ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

НАРАН, РАШААНТ, АЛАГТОЛГОЙ БАГИЙН ИРГЭДЭД ЯВУУЛЫН ИРГЭНИЙ ТАНХИМААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЙЛАН ДҮГНЭЛТ

2015-11-16

НАРАН, РАШААНТ, АЛАГТОЛГОЙ БАГИЙН ИРГЭДЭД ЯВУУЛЫН ИРГЭНИЙ ТАНХИМААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГЗОХИОН

БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЙЛАН ДҮГНЭЛТ

2015.11.11                                                                                                                            Ховд

 

            Жаргалант сумын Наран, Рашаант, Алагтолгой багийн иргэдэд 2015 оны 11 дүгээр сарын 11-ны 14 цагт сумын Иргэний танхимд ИТХ-ын дарга Н.Энхтөр, ажлын албаны ажилтан Б.Батжаргал, Ц.Отгоншар нар сургалт хэлэлцүүлэгийг амжилттай зохион байгуулж оролцлоо.

            Хэлэлцүүлэгт 26-84 насны нийт 74 иргэд 44  нь эмэгтэй иргэд байлаа.

Төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу явуулын иргэний танхимын үйл ажиллаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдээс гарсан санал санаачлагыг төрийн үйл ажиллагаанд тусгах, шийдвэрлэх, уламжлах зэрэг бодлогыг дэвшүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээг хүрээнд хэлэлцүүлэгүүдийг ажлын байранд нь явуулын хэлбэрээр зохион байгууллаа.

            Хэлэлцүүлгийн сэдвийг дараах 3 бүлэгт хуваан зохион байгууллаа.

·         ОНХС-ийн тухай ойлголт

·         Иргэний танхимын үйл ажиллагааны тухай

·         Сум орон нутагт тулгамдаж буй асуудлуудын тухай

ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээг төлөвлөхөд иргэд, олон нийтийн оролцоог холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрхэн хангаж байгаа талаар мэдээлэл өглөө. ОНХС-ийн тухай иргэд олон нийт тодорхой хэмжээний мэдээ, мэдээлэлтэй болж жил бүрийн хавар ОНХС-ийн санал авах маягтыг идэвхитэй бөглөж сум орон нутгийн төр захиргааны байгууллагад өөрсдийн санаа бодлоо тусган хүргүүлж байгаа талаар үзэл бодлоо илэрхийлж байлаа.

Иргэдээс ОНХС-ийн хөрөнгөөр аймаг, сумын хэмжээнд бүтээн байгуулалт, дэд бүтэцийн асуудлын цогцоор нь шийдэж байгаад талархан хүлээн авч байгаач өмнөх жилүүдэд хийсэн, бүтээн байгуулалтын ажлыг дараа жил эвдэж шугам сүлжээний засвар, үйлчилгээ хийж байгаад шүүмжлэлтэй хандаж байлаа.

Багийн иргэдээс сум орон нутагт тулгамдаад байгаа доорхи асуудлуудыг иргэд гаргалаа.

Иргэдэд тулгамдаж буй асуудлаа дэвшүүллээ.

1.    Ажлын байрны хүрэлцээ муу

2.    Эрчим хүчний ашиглалт, үнийн өсөлт нэмэгдсэн талаар хяналт хийх, ил тод байдал

3.    Байрны халаалт

4.    Нийтийн тээврийг явуулах (зүүн хаалга)

5.    Хогны машинаар тогтмол хуваарийн дагуу үйлчлүүлэх

6.    Тоглоомын талбайтай болох

7.    Гэрэлтүүлэг нэмэх

8.    Нохой устгал

9.    Хөрсний бохирдол, утаа

10. Нүүрсний үнэ

11. Авто зам, замын гарцны талаар хэлэлцүүлэхээр асуудлууд гарлаа. Гарсан саналуудыг санал хураан эрэмбэлэн Эрчим хүчний ашиглалт, үнийн өсөлт нэмэгдсэн талаар хяналт хийх, ил тод байдал талаар 29 санал, Ажлын байрны хүрэлцээний талаар 15 санал авч иргэд нийтээрээ хэлэлцэхээр болов.

