ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

БҮСИЙН ОНОШЛОГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН СУВИЛАГЧ, МЭРГЭЖИЛТЭНГҮҮДЭД ЯВУУЛЫН ИРГЭНИЙ ТАНХИМААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЙЛАН ДҮГНЭЛТ

2015-11-16

БҮСИЙН ОНОШЛОГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН СУВИЛАГЧ, МЭРГЭЖИЛТЭНГҮҮДЭД ЯВУУЛЫН ИРГЭНИЙ ТАНХИМААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГЗОХИОН

БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЙЛАН ДҮГНЭЛТ

2015.11.10                                                                                                                            Ховд

 

            Жаргалант сумын БОЭТ-ийн сувилагч, мэргэжилтэнгүүдэд 2015 оны 11 дүгээр сарын 10-ны 11 цагт сумын ИТХ-ын дарга Н.Энхтөр, ажлын албаны ажилтан Б.Батжаргал нар сургалт хэлэлцүүлэгийг амжилттай зохион байгуулж оролцлоо.

            Сургалт хэлэлцүүлэгт 21-56 насны нийт 56 сувилагч, мэргэжилтэнгүүд оролцсоноос 50 нь эмэгтэй ажилчид байлаа.

Төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу явуулын иргэний танхимын үйл ажиллаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдээс гарсан санал санаачлагыг төрийн үйл ажиллагаанд тусгах, шийдвэрлэх, уламжлах зэрэг бодлогыг дэвшүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээг хүрээнд хэлэлцүүлэгүүдийг ажлын байранд нь явуулын хэлбэрээр зохион байгууллаа.

            Хэлэлцүүлгийн сэдвийг дараах 3 бүлэгт хуваан зохион байгууллаа.

·         ОНХС-ийн тухай ойлголт

·         Иргэний танхимын үйл ажиллагааны тухай

·         Сум орон нутагт тулгамдаж буй асуудлуудын тухай

ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээг төлөвлөхөд иргэд, олон нийтийн оролцоог холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрхэн хангаж байгаа талаар мэдээлэл өглөө. ОНХС-ийн тухай иргэд олон нийт тодорхой хэмжээний мэдээ, мэдээлэлтэй болж жил бүрийн хавар ОНХС-ийн санал авах маягтыг идэвхитэй бөглөж сум орон нутгийн төр захиргааны байгууллагад өөрсдийн санаа бодлоо тусган хүргүүлж байгаа талаар үзэл бодлоо илэрхийлж байлаа.

Иргэдээс ОНХС-ийн хөрөнгөөр аймаг, сумын хэмжээнд бүтээн байгуулалт, дэд бүтэцийн асуудлын цогцоор нь шийдэж байгаад талархан хүлээн авч байгаач өмнөх жилүүдэд хийсэн, бүтээн байгуулалтын ажлыг дараа жил эвдэж шугам сүлжээний засвар, үйлчилгээ хийж байгаад шүүмжлэлтэй хандаж байлаа.

Эмнэлэгийн ажилтан, албан хаагчдаас сум орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар өөрсдийн санаа бодлоо илэрхийллээ.

Иргэдээс гарсан саналууд:

1.    Байгууллагын хүрээнд

·         Цахим бүртгэлийн асуудал (иргэд өөрсдөө шөнө ирж дугаарлах, дугаар зарах, соёлтой үйлчлүүлдэггүй)

·         Эмнэлэгийн орчин, барилгын асуудал муу, хүрэлцээгүй (халдвар, сэтгэцийн тасаг),

·         Дунд мэргэжилтэнгүүдийг мэргэжил дээшлүүлэх, гадаад дотоодын сургалтанд хамрагдах, хэлний мэдлэгээ сайжруулах боломжоор хангах

·         Ажилчидын нийгмийн асуудал (Орон сууц, тухайлбал дунд мэгэжилтэнгүүдийн цалин маш бага, ажиллах нөхцөл хүнд)

·         Эмнэлэгт ажилчдын цайны газартай болох, нормын хоолтой болгох

·         Яаралтай тусламжийн төвд согтуу хүмүүс ирэхийг болиулах, эрүүлжүүлэх байрыг эмнэлэгээс тусгаарлах

·         Ажлын ачааллыг тэнцвэржүүлэх

·         Өрхийн эрүүл мэндийн төв, БОЭТ-ийн уялдаа, хяналтыг сайжруулах

2.    Сум орон нутгийн хүрээнд

·         Газрыг иргэн бүрт олгох (газар өмчлөх эзэмшүүлэх талаар батлагдсан төлөвлөгөөний дагуу хэдийд хаана хэдэн га газрыг хэнд өмчлүүлэх талаар мэдээлэл муу, өргөдлийн хариуг эргэн мэдээлдэггүй гэх мэт)

·         Цэцэрлэгийн өрөө байрны хүрэлцээ муу байгаагаас халдваргүйжүүлэлт маш муу байна. Жишээ нь бүх зүйл нэг дороо унтлагын өрөө, хоолны өрөө, тоглоомын өрөө бүгд нэг танхимдаа байрладаг, ариун цэврийн өрөөний хажууд хоолоо иддэг гэх мэт

·         Хот төлөвлөлт маш муу хийгдэж байна.

·         Сургууль төгсөөд ажилгүй байгаа залуучууд их байна. Төрийн албан хаагчийн шалгалтанд ороод  эхний байранд орсон ч ажилд орж чадахгүй байна

·         Ард иргэдийн эрүүл мэндийн боловсрол муу, хүлээж байгаад үйлчлүүлэх чадвар муу

·         Төслийн зээлийг ил тод болгомоор байна (ямар болзол шаардлагыг хангасан байх, хэнд өгдөг нь тодорхойгүй)

 

Дүнэлт:

 

1.    Эрүүл мэндийн газар, БОЭТ-ын удирдлагуудад ажилчдаас гарсан санал асуудлын талаар мэдээлэл албан бичгээр хүргүүлэх

2.    Жаргалант сумын газрын даамлуудаас иргэн бүрт газар олгох тухай асуудлаар мэдээлэл хийлгэх

3.    Цэцэрлэгийн удирдлагууд, Боловсрол соёлын газарын СӨБ хариуцсан мэргэжилтэн, Мэргэжлийн хяналын байгууллага хамтран газар дээр нь очиж танилцах, шийдвэрлэх гарцыг олох, эргэж эцэг эхчүүдэд мэдээлэл хийх

4.    Хот төлөвлөлт зохион байгуулалтын талаар 2030 он хүртэл батлагдсан төлөвлөгөөний талаар иргэдэд мэдээлэл хийх зөвлөмжийг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын хэлтэст хүргүүлэх

5.    Төслийн зээлийн ил тод байдлын талаар мэдээлэлийг www.jargalant.khovd.khural.mn сайтад байршуулах

6.    Ард иргэдэд эрүүл мэндийн боловсролын сургалт сурталчилгааг Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй телевиз, радио, сонингийн газруудад зохион байгуулах шаардлагатай гэсэн зөвлөмжийг Эрүүл мэндийн газар болон БОЭТ-д хүргүүлэх

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%