ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

БААТАРХАЙРХАН, БИЧИГТ, ТАХИЛТ БАГУУДАД “ИРГЭНИЙ ТАНХИМ-ИРГЭДИЙН ОРОЛЦОО” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЙЛАН, ДҮГНЭЛТ

2015-11-16

БААТАРХАЙРХАН, БИЧИГТ, ТАХИЛТ БАГУУДАД

“ИРГЭНИЙ ТАНХИМ-ИРГЭДИЙН ОРОЛЦОО”

 ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛСАН

 АЖЛЫН ТАЙЛАН, ДҮГНЭЛТ

 

 

2015.11.10                                                                                                                  Ховд

 

 

            Баатархайрхан, Бичигт, Тахилт багуудад “Иргэний танхим-Иргэдийн оролцоо”  хэлэлцүүлэгийг 2015 оны 11 дүгээр сарын 10-ий өдөр зохион байгуулж, тус арга хэмжээнд  Жаргалант сумын ИТХ-ын дарга Н.Энхтөр, Ажлын албаны дарга П.Оюунтунгалаг, ажилтан Ц.Отгоншар, Б.Батжаргал, сумын Засаг даргын туслах С.Батэрдэнэ нар оролцлоо.

            Хэлэлцүүлэгт 43 иргэд оролцож мэдээлэл авч, удирдах албан тушаалтан нараас өөрсдийн сонирхсон асуултандаа хариулт авлаа.

            Жаргалант сумын ИТХ-ын 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд Иргэний танхимыг явуулын хэлбэрээр байгууллагууд дээр зохион байгуулахаар тусгасан.

Төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу явуулын иргэний танхимын үйл ажиллааг иргэд олон нийтэд сурталчлах, иргэдээс гарсан санал санаачлагыг төрийн үйл ажиллагаанд тусгах, шийдвэрлэх, уламжлах зэрэг бодлогыг дэвшүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээг авч ажиллалаа.

            Хэлэлцүүлгийн сэдвийг иргэд олон нийтийн дунд тулгамдаж буй асуудлаар санал авахад дараах саналууд гарлаа.

·         Хог хаягдлыг цэгцлэх тухай

·         Нохой устгах тухай

·         Ажилгүйдлийн тухай

·       Хотын гэрэлтүллгийн тухай гэсэн саналууд гарсанаас санал хураалтаар Хог хаягдлыг цэгцлэх тухай асуудлыг хэлэлцүүлгээр хэлэлцэхээр шийдвэрлэв.

Иргэд олон нийтээс сум орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар өөрсдийн санаа бодлоо илэрхийллээ.

Саналууд:

Ø  Хувь хүний хариуцлагыг дээшлүүлэх тухай

Ø  Гудамж хариуцсан хогийн байцаагчтай болох

Ø  Хогийн машиныг хуваарь гаргах тухай

Ø  Хог ачилтийн мөнгийг цахилгааны төлбөртэй хамтатгаж авах

Ø  Гэр хорооллын гудамжийг гэрэлтүүлэх

Ø  Хогийг уутаар ачлуулж хэвших

Дүгнэлт: 

            1.Хог хаягдлын тухай хувь хүний боловсролыг дээшлүүлэх сургалт сурталчилгааг дээшлүүлэх талаар ЗДТГ, ХЗАА-д үүрэг чиглэл хүргүүлэх.

            2.Гудамж хариуцсан хогийн байцаагч ажлуулах нөхцөл боломж бий эсэх талаар ЗДТГ, ХЗАА-наас тодруулах.

            3.Хогийн машиныг айл өрхөөр явж хог ачих хуваарь гаргах чиглэлийг ЗДТГ, багуудад өгөх.

            4.Хогний мөнгийг цахилгааны төлбөртэй хамтатгаж авах талаар Баруун бүсийн эрчим хүчний зөвлөл, аймгийн Засаг дарга болон холбогдох газруудад хандах.

            5.Гэр хорооллын гудамжийг гэрэлтүүлэх ажлын төсвийг ирэх оны ОНХС-ийн төсөл арга хэмжээнд тусгах эсэх талаар холбогдох албан тушаалтнаас тодруулах, чиглэл өгөх.

            6.Хогний машины хог ачих хуваарь гаргаж, хогийг уутаар ачиж зайлуулах.

 

Дээрх асуудлуудаар холбогдох байгууллага, албан тушаалтан нараас тодруулж хэрхэн шийдвэрлэсэн талаар эргэн мэдээлэх.

 

 

Тайлан, дүгнэлт гаргасан:

 

Жаргалант сумын ИТХ-ын Ажлын алба

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%