ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

ХАЙРХАН, БУЯНТ, БУГАТ БАГИЙН ИРГЭДЭД ЯВУУЛЫН ИРГЭНИЙ ТАНХИМААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЙЛАН ДҮГНЭЛТ

2015-11-16

ХАЙРХАН, БУЯНТ, БУГАТ БАГИЙН ИРГЭДЭД ЯВУУЛЫН ИРГЭНИЙ ТАНХИМААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГЗОХИОН

БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЙЛАН ДҮГНЭЛТ

2015.11.11                                                                                                                            Ховд

 

            Жаргалант сумын Хайрхан, Буянт, Бугат багийн иргэдэд 2015 оны 11 дүгээр сарын 10-ны 14 цагт сумын Иргэний танхимд ИТХ-ын дарга Н.Энхтөр, Нарийн бичгийн дарга П.Оюунтунгалаг, ажлын албаны ажилтан Б.Батжаргал, Ц.Отгоншар нар сургалт хэлэлцүүлэгийг амжилттай зохион байгуулж оролцлоо.

            Хэлэлцүүлэгт 28-75 насны нийт 46 иргэд оролцсон ба 31  нь эмэгтэй иргэд байлаа.

Төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу явуулын иргэний танхимын үйл ажиллаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдээс гарсан санал санаачлагыг төрийн үйл ажиллагаанд тусгах, шийдвэрлэх, уламжлах зэрэг бодлогыг дэвшүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээг хүрээнд хэлэлцүүлэгүүдийг ажлын байранд нь явуулын хэлбэрээр зохион байгууллаа.

            Хэлэлцүүлгийн сэдвийг дараах 3 бүлэгт хуваан зохион байгууллаа.

·         ОНХС-ийн тухай ойлголт

·         Иргэний танхимын үйл ажиллагааны тухай

·         Сум орон нутагт тулгамдаж буй асуудлуудын тухай

ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээг төлөвлөхөд иргэд, олон нийтийн оролцоог холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрхэн хангаж байгаа талаар мэдээлэл өглөө. ОНХС-ийн тухай иргэд олон нийт тодорхой хэмжээний мэдээ, мэдээлэлтэй болж жил бүрийн хавар ОНХС-ийн санал авах маягтыг идэвхитэй бөглөж сум орон нутгийн төр захиргааны байгууллагад өөрсдийн санаа бодлоо тусган хүргүүлж байгаа талаар үзэл бодлоо илэрхийлж байлаа.

Иргэдээс ОНХС-ийн хөрөнгөөр аймаг, сумын хэмжээнд бүтээн байгуулалт, дэд бүтэцийн асуудлын цогцоор нь шийдэж байгаад талархан хүлээн авч байгаач өмнөх жилүүдэд хийсэн, бүтээн байгуулалтын ажлыг дараа жил эвдэж шугам сүлжээний засвар, үйлчилгээ хийж байгаад шүүмжлэлтэй хандаж байлаа.

Багийн иргэдээс сум орон нутагт тулгамдаад байгаа доорхи асуудлуудыг иргэд гаргалаа.

Иргэдэд тулгамдаж буй асуудлаа дэвшүүллээ.

1.    Гэрэлтүүлэг

2.    Нохой устгал

3.    Халуун ус

4.    Багийн байр

5.    Хог хаягдал

6.    Эрчим хүчний үнэ

7.    Нийтийн тээвэр

8.    Түлшний хөнгөлөлт

9.    Тэтгэвэр

10. Камержуулалтын талаар хэлэлцүүлэхээр асуудлууд гарлаа. Гарсан саналуудыг санал хураан эрэмбэлэн Үүнээс Хог хаягдал болон золбин нохойн талаар хэлэлцэх талаар иргэдийн ихэнх нь санал өгч иргэд нийтээрээ хэлэлцэхээр болов.

                        Хэлэлцэх асуудал 1  Золбин нохойг устах талаар сэдвийн хүрээнд дараах бэрхшээлүүд тулгараад байна Үүнд:

·         Айлууд нэгээс дээш нохойг тэжээх

·         Нохойгоо сул тавих,

·         Зобин ноход гудамжаар их сэлгүүцэх болсон

                        Иргэдээс гарсан шийдэл. Үүнд:

·         Нохойг уях

·         Нохойг гэрчилгээжүүлэх, вакцинжуулах, татвартай болгох

·         Нохойг засах

·         Багаас хүн сонгон устгуулах

·         Заавал хөнөргө мөнгө гаргалгүй гурил хөөлгөгчөөр устгах гэсэн санаанууд гарч байна.  

            Хэлэлцэх асуудал 2. Хог хаягдалын асуудлаар дараах хүндрэл бэрхшээлүүд гарч байна. Үүнд:

·         Хог хаягдлыг ил задгай хаядаг

·         Хогны машин явдаггүй

·         Хогны машин явахаараа хураамж нь өндөр

·         Шугам шуудуу ухаад эргэн булахгүйгээс хур хог үүсэх гэх мэт асуудлууд тулгараад байна.

Иргэдээс гарсан шийдэл. Үүнд:

·         Гудамжны хогийг иргэд аж ахуйн нэгжүүд өөрсдөө цэвэрлэх

·         Хогны машиныг цаг тухайд нь графикийн дагуу тогтмол явуулах

·         Компаниуд суваг шуудуу ухсан тохиолдолд заавал эргэн булбал хог хаягдал хуралдахгүй байна гэсэн санаануудыг гаргаж байна.

 

 

Дүнэлт:

1.            Хотын захирагчийн алба, Мал эмнэлэг үржлийн тасаг, Эрч-Хүч ХХК хамтран иргэдээс гарсан саналуудын дагуу нохой устгах ажлыг зохион ыайгуулах тухай албн тоот хүргүүлэх, мэдээлэл иргэдэд өгөх

2.            Хотын захирагчийн албанаас хог хаягдлын тухай журмыг иргэд аж ахуйн нэгжүүдэд сурталчилах

3.            Хогны машины талаар Жаргалант сумын ЗДТГ, Хотын захирагчийн албатай хамтран тодорхой графикийг гаргуулан иргэдэд үйлчлэх, аждлыг хэвшүүлэх

4.            Ховд-Цахилгаан түгээх сүлжээ ХХК-наас иргэдэд үйл ажиллагааныхаа талаар мэдээллийг ил болгох иргэдийн гаргасан санааг албан тоотоор уламжлан зохих хариуг иргэдэд мэдээллэх

Эдгээр ажлуудыг захион байгуулж байгаа эсэхэд Жаргалант сумын ИТХ-ын ажлын албанаас хяналттай ажиллах.

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%