                        Хэлэлцэх асуудал 1  Эрчим хүчний ашиглалт, үнийн өсөлт нэмэгдсэн талаар хяналт хийх, ил тод байдал талаар сэдвийн хүрээнд дараах бэрхшээлүүд тулгараад байна Үүнд:

·         иргэд хэрэглэсэн эрчим хүчний хэмжээгээ мэддэггүй,

·         төлбөр тооцоог санаанаасаа зохион бичдэг гэсэн хардалт,

·         тог хулгайлалт,

·         дуудлага өгсөн ч цаг хугацаандаа ирж үйлчилдэггүй,

·         мэдээлэл өгөлгүй хураамжийн хэмжээг өөрчилдөг,

·         суурь хураамжийг авах хэрэггүй учир нь ямарч үйлдвэрлэл явуулаагүй мөртлөө суурь хураамж нэрийдлээр илүү мөнгө авч байна,

·         монголын үндэсний телевизийн хураамжийг тогны мөнгөнөөс салгах гэсэн асуудлуудад иргэд шүүмжлэлтэй хандаж байна.

                        Иргэдээс гарсан шийдэл. Үүнд:

·         тоолуурын заалтыг ил тод байлгаж, байцаагч иргэд цуг байж бичилт хийх, тухайн сард гарсан тоолуурын заалт болон үнийг ил тодоор бичсэн баримттай болох,

·         дуудлагыг цаг алдалгүй ирж засварладаг байх,

·         тоолуурыг айл айлын хашаанд суурьлуулах (Өмнө байсан хэлбэрээр),

·         Дөргөний ЦТС-ыг аймгийнхаа мэдэлд авах, Шижигтийн хавцалын УЦС, нар салхины цахилгаан станцуудыг барьж байгуулах гэсэн санаанууд гарч байна.  

            Хэлэлцэх асуудал 2. Ажлын байрны хомсдол, нэмэгдүүлэх талаар иргэдэд дараах бэрхшээлүүд гарч байна. Үүнд:

·         Ажлын байр хомс, барилгын салбар дээр гадаад иргэдийг ихээр ажиллуулж байна,

·         нас зааж ажилд авдаг /ямар учраас нас заагаад байгаа нь тодорхойгүй/,

·         шинээр бий болж буй ажлын байранд дарга нар ах дүү төрөл төрөгсөдөө оруулдаг,

·         янз бүрийн мэргэжлийн сургалт ихээр зохион байгуулдаг үнэмлэх гардуулдаг боловч төгсөөд ажилд тухайн үнэмлэхээр нь ажилд авдаггүй гэх мэт асуудлууд тулгараад байна.

Иргэдээс гарсан шийдэл. Үүнд:

·         аймгийн төвөөс алслагдмал баг хороололд гэр цэцэрлэгийг байгуулж эцэг эхчүүдийг ажиллах боломжоор хангах /жишээ нь малчны хороолол/,

·         Төсөл хөтөлбөр, тендерийг жижиг бүлэг, хоршоо, нөхөрлөл, иргэдэд нээлттэй болгож оролцуулах,

·         хөдөлмөрийн хөлсийг цаг, өдөр, 7 хоногоор бодож өгөх,

·         нийтийг хамарсан ажилд ажилгүй иргэдийг хамруулах цалин хөлсийг өгөх,

·         их дээд сургууль шинээр төгсөж ирж буй залуучуудыг дэмжих, боловсролын чанарыг сайжруулах, 

·         иргэдэд ажлын байр бий болгох нөхцөлийг бүрдүүлэх,

·         дотоодын бүтээгдэхүүнийг төр орон нутаг бодлогоор дэмжих,

·         дунд мэргэжлийн боловсролыг дэмжих,

·         орлого олдог баялаг үйлдвэрлэгчдийг дэмжвэл ажилгүйдлийн тоо буурах юм гэдэг санаануудыг гаргаж байна.

 

 

Дүнэлт:

1.            Ховд-Цахилгаан түгээх сүлжээ ХХК-наас иргэдэд үйл ажиллагааныхаа талаар мэдээллийг ил болгох иргэдийн гаргасан санааг албан тоотоор уламжлан зохих хариуг авч иргэдэд мэдээллэх

2.            Хөдөлмөрийн хэлтэс болон ажил олгогч нарт ажлын байрны шаардлагыг тодорхой болгох, нас хүйс зааж байгаа заалтын учир шалтгааныг тодорхой байлгах, ажлын байранд үнэлэгдэхүйц яанартай үнэмлэх, гэрчилгээг олгох талаар зөвлөмжийг хүргүүлэх

3.            Дулааны станцуудын удирдлагуудаас орон сууц албан байгууллагуудын халаалт, доголдлын талаар иргэдэд мэдээлэл хийлгэх

4.            Хогны машины талаар Жаргалант сумын ЗДТГ, Хотын захирагчийн албатай хамтран тодорхой графикийг гаргуулан иргэдэд үйлчлэх, аждлыг хэвшүүлэх

Эдгээр ажлуудыг захион байгуулж байгаа эсэхэд Жаргалант сумын ИТХ-ын ажлын албанаас хяналттай ажиллах.

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%