ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

“ЭРҮҮЛ ГУДАМЖ МИНИЙ ХАШААНААС”

2015-11-17

Жаргалант сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн

Хуралдааны  2015 оны 04 дүгээр сарын

 28-ний өдрийн ... тогтоолын  хавсралт

 

 

 

“ЭРҮҮЛ ГУДАМЖ МИНИЙ ХАШААНААС” ТЭРГҮҮНИЙ БАГ,

 ГУДАМЖ, ХАШАА ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

 

НЭГ. АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮНДЭСЛЭЛ

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Монгол улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалах эрхтэй”, аймгийн “Хүн амьдрах таатай орчинтой” “Ногоон хөгжлийн загвар” аймаг болохоор дэвшүүлсэн зорилт, Ховд хот үүсгэн байгуулагдсаны 330 жилийн ойг угтсан арга хэмжээ зэрэг нь энэхүү аяныг зохион байгуулж явуулах үндэслэл болно.

ХОЁР. ЗОРИЛГО

Жаргалант сумын иргэдийн оролцоог идэвхижүүлэх, гудамжны эмх цэгц,  хашааны өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг нь бүрдүүлэхэд энэхүү аяны зорилго оршино.

ГУРАВ. АЯНЫ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

      Аяныг зохион байгуулах, удирдан чиглүүлэх ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар томилж, салбар ажлын хэсэг, бүлгийг Жаргалант сум болон багийн Засаг дарга нар байгуулан ажиллуулна.

ДӨРӨВ. АЯНЫ ХАМРАХ ХҮРЭЭ

     Жаргалант сумын 12 багийн хэмжээнд зохион байгуулна .

ТАВ. АЯНЫ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХУГАЦАА

Аяныг 2015 оны 5-р сарын 1-нээс 07-р сарын 1-ний хооронд зохион байгуулна.

ЗУРГАА. АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ОРОЛЦОХ ОРОЛЦОО

Аяныг зохион байгуулахад Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг удирдан чиглүүлэх бөгөөд Жаргалант сумын 12 багийн иргэд, сум болон багийн Засаг дарга, Нийгмийн ажилтан, сайн дурын ажилтнууд голлон оролцохоос гадна аймгийн Засаг даргын Тамгын газрын  Хөгжлийн бодлогын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, аймгийн Эрүүл мэндийн газар, хэвлэл мэдээллийн байгууллагууд болон бусад хамтрагч байгуууллагуудын оролцоо, дэмжлэгийг авч ажиллана.

Норвегийн тусламжийн байгууллагын ЭМАШТҮБ-2 төсөл, Дэлхийн зөн ОУБ-ын Ховд хөгжлийн хөтөлбөр мэргэжил арга зүй, сургалт, мэдээлэл,санхүүгийн дэмжлэгүзүүлж оролцоно.

ЗУРГАА. АЯНЫ ХҮРЭЭНД ХИЙГДЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

·         Айл өрхүүдэд чиглэсэн орчны эрүүл мэнд, эрүүл ахуй, халдварт өвчнөөс сэргийлэхэд чиглэсэн сургалтуудыг зохион байгуулна.

·         Эрүүл мэндийг дэмжигч өрх гэр бүлийг бий болгох арга зүйн сургалтууд зохион байгуулах.

·         Иргэдийн дунд сайн дурын бүлэг байгуулах, хариуцан ажиллах ажилтан, сайн дурын зөвлөгч ажиллуулах, түүнийг сургаж, туршлагжуулах.

·         Багуудын гудамжуудын цэгцлэлт хийж, муруй, догол хэсгийг тэгшилж эгц, шулуун гудамж үүсгэнэ.

·         Гудамжуудын хашааны өнгө үзэмжийг сайжруулж нэгэн загвар хээ, зосоор өнгөлж үзэмжийг сайжруулна.

·         Иргэдэд нийгмийн сайн сайхныг бүтээх, хамтран ажиллах чиглэлээр олон талт үйл ажиллагааг идэвхижүүлэх.

·         Гудамж, өрхийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, шинээр бий болгох хөдөлгөөн өрнүүлэх.

·         Аяны хүрээнд санаачлагатай, бүтээлчээр идэвхитэй оролцсон байгууллага, иргэдийн бүлэг, өрхүүдийн үйл ажиллагааг урамшуулах, болзолт уралдаан зарлаж дүгнэх.

