ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

Жаргалант сумын ИТХ-аас Ерөнхий боловсролын Прогресс дунд сургуулийн багш нарын дунд зохион байгуулсан сургалт хэлэлцүүлэг

2015-11-16

ПРОГРЕСС СУРГУУЛИЙН БАГШ, АЖИЛЧДАД ЯВУУЛЫН

 ИРГЭНИЙ ТАНХИМААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН

БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЙЛАН, ДҮГНЭЛТ

 

 

2015.11.04                                                                                                                             Ховд

 

            Жаргалант сумын Ерөнхий боловсролын Прогресс сургуульд сургалт, хэлэлцүүлэгийгг 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулж, тус арга хэмжээнд  Жаргалант сумын ИТХ-ын дарга Н.Энхтөр, Ажлын албаны дарга П.Оюунтунгалаг, ажилтан Ц.Отгоншар, Б.Батжаргал нар оролцлоо.

            Хэлэлцүүлэгд 31 багш, ажилчид оролцож мэдээлэл авч, удирдах албан тушаалтан нараас өөрсдийн сонирхсон асуултандаа хариулт авлаа.

            Жаргалант сумын ИТХ-ын 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд Иргэний танхимыг явуулын хэлбэрээр байгууллагууд дээр зохион байгуулахаар тусгасан.

Төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу явуулын иргэний танхимын үйл ажиллаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдээс гарсан санал санаачлагыг төрийн үйл ажиллагаанд тусгах, шийдвэрлэх, уламжлах зэрэг бодлогыг дэвшүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээг хүрээнд хэлэлцүүлэгүүдийг ажлын байранд нь явуулын хэлбэрээр зохион байгууллаа.

            Хэлэлцүүлгийн сэдвийг дараах 3 бүлэгт хуваан зохион байгууллаа.

·         ОНХС-ийн тухай ойлголт

·         Иргэний танхимын үйл ажиллагааны тухай

·         Сум орон нутагт тулгамдаж буй асуудлуудын тухай

ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээг төлөвлөхөд иргэд, олон нийтийн оролцоог холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрхэн хангаж байгаа талаар мэдээлэл өглөө. ОНХС-ийн тухай иргэд олон нийт тодорхой хэмжээний мэдээ, мэдээлэлтэй болж жил бүрийн хавар ОНХС-ийн санал авах маягтыг идэвхитэй бөглөж сум орон нутгийн төр захиргааны байгууллагад өөрсдийн санаа бодлоо тусган хүргүүлж байгаа талаар үзэл бодлоо илэрхийлж байлаа.

Иргэдээс ОНХС-ийн хөрөнгөөр аймаг, сумын хэмжээнд бүтээн байгуулалт, дэд бүтэцийн асуудлын цогцоор нь шийдэж байгаад талархан хүлээн авч байгаач өмнөх жилүүдэд хийсэн, бүтээн байгуулалтын ажлыг дараа жил эвдэж шугам сүлжээний засвар, үйлчилгээ хийж байгаад шүүмжлэлтэй хандаж байлаа.

            Иргэний танхимын тухай ерөнхий ойлголт болон зорилго зорилт, чиг үүргийн талаар танилцуулан багш нарыг 4 багт хувиарлан хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Багш нар  идэвхи санаачлагатай оролцож байсан бөгөөд өөрсдийн тулгамдаж байгаа байнга тохиолддог, шийдвэрлэх хэрэгтэй асуудлуудыг гарган тавьсан ба багш нараас 5 санал гарсан. Үүнд:

1.    Хүнд суртал

2.    СӨХ

3.    Гэр хорооллын эрүүл аюулгүй орчин

4.    Газарын харилцаа

5.    Хог хаягдал

Хог хаягдлын талаар. Үүнээс 3 болон 5 дугаар асуудлуудыг нэгтгэн нэг сэдвийн хүрээнд хэлэлцэхээр болов.


