ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

ХОТЫН НОГООН БҮСЭД НЭВТЭРСЭН БОЛОН НОГООН БАЙГУУЛАМЖИД ХОХИРОЛ УЧРУУЛСАН МАЛЫГ ХАШИЖ, ЭЗДЭД НЬ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЖУРАМ

2015-09-24

Жаргалант сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013

оны 05 дугаар сарын 10 -ны  өдрийн

92 тоот тогтоолын хавсралт.

 

 

 

 

ХОТЫН НОГООН БҮСЭД НЭВТЭРСЭН БОЛОН НОГООН БАЙГУУЛАМЖИД ХОХИРОЛ УЧРУУЛСАН МАЛЫГ ХАШИЖ, ЭЗДЭД НЬ

ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл:

 

Жаргалант сумын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уяалдуулан мал аж ахуй эрхлэх болон хориглох бүсийг тогтоох, мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсэд явсан мал амьтныг хашиж журамлах, хотын ногоон байгууламжид учирсан хохирлыг арилгуулах,зөрчил гаргагчидад хариуцлага тооцохтой холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.

Хоёр.Мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрөх бүс:

/ИТХТ-ын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 48 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулав/

            2.1. Жаргалант суманд мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрөх бүсэд дараахи газрууд багтана. Үүнд:

            2.1.1.Цэвэр усны станцын ус олзборлох таван улаан худгаас дээш нисэх буудлын хамгаалтын торны хойт талаархи газар.

            2.1.2.Таван улаан худгаас дээшхи хоёр голын дунд хэсэг болон голын хоёр талаар Бугат үзүүр хүртлэх газар.

            2.1.3. Бага голын гүүрнээс доош Улаан богочийн рашаан хүртлэх газар.

            2.1.4.Их голын хойт тал Аман худаг, Хатуу хөтөл, Оцон чулуу орчим.

            2.1.5. Үерийн далангаас урагш Бичигтийн хөтөл чиглэлд.

            2.1.6. Нисэх тосгоны урд болон дээд талаар Арын худаг хүртлэх газар.

            2.1.7. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид болон мал бүхий иргэдийн хэрэгцээнд зориулан эзэмшүүлсэн газар.

Гурав: Мал аж ахуй эрхлэх, мал бэлчээхийг хориглох бүс:

3.1. Дараах газруудад мал аж ахуй эрхлэх, мал бэлчээхийг хориглоно.

            3.1.1. Энэ журмын 2 дугаар зүйлийн 2.1 дахь хэсэгт зааснаас бусад газар.

            3.1.2. Их, бага голын гүүрнээс дээш таван улаан худаг хүртлэх хоёр голын дунд хэсэгт.

            3.1.3. Дөрвийн газрын ойжуулалт болон газар тариалангийн бүсийн ойр орчим.

            3.1.4. Малын халдварт болон гоц халдварт өвчин гарч байсан голомтот газрууд. /Хөндийн ам/

             3.1.5. Газар тариалан эрхлэх, жимс жимсгэнэ тариалах,мод үржүүлэх ойжуулалт хийх зориулалтаар иргэн,аж ахуйн нэгж,байгууллагын эзэмшиж ашиглаж буй газрын ойр орчим.

Дөрөв. Хотын мал бэлчээхийг хориглосон бүсэд нэвтэрсэн болон ногоон байгууламжид хохирол учруулсан мал, амьтныг хашиж журамлах, төлбөр, үйлчилгээний хөлс авах:

4.1. Мал, амьтадыг дараах тохиолдолд хашиж журамлана.

            4.1.1 Энэ журмын 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.3-д  заасан хориотой бүсэд нэвтрэн орсон,  хариулагагүй  явсан.

            4.1.2.Хориотой зурвас хамгаалалтын бүсэд байгаа мод тарьц, суулгац, зүлэгжүүлсэн, цэцэгжүүлсэн талбайг идэж гишгэлэх, талхлах, хугалж  гэмтээх зэрэг хохирол учруулсан.

4.1.3.Энэ журмын 2 дугаар зүйлийн 2.1, 3 дугаар зүйлийн 3.1.2 дэх хэсэгт заасан бүсэд эзэн хариулагагүй явсан. /ИТХТ-ын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 48 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулав/

            4.2. Хашиж журамлах газар, хийгдэх ажлууд.

