зохион байгуулахдаа иргэдийг идэвхитэй оролцуулж байсан сайн туршлагаасаа дэлгэрэнгүй хуваалцана уу.

Багийн ИНХ болон олон нийтийн ажил зохион байгуулахад иргэдийг идэвхитэй оролцуулахад орон сууцны иргэдийг сууцаар нь зарлах, зарлал орцны үүдэнд наах, урилга өгөх, утсаар ярих мөн цаг үеийн асуудлаар мэдээлэл өгүүлэх, өрхийн мэнэлэгтэй хамтарч ажиллах болон ахмадуудад сургалт явуулдаг.

5.    Таны ажиллаж байгаа багийн ИНХ-ын хувьд амжилттай давуу тал юу байна вэ? Яагаад та амжилттай тал гэж бодож байна.

Дутагдалтай болон сул тал нь юу байна? Хэрхэн засаж сайжруулах вэ? Таны зүгээс юу хийж болох вэ?

Манай багийн ИНХ-ын давуу тал нь хэлэлцэх асуудлаа зөв төлөвлөх, ирцээ сайн бүрдүүлэх, ажил хэрэгч асуудлуудыг шийдвэрлэдэг. Иргэдийнхээ санал хүсэлт, ажил төрлийн шүүмжлэлийг сайн хүлээн авч шийдвэрлэхэд багийн ажлын албатайгаа хамтарч ажилладаг. Дутагдалтай тал нь ажилтай иргэдийн оролцоо арай муу байдаг боловч санал хүсэлтийг бичгээр авдаг. Зарим асуудлыг биечлэн очиж танилцуулдаг.

6.    Бусад

Багийн ИНХ-аар багийн засаг даргын тайланг хэлэлцүүлэх, жилийн  ажлын төлөвлөгөө батлах, мөн тайлант хугацааэд багийн нийгмийн ажилтаны хийсэн ажлын тайлан хэлэлцэх, үнэлэлт дүгнэлт өгдөг. Хэсгийн цагдаа, өрхийн эмнэлэгийн эмч нар, СӨХ-ийн байцаагч нарыг оролцуулдаг. Энд багийн засаг дарга, нийгмийн ажилтны ажлын тайланг хавсагргаагүй мөн ОНХС-аар багт хийгдэх ажлуудыг хэлэлцүүлж тусгай журмын дагуу бүрдүүлэн өгдөг. Багийн ИНХ-аар төрийн одон медалиар шагнуулахыг хүссэн иргэдийн материалтай танилцаж тогтоол гаргаж сумын хурлын ажлын албанд хүргүүлдэг. Багийн амьжиргээний баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдийг хурдаар хэлэлцүүлэн багийн ИНХ-ын тогтоолоор баталгаажуулан хүргүүлдэг. Сумын ИТХ-аас зохион байгуулсан сургалт, хуралд идэвхитэй оролцдог. Багийн засаг дарга, ажлын албаны үйл ажиллагаанд хяналт тавьж хамтран ажилладаг. Дээд шатны хурлын тогтоол шийдвэр ажлын чиглэл зааварчилгээны дагуу ажилладаг. Жилийн тайлангаа багийн ИНХ-д тавьж хэлэлцүүлдэг.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1305
510 / 39%
413 / 32%
186 / 14%
196 / 15%