ДОЛОО. АЯНЫ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

7.1. “Шилдэг тохижилттой-Эрүүл загвар баг”-ийн шалгуур

·         Багийн хэмжээнд гудамжийг цэгцэлж шулуун болгосон байх

·         Багийн нийт хашаа, өрхүүдийн ариун цэвэр бохирын цооногийг стандартын дагуу хийж тохижуулсан байх

·         Нийт өрхүүдийн 70-аас дээш хувьд мод тарих хөдөлгөөн өрнүүлж тарьсан байх

·         Багийн харъяа гудмуудыг тэгшилж машины зогсоол, тэмдэглээг хийж тохижуулсан байх

·         Гудамж, хашааны хаягыг нэг загвараар хийж хадсан байх

·         Гудамж бүрт орчны эрүүл ахуй хариуцсан ахлагч томилж ажиллуулсан ажил нь тогтмолжсон байх 

·         Багийн тодорхой цэгүүдэд хүүхэд хөгшидөд зориулсан талбай байгуулж тохижуулсан байх

·         Багийн иргэд, айл өрхүүдийг уг аянд бүрэн хамруулсан байх.

7.2 Аяны хүрээнд санаачлагатай, бүтээлч, идэвхитэй оролцсон Эрүүл загвар хашааг урамшуулах

·         Тухайн багийн  хашаа нь  дотроо цэвэр, тохилог өнгө үзэмжтэй орчныг бүрдүүлсэн байх

·         Хашаандаа хүрээ, хээ хадаж, зосдож тэгшилсэн байх

·         Хашааны том, жижиг хаалгаа стандартын дагуу жигд хийж, будаж тэгшилсэн байх

·         Хашаагаа стандартын дагуу хаягжуулсан байх

·         Хашаандаа шинээр мод тарьж ургуулсан, ногоон байгууламжыг нэмэгдүүлсэн байх

·         Хашаандаа гэрэлтүүлэгтэй байх

·         Стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болж, ариутгалыг тогтмол хийлгэсэн байх

·         Айл өрх бүр үйлчилгээний байгууллагуудад зохих хураамжаа төлсөн байх

·         Хэрвээ нохойтой бол хашааны хаалган дээр харагдхуйц тодорхой анхааруулага байрлуулаж, тусгай байр, уяатай байх

7.3. Шилдэг тэргүүний эрүүл загвар гудамжны шалгуур үзүүлэлт

·         Нийт гудамжны 80-аас дээш хувь нь гудамжаа тэгшилж шулуун шугамд оруулсан байна.

·         Гудамжны зам харгуйг хайрагжуулж тоос шорооноос сэргийлсэн арга хэмжээг авсан байх

·         Гудамжны айл өрхүүд нийлж бүлгийн зохион байгуулалтад орсон байх.

·         Гудамжны хашааг жигд зостож, шохойдож, хээлсэн байна.

·         Гудамжны  автозамыг тэгшлэх, зорчих хэсгийг саадгүй болгож тэмдэг тэмдэглэгээ хийсэн байх

·         Гудамжны ойр орчмын харьяа газрыг цэвэрлэж хоггүй цэвэр байлгах

 

НАЙМ.АЯНЫ ШАГНАЛЫН САН

8.1. Тэргүүний ажилласан баг

Тэргүүн байр-1        Өргөмжлөл 3000 000 төгрөг

Дэд байр -1               Өргөмжлөл  2000 000 төгрөг

Гутгаар байр -1       Өргөмжлөл  1000 000 төгрөг

8.2. Тэргүүний тохижилт соёлжилттой гудамж

Тэргүүн байр-1        Өргөмжлөл 500 000 төгрөг

Дэд байр -1               Өргөмжлөл  300 000 төгрөг

Гутгаар байр -1       Өргөмжлөл  200 000 төгрөг

8.3.Тэргүүний тохижилт соёлжилттой эрүүл ахуйн стандарт хангасан хашаа 

Тэргүүн байр-3        Өргөмжлөл 300 000 төгрөг

Дэд байр -2               Өргөмжлөл  200 000 төгрөг

Гутгаар байр -5       Өргөмжлөл  100 000 төгрөг

8.4.Багуудын хэмжээнд аяныг зохион байгуулахад идэвхитэй оролцож тэргүүлсэн багийн Өрхийн эрүүл мэндийн төв

Тэргүүн байр -1       Өргөмжлөл 3000 000 төгрөгийн  тоног төхөөрөмжийн батламжийг Дэлхийн зөн  ОУБ-ын орон нутаг дахь хөгжлийн хөтөлбөрөөс   гардуулна.

 

------ оОо -----

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1349
525 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%