 Санал хураалтаар:

Хүнд сурталын талаар хэлэлцүүлэг зохион байгуулахаар санал хураагдаж тухайн сэдвийн хүрээнд хүнд суртал хэрхэн илэрдэг хаана хүнд суртал илүү ихээр мэдрэгдэж байгааг баг багаараа томъёолон гаргаж ирэн ярилцаж мөн хүнд сурталыг хэрхэн багасгах арга замыг багаараа хэлэлцэн гаргаж ирлээ. Хүнд суртал доорхи газруудад илүүтэй мэдрэгдэж байна.

1.    Эмнэлэг

2.    Банк

3.    Иргэний бүртгэл мэдээллийн төв

4.    Төрийн үйлчилгээний байгууллага

5.    Баг

6.    Цэцэрлэг

7.    Газрын алба

8.    Жаргалант сум эдгээр газруудад дараах байдлаар илэрч байна.

·         Эмнэлэгийн цахим бүртгэл, эмч нарын ур чадвар, харилцаа

·         Цэцэрлэг эрт тарах, орой онгойх, шаардлагагүй их зүйлс нэхэх

·         Харилцааны доголдол, ёс суртахуунгүй байдал

Шийдэл нь

·         Ажлын үүргээ ухамсарлах, ажилдаа дуртай байх эерэг хандлагатай

·         Ажилд авах шалгуурыг өндөр, бодитой, танил талаараа ажилд авахгүй байх

·         Санал асуулгаар байгууллагын хүнд сурталыг илрүүлж асуудалтай байгууллагуудад арга хэмжээ авах, сайшаалай байгууллагыг урамшуулах арга хэмжээг зохион байгуулж түүнийгээ ил тод байлгах, санал хүсэлтийн хайрцгийг тогтмол үр дүнтэй ажиллуулах

·         Ёс зүйн сургалт зохион байгуулах

·         Хариуцлагын тогтолцоог сайжруулах

·         Төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах чуулга уулзалт зохион байгуулах

·         Иргэдийн санал санаачлагыг нэмэгдүүлэх, НӨУБ-тай хамтран ажиллахад иргэд идэвхтэй байх

·         Судалгаатай ажиллаж чадвал хүнд сурталыг багасгах боломжтой хэмээн үзсэн байна.

Тус сургуулийн захиргаанаас шийдвэр гарган бид үлдсэн асуудлаа бас хэлэлцүүлэг хийн шийдвэрлэхийг хүсч байна гэсэн горимын саналын дагуу асуудлуудыг хэлэлцээд маш оновчтой хэрэгжүүлэхүйц шийдвэр арга замыг гаргаж ирж байлаа. Үүнд:

СӨХ-ын асуудлууд

·         Орцны засвар

·         Хураамжны бодит ил тод байдал

·         Хаалга, гэрэлтүүлэг, цэвэрлэгээ

Шийдэл:

·         Оршин суугчид нэгдэн хуралдаж СӨХ-г жинхэнэ утгаар нь байгуулах

·         СӨХ-ын зөвлөлийг идэвхтэй ажиллуулбал эдгээр асуудлуудыг шийдэх боломжтой гэж үзлээ.

Газрын асуудал

·         Өргөдлийн шийдвэрлэх хугацаа урт, хариу ирдэггүй

·         Шудрага бус, танил тал хардаг

·         Газар олгохгүй гэсэн газар аль хэдийн эзэнтэй болсон байдаг

·         Газрын бизнесийн их

Шийдэл:

·         Байгууллагаар нь дамжуулан өргөдөл гомдол авах шийдвэрлэх

·                     Мэдээлэл ил тод байлгавал дээрхи асуудлуудыг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Иргэдээс гарсан бусад саналууд:

Ø  Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмж муугаас хүүхдүүд цэцэрлэгт бүрэн хамрагдаж чаддаггүй. Ажлын 5 өдрийн нэг өдөр цэцэрлэг амардаг, өглөө цагтаа хүүхдүүдийг авдаггүйгээс болж ажлаасаа бид бүхэн хоцордог нь эцэг, эхчүүдэд хүндрэлтэй байдаг. Цэцэрлэгийн багш нар эцэг эхчүүдээс мөнгө төгрөг авдаг түүнийгээ юунд зарцуулж байгаа талаар ямар нэгэн тайлан байдаггүй.