4.2.1. Малыг хашиж журамлах ажлыг хот тохижуулах байгууллага /”Эрч хүч ОНӨААТҮГ/ болон сумын Засаг даргын томилсон иргэдийн бүлэг хариуцна. Иргэд, сурагчдын эко бүлэг  өөрсдийн санаачлагаар малыг хашиж журамлах ажилд оролцож болно./ИТХТ-ын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 48 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулав/

            4.2.2. Малыг хашиж журамлах газар нь хашигдсан малыг бүртгэх дэвтэртэй байх бөгөөд малын төрөл, нас, хүйс, зүс,орсон цаг хугацаа, өвчний шинж тэмдэгтэй байж болзошгүй зэргийг бүртгэнэ.

            4.2.3. Тухайн малыг малын удмын санд сөрөг нөлөө үзүүлэхгүй, эрүүл ахуйн шаардлага хангагдсан газарт хашаа  байгуулан бог, бод малыг төрлөөр нь ялган тус тусад нь хашина.

4.2.4. Журамлагдаж  ирсэн мал гадны ямар нэгэн гэмт халдлагад өртсөн эсвэл өвчний ямар нэгэн шинж тэмдэгтэй байж болзошгүй нөхцөлд ажлын цагаар сумын Засаг даргын Тамгын газар, хотын Захирагчийн ажлын албаны ажилтануудад болон малын эмчид , ажлын бус цагаар  аймгийн Цагдаагийн газар эсвэл Онцгой байдлын газрын  жижүүрт мэдэгдэн газар дээр нь үзүүлж шинж  тэмдэг бүрийг бүртгэлийн дэвтэрт бүртгэж гарын үсэг зуруулна. /ИТХТ-ын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 48 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулав/

            4.2.5. Энэ журмын 4 дүгээр зүйлийн 4.2.4 дахь заалтын дагуу ажилласан нөхцөлд тухайн мал түүнээс  гарсан төл үхвэл хашиж журамласан байгууллага, ажилтан хариуцлага хүлээхгүй.

            4.2.6.Үхсэн малыг ажлын 24 цагийн дотор малын эмчид, малын эмч байхгүй тохиолдолд сумын мал эмнэлэг үржлийн тасагт мэдэгдэж дүгнэлт, акт  гаргуулна.

4.2.7. 24 цагаас дээш хугацаагаар хашигдсан мал бүрт хоногт идэх өвс, уух усны нормыг баримтлан өдөрт 2-оос доошгүй ус тэжээл өгч тухай бүрт нь бүртгэж дэвтэрт бичнэ. /ИТХТ-ын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 48 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулав/

            4.2.8.Малын идэх өвс, уух усыг худалдан авах зардлыг малыг хашиж журамлаж буй газрын төсвөөс гаргах ба цаашид энэ журмын 4 дүгээр зүйлийн  4.4.2-д заасан үйлчилгээний хөлсийг холбогдох этгээдүүдээс хураан авч өвс ус худалдан авах байнгын эх үүсвэр бүрдүүлнэ.

 4.2.9.Малыг хашиж журамлах ажлыг сумын Засаг даргын томилсон иргэдийн бүлэг хариуцан гүйцэтгэж байгаа бол энэ журмын 4 дүгээр зүйлийн 4.2.7, 4.2.8 дахь заалтад заасан үйл ажиллагаа эрхлэхгүй.бөгөөд харин  малыг хашиж хамгаалах ажил үйлчилгээ үзүүлж энэ журмын 4 дүгээр зүйлийн 4.4.5 дахь хэсэгт  заасан  үйлчилгээний хөлс авна. Журамлагдсан малын эзэн нь малыг хашсанаас хойш 24 цагийн дотор ирж аваагүй бол хот тохижуулах байгууллага /Эрч хүч ОНӨҮГ/-н мэдэлд шилжүүлж өгнө. /ИТХТ-ын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 48 дугаар тогтоолоор нэмсэн./

4.2.10.Иргэдийн бүлгийн ажилтаны хураан авсан үйлчилгээний хөлс буюу орлогын тооцоог тухайн өдөр нь буюу эсвэл маргааш өдөр нь  08:00 -17:00 цагийн хооронд хийж мал амьтныг журамлах үйл ажиллагаанд оролцсон иргэдийн бүлгийн гишүүдэд болон үйлчилгээний хөлс авсан журмын хашааны манаачид хуваан олгоно. /ИТХТ-ын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 48 дугаар тогтоолоор нэмсэн./

