ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ИРГЭНИЙ ОРОЛЦООТОЙ ТӨЛӨВЛӨЛТИЙН СУРГАГЧ БАГШ П.ОЮУНТУНГАЛАГТАЙ ХАМТРАН 12 БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ДАРГА, ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ “ЧАДАВХЖУУЛАХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2025-05-02

Тус сургалтаар
- Багийн ИНХ-ын дарга, зөвлөлийн ажлыг дүгнэх, урамшуулал олгох журмын талаар сумын ИТХ-ын Нарийн бичгийн дарга Х.Баярлах
- Багийн Иргэдийн Нийтийн Хурал, зөвлөлийн эрх үүрэг, иргэдийн оролцоог хангах талаар анхаарах асуудал, Иргэдийн Нийтийн Хурлыг удирдан зохион байгуулах, шийдвэрийг албажуулах архивын нэгж үүсгэх үйл ажиллагаа, ОНХС-ийн хөрөнгө оруулалтын ажлыг багийн түвшинд хэрхэн зохион байгуулах, Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам сэдвээр Иргэний оролцоотой төлөвлөлтийн сургагч багш П.Оюунтунгалаг
- Монгол бичгийн хэрэглээний талаар МУИС-ийн харьяа Баруун бүсийн сургууль, Боловсрол судлалын тэнхимийн эрхлэгч дэд профессор Г.Нямдаваа нар сургалт хийлээ.
-Мөн ИТХ-ын дарга Х.Батсүрэн, Нарийн бичгийн дарга Х.Баярлах нар багийн ИНХ-ын хурлын үйл ажиллагаа, зохион байгуулалтын талаар мэдээлэл өгч, багийн ИНХ-ын ажлыг эрчимжүүлж, хамтын удирдлагын зарчмыг бэхжүүлж ажиллах талаар санал солилцож, асуултад хариулж ажиллалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%