ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

ЖАРГАЛАН, МАГСАРЖАВ, ЦАМБАГАРАВ БАГУУДАД “ИРГЭНИЙ ТАНХИМ-ИРГЭДИЙН ОРОЛЦОО” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЙЛАН, ДҮГНЭЛТ

2015-11-16

ЖАРГАЛАН, МАГСАРЖАВ, ЦАМБАГАРАВ БАГУУДАД “ИРГЭНИЙ ТАНХИМ-ИРГЭДИЙН ОРОЛЦОО”  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН

БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЙЛАН, ДҮГНЭЛТ

 

 

2015.11.11                                                                                                                             Ховд

 

 

            Жаргалан, Магсаржав, Цамбагарав багуудад “Иргэний танхим-Иргэдийн оролцоо”  хэлэлцүүлэгийг 2015 оны 11 дүгээр сарын 11-ий өдөр зохион байгуулж, тус арга хэмжээнд  Жаргалант сумын ИТХ-ын дарга Н.Энхтөр, Ажлын албаны дарга П.Оюунтунгалаг, ажилтан Ц.Отгоншар, Б.Батжаргал, сумын Засаг даргын туслах С.Батэрдэнэ нар оролцлоо.

            Хэлэлцүүлэгт 39 иргэд оролцож мэдээлэл авч, удирдах албан тушаалтан нараас өөрсдийн сонирхсон асуултандаа хариулт авлаа.

            Жаргалант сумын ИТХ-ын 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд Иргэний танхимыг явуулын хэлбэрээр байгууллагууд дээр зохион байгуулахаар тусгасан.

Төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу явуулын иргэний танхимын үйл ажиллааг иргэд олон нийтэд сурталчлах, иргэдээс гарсан санал санаачлагыг төрийн үйл ажиллагаанд тусгах, шийдвэрлэх, уламжлах зэрэг бодлогыг дэвшүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээг авч ажиллалаа.

            Хэлэлцүүлгийн сэдвийг иргэд олон нийтийн дунд тулгамдаж буй асуудлаар санал авахад дараах саналууд гарлаа.

·         Хог хаягдлыг цэгцлэх тухай

·         Мал, нохойг хогийн цэгээс холдуулах тухай

·         Цахилгааны үнийн тухай

·         СӨХ-ийн үйл ажиллагааны тухай /I, II дугаар 80 айлын хэрэглээний халуун усны асуудал/

·         Түлшний хөнгөлөлтийн тухай

·         Агаарын бохирдлын тухай

·         30 айлын тохицилт

·         Тэтгэвэр тэтгэмжийн тухай

·         Цамбагарав багийн цэвэр усны тухай

·       Телевизийн тоон систем иргэдийг төөрөлдүүлж байгаа тухай гэсэн саналууд гарсанаас санал хураалтаар Хог хаягдлыг цэгцлэх тухай асуудлыг хэлэлцүүлгээр хэлэлцэхээр шийдвэрлэв.

 

Иргэд олон нийтээс сум орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар өөрсдийн санаа бодлоо илэрхийллээ.

Саналууд:

Ø  Хогийн машиныг зуны улиралд  сард 1 удаа, өвлийн улиралд 7-14 хоногт 1 удаа хогийг ачуулах хуваарь гаргах.

Ø  Цамбагарав багт хогний машинтай болгох, цэвэр усны худгийг шинжилгээнд оруулж стандартын шаардлага хангуулах.

Ø  Нохойг гэрчилгээжүүлж, гэрчилгээгүй золбин нохойг устгах

Ø  7-30, II-48, IY-60, 27, 12, 24 айл болон Алтайн буйлаастын 12 айлын орон сууцны гадна талбайг тохижуулах

Ø  Түлшний хөнгөлөлтийг ойрын хугацаанд шийдэх

Ø  Алтайн буйлаастын 12 айлын орон сууцны хажуугаар 2, 5 дугаар цэцэрлэгт хүрэх замын тохижилт хийх

Дүгнэлт: 

1.Хотын Захирагчийн ажлын албанаас 6 сургуулийн ойролцоох орон сууцнуудийн СӨХ-ын үйл ажиллагааны талаар мэдээлэл авах. Орон сууцны хогийн цэгийг сургуулийн хогийн цэгээс тусгаарлах чиглэл өгөх.

2.6 дугаар сургуульд эрүүл ахуйн шаардлага хангасан хогийн цэгийг бий болгох нөхцлийг судлах, энэ талаар ажилдаг төсөл хөтөлбөрийн байгууллагуудтай холбож өгөх.

3.Тус сургуульд уншлагын танхим бий болгох, техник хэрэгслийг шинэчлэх нөхцөл боломжийг судлах. Энэ талаар ажилдаг төсөл хөтөлбөрийн байгууллагуудтай холбож өгөх.

4. Сургуулийг өөрийн орлоготой болох боломж бий эсэх талаар сумын ЗДТГ-аас тодруулах.

 

Дээрх асуудлуудаар холбогдох байгууллага, албан тушаалтан нараас тодруулж хэрхэн шийдвэрлэсэн талаар эргэн мэдээлэх.

 

 

Тайлан, дүгнэлт гаргасан:

 

Жаргалант сумын ИТХ-ын Ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%