4.2.11.Шилжүүлэн өгсөн малын нас, зүс, тоо, хэмжээг нэг бүрчлэн бичиж иргэдийн бүлгийн болон хот тохижуулах байгууллага /”Эрч хүч” ОНӨААТҮГ/-ын малын хашааны манаач нар гарын үсэг зурж баталгаажуулан хүлээлцэнэ. /ИТХТ-ын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 48 дугаар тогтоолоор нэмсэн./

4.2.12.Хот тохижуулах байгууллага нь шилжүүлж авсан малын тоо, хэмжээгээр журмын 4 дүгээр зүйлийн 4.4.5 дах хэсэгт заасны дагуу үйлчилгээний хөлсийг малын эзнээс авч  тухайн өдөр нь иргэдийн бүлгийн эрх бүхий ажилтанд олгоно. Энэ ажлыг сумын ЗДТГ, хотын Захирагчийн ажлын албаны ажилтнууд зохион байгуулан, удирдлагаар хангана. /ИТХТ-ын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 48 дугаар тогтоолоор нэмсэн./

4.2.13. Тухайн өдөр, сард орсон орлого зарцуулсан /олгосон/ мөнгөний талаар санхүүгийн бүртгэл хөтөлж байна. /ИТХТ-ын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 48 дугаар тогтоолоор нэмсэн./

4.3. Нийтэд зарлан мэдэгдэх эзнийг тодруулах:

            4.3.1. Хашиж журамласан мал амьтдыг бүртгэсний дагуу FM, телевиз, захаар зарлал өгч нийтэд мэдэгдэнэ. Зарлалыг мал амьтадыг журамлагдсан өдрөөс эхлэн хариуцагч нь тогтоогдох  хүртэл зарлуулна.

            4.3.2.Зарлалын дагуу малаа авахаар ирсэн эзний бичиг баримтыг үзэж регистрийн дугаар гэрийн ба ажлын газрын хаягийг бүртгэж гарын үсэг зуруулж хүлээлгэн өгнө. Малыг зөвхөн эрх зүйн чадамжтай этгээдэд зохих хариуцлага тооцож төлбөр, үйлчилгээний хөлс авсны дараа олгоно.

4.4. Нөхөн  төлбөр үйлчилгээний хөлс авах:

            4.4.1. Энэ журмын 3 дугаар зүйлийн 3.1-д заасан хориотой  бүсэд нэвтрэн орсон болон ургаж буй мод бут тарьц суулгац, цэцэгжүүлж зүлэгжүүлсэн талбайг идэж сүйтгэсэн, хугалж гэмтээсэн малын эздээс зөрчилийн шинж байдал учруулсан хохирлын хэмжээг харгалзан нөхөн төлбөр авна. Нөхөн төлбөрийг Монгол улсын Ойн тухай хуулийн холбогдох заалтын дагуу Байгаль орчны хяналтын улсын байцаагч ногдуулна.

4.4.2. Хашиж    журмалсан малын эздээс тухайн малд өгсөн өвс, ус, зарлуулсан зардал, хашиж хамгаалсан  /арчилгаа маллагаа/ үйлчилгээ үзүүлсэнтэй холбогдуулан өөрийн гаргасан зардалаа нөхөх зорилгоор үйлчилгээний хөлс авна. /ИТХТ-ын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 48 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулав/

4.4.3. 24 цагаас дээш хугацаагаар хашиж журамлагдсан малын эзнээс авах үйлчилгээний хөлсний хэмжээг нэг малын хоногт идэх өвс, уух ус тэдгээрийн нэгж үнэ зарлуулсан зардал ус өвс тэжээлийг тээвэрлэх зардал арчилгаа маллагааны зардал зэргийг үндэслэн сумын үнэ тодорхойлох комиссоос сар бүр тогтоосны дагуу хураан авна. /ИТХТ-ын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 48 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулав/

            4.4.4.Үнэ тодорхойлох комисс нь үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоохдоо дараах аргачилалыг баримтлана.

