ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

Цамбагарав багийн ИНХ-ын дарга З.Төмөрсанаа

2015-11-02

1.    Багийн засаг даргын 2015 оны ажлын төлөвлөгөөний биелэлтийн явцын талаар дэлгэрэнгүй бичнэ үү. (1-3 улирлын байдлаар)

            Тус багийн засаг дарга Л.Отгонцагаан нь 2014 оны ажлын тайлан 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг багийн иргэдийн нийтийн хуралд тайлангаа тавьж, 90 хувиар дүгнүүлэн 2015 оны үйл ажлиллагааны төлөвлөгөөгөө батлуулан, багийн нийгмийн ажилтны хамтаар төр засаглалын үйл ажиллагаа, засаг захиргааны анхан шатны байгууллага болох багийн түвшинд тасралтгүй зохион байгуулж явуулж байна.

            Иргэдийн нийтийн хурлаар батлуулсан 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө графикын дагуу явуулахын зэрэгцээ цаг үеийн ажлыг зохих түвшинд нь зохион байгуудах, иргэд олон түмнийхээ төлөө гэсэн сэтгэлээр ажиллаж байгаад нь ИНХ тэргүүлэгчид бидэнд таатай байна

            Одоогоор ОНХС-ийн хэлэлцүүлэгийг ИНХ-ын дарга тэргүүлэгчидтэйгээ хамтран 2015 оны 4 дүгээр сарын 27-нд хийж, багт хийгдэх ажлыг эрэмбэлэн хэлэлцүүлгээ амжилттай явуулсан боловч санхүүжилтгүйгээс шалтгаалан хогны машин цэвэр бохир усны шугам, хаягжуулалт зэрэг ажлууд хийгдээгүй байна.

            Багийн засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд 2015 онд нийгмийн бодлогын чиглэлээр бүх төрлийн статистик судалгаа гаргаж, хүн малын тоогоо гаргаж, хугацаат цэргийн албанд багийн цэргийн насны эрчүүдээ хамруулж, сургууль цэцэрлэгт хүүхдүүдээ суралцуулах ажилд иргэдийг идэвхитэй татан оролцуулсан юм.

            Мөн бүтээлч ажлын хүрээнд багийн нутаг дэвсгэрт 2 удаа их цэвэрлэгээ хийлгүүлж, мод тарих өдрөөр иргэдээр 100 ширхэг мод тариулав.

            Бусад ажлын хүрээнд багийн өдөрлөг, ахмадын баяр, эмзэг бүлгийн уулзалт, шинэ жил эх үрсийн баяр зэрэг ажлуудыг багийн ИНХ-тай хамтарч зохион байгууллаа. Оны эцсээр бүх төрлийн судалгаагаа гаргаж, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хангалттай хийж гүйцэтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

2.    Багийн засаг даргын төлөвлөгөөнд хяналт тавьж тайланг хэлэлцэж байгаа юу? Хэлэлцсэн бол ямар ямар ажлуудыг хэлэлцээд ямар үр дүнд хүрэв, үгүй бол ямар шалтгаанаар хэлэлцээгүйгээ дэлгэрэнгүй бичнэ үү.

Багийн ИНХ-ын тэргүүлэгчид хуралдаж багийн ИНХ-ыг 2015 оны 1 дүгээр сарын 7-нд хуралдуулж, 2014 оны хийсэн ажлын тайлан, 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж баталсан байна. 2014 онд ОНХС-аар багт хийгдсэн ажлыг дүгнэж, 2015 онд хийх ажлыг эрэмбэлж, сумын иргэдийн хуралд хүргүүлэв. Багийн хурлаас ард иргэдээс гарч байгаа санал шүүмжлэлийг тогтмол хурлын материалтай нь хамт сумын ИТХ-д хүргүүлэн ажиллаж байна.

3.    Багт тулгамдаж байгаа цаг үеийн асуудлыг БИНХ-аар хэлэлцэж байна уу? Хэлэлцсэн бол ямар асуудлыг хэлэлцэж ямар үр дүнд хүрэв, хэрхэн шийдвэрлэв.

            Оны эхнээс БИНХ-ын тэргүүлэгчид 5 удаа хуралдаж, хуралдааны байгууллагын 90           жилийн ой, авто тээврийн байгууллагын 90 жилийн ой, Эрүүл мэндийн байгууллагын     90 жилийн ой, 20 иргэнийг шагнаж урамшуулах талаар холбогдох байгууллагууд нь          мэдэгдэж, арга хэмжээ авсан юм.

            Манай багийн ИНХ нь ямарч үед ямарч цагт хуралдахад ирц хангалттай байдаг нь             багийн засаг дарга, ИНХ-ын тэргүүлэгчдийн сэтгэлд таатай байдаг юм.

4.    Багийн ИНХ болон олон нийтийн ажил зохион байгуулахдаа иргэдийг идэвхитэй оролцуулж байсан сайн туршлагаасаа дэлгэрэнгүй хуваалцана уу.

Төв аймаг, нийслэлийн Баянзүрх дүүргийн багийн иргэдийн нийтийн хурлын үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцож, өөрийн баг дээр хийж болох сайн ажлуудыг нь түүвэрлэн авч хэрэгжүүлэ байна.

5.    Таны ажиллаж байгаа багийн ИНХ-ын хувьд амжилттай давуу тал юу байна вэ? Яагаад та амжилттай тал гэж бодож байна.

Дутагдалтай болон сул тал нь юу байна? Хэрхэн засаж сайжруулах вэ? Таны зүгээс юу хийж болох вэ?

Манай багийн ИНХ нь тэргүүлэгчдийн хурлдаар хэлэлцэх асуудлыг сайтар боловсруулан хэлэлцдэг журамтай болсон билээ. Гарч байгаа санал шүүмжлэлийг холбогдох газарт танилцуулж, хариуг нь заавал дараагийн ИНХ дээр танилцуулдаг журамтай билээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%