Ø  Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа муу. Орц хонгилын гэрэлтүүлэг байхгүй, СӨХ-ын мөнгө гэж сар бүр 7000-10,000 төгрөгийн хураамж авдаг боловч юунд зарцуулдаг талаар мэдээлэл байхгүй.

Ø Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт муу байна. Сургуулийн ойролцоо тамхи худалдан борлуулж байгаа нь сурагчдын хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлж байна. Энэ талаар аймгийн ЗДТГ-ын 70431111  төвд мэдээлэл өгөх гэхээр нэр, утас, хаяг асуудаг нь мэдээлэл өгч байгаа хүндээ хүндрэлтэй байдаг учраас мэдээлэх боломжгүй болдог.

Ø Байгууллагуудад үзвэрийн билет их шахаж байна. Энэ нь төсвийн байгуулагын ажилчдад ихээхэн хүндрэл учруулж байна.

Ø  Амралтын өдрүүдээр бүх нийтийг хамарсан ажилд дайчлахгүй байх.

Ø  ЕБС-ийн захирал, сургалтын менежерүүдийн урамшуулал муу байдаг.

Ø Жил бүр л мод тарьж байгаач 40 хүрэхтэй үгүйтэй хувь нь ургаж байна.

Ø Цахилгааны хүчин чадал муу байна. Тэр тусмаа талын хашааны цахилгааны хүчин чадал муугаас болж цахилгаан хэрэгслүүд ихээхэн шатаж байна. Хэд хэдэн гудамж дамнуулж цахилгааны утас татаж байгаа нь эдийн засгийн хувьд хүндрэлтэй байна.

Ø Цөм хөтөлбөрийн сургалтанд, ЕБС-д ажиллаж байгаа багш нар төдийгүй ажил эрхлээгүй багш нарыг хамруулах боломжийг бүрдүүлмээр байна. Багш нарт 1-ээс дээш жил ажилаж байж Улаанбаатар хотод сургалтанд хамрагдах эрх үүсдэг. Энэ нь залуу багш нарын сурч боловсрох боломжийг хааж байна.  

Ø Сурагчдаар хог цэвэрлүүлэх ажлыг зохион байгуулмааргүй байна. Учир нь томчууд архи согтууруулах ундааг хэрэглэн томчуудын хэрэглэсэн хогийг цэвэрлэх нь хүүхдүүдэд буруу үлгэр дууриалал үзүүлдэг, хүүхэд цэвэрлэхэд зохимжгүй хог хаягдал цэвэрлэх газруудад ихээр байдаг нь хүмүүжилд сөргөөр нөлөөлдөг. Иймээс сурагчдаар голын эрэг, эзгүй талбайн хог хаягдал биш харин сургуулийн эргэн тойрон, тоглоомын талбай гэх мэт газруудыг цэвэрлүүлэх саналтай байна.

Дүгнэлт:

1.Аймгийн Боловсролын газраас Жаргалант сумын Цэцэрлэгүүд ажлын 5 өдрийн нэг өдөр амарч байгаад тодруулах авах.

2. Хотын Захирагчийн ажлын албанаас СӨХ-ын үйл ажиллагааны талаар мэдээлэл авах.

3.Аймгийн Цагдаагийн газраас Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл авах.

4. Байгууллагуудад үзвэрийн билет их шахаж байгаа талаар Прогресс сургуулийн удирдлагаас тодруулах.

5. ЕБС-ийн захирал, сургалтын менежерүүдийн урамшуулалын талаар Боловсролын газраас тодруулах.

6. Байгаль орчны газар, аймгийн Ойн ангиас мод тарьж ургуулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл авах.

7.”Ховд-Цахилгаан түгээх сүлжээ ХХК-наас талын хашааны цахилгааны хүчин чадлын талаар тодруулах.

8.Цөм хөтөлбөрийн сургалтанд ажил эрхлээгүй багш болон залуу багш нарыг хамруулах боломж байгаа эсэх талаар мэдээлэл авах.

Дээрх асуудлуудаар холбогдох байгууллага, албан тушаалтан нараас тодруулж хэрхэн шийдвэрлэсэн талаар эргэн мэдээлэх.

 

Тайлан, дүгнэлт гаргасан:

 

Жаргалант сумын ИТХ-ын Ажлын алба

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%