            Үүнд: Байгаль орчны сайдын 1995 оны 153 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтад заасан малын ус хэрэглээ, өвс тэжээлийн хоногийн түр нормыг баримтална.

- 1 литр усыг Шим ус ХХК-ны борлуулж буй үнээр.

- Өвс тэжээлийг зах зээлийн ханшийг 2 дахин нэмэгдүүлсэн үнээр.

- Зарлал зарлуулахад гарсан зардалыг телевиз,FM, захын чанга яригчаар зарлуулсан үйлчилгээний тарифаар. /ИТХТ-ын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 48 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулав/

- Арчилгаа маллагааны зардалыг хоногт нэг бод малд 10 000 төгрөг, нэг бог малд 5000 төгрөг  байхаар тус тус тооцно. /ИТХТ-ын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 48 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулав/

4.4.5.Малыг хашиж журмалсанаас хойш 24 цагийн дотор эзэн нь авахаар ирсэн бол эхний удаад нэг бод малаас 5000 төгрөг, нэг бог малаас 2500 төгрөгийн, 2 дахь удаад журамлагдвал нэг бод малаас 10 000 төгрөг , нэг бог малаас 5000 төгрөгийн, 3 болон түүнээс дээш удаа журамлагдвал  багийн Засаг дарга  болон улсын байцаагч торгууль ногдуулж нэг бод малаас 10 000 төгрөг , нэг бог малаас 5000 төгрөгийн  үйлчилгээний хөлс авна. /ИТХТ-ын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 48 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулав/

            4.4.6. Үйлчилгээний хөлс төлсөн нь захиргааны хариуцлага хүлээлгэхээс болон нөхөн төлбөр төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

            4.4.7.Үйлчилгээний хөлсийг малыг хашиж журмалсан байгууллагаас томилогдсон  ажилтан хураан авна.

            4.4.8. Үйлчилгээний хөлсийг авахдаа  санхүүгийн тэмдэг тусгай дугаараар баталгаажсан бэлэн мөнгөний орлогын баримтанд 2 хувь бичилт хийх ба нэг хувийг үйлчилгээний хөлс төлөгчид олгоно.

            4.4.9. Үйлчилгээний хөлс хураан авах үнэт цаасны зарцуулалт, орлогын бүрдүүлэлтэд байгууллагын дарга, нябо нар хяналт тавина.

            4.4.10. Үйлчилгээний хөлс, хураан авснаас орсон орлогын тооцоог тухайн сар улиралд багтаан  дуусгаж нэмж өвс тэжээл худалдан авах эсэх асуудлыг малыг журамласан байгууллагын дарга шийдвэрлэнэ.

            4.4.11. Жилийн эцэст зарцуулагдаагүй үлдсэн үйлчилгээний хөлсийг онд нь багтаан байгууллагын төсөвт тушаана.

4.4.12. Энэ журмын 4 дүгээр зүйлийн 4.4.10, 4.4.11 дахь заалт нь иргэдийн бүлгийн үйл ажиллагаанд хамаарахгүй. /ИТХТ-ын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 48 дугаар тогтоолоор нэмсэн./

4.5. Хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах. 

            4.5.1. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр зарлуулснаас хойш 3 хоногийн дотор эзэн нь тогтоогдоогүй малыг бүртгэлийн дэвтэрт бүртгэсний дагуу цагдаагийн байгууллагад  мэдэгдэнэ.

4.5.2. Хашиж журамласан газар нь тухайн малын эзнийг тодорхой болтол арчилж хамгаалах бөгөөд хэрвээ  нэг жилээс илүү хугацаа өнгөрсөн мөн арчилж хамгаалах хугацаанд гарсан зардал буюу үйлчилгээний хөлсний хэмжээ болон  хотын ногоон байгууламжид учруулсан хохирол нь тухайн малын зах зээлийн үнийн дундажаас илүү гарсан тохиолдолд малыг улсын орлого болгох асуудлыг сумын үнэ тодорхойлох комиссоор  дүгнэлт гаргуулан хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ. /ИТХТ-ын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 48 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулав/

Тав:Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага:

5.1. Мал нь хотын ногоон байгууламж болон иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын мод бут, тарьц суулгац, зүлэг, тариалангийн талбайд хохирол учруулсан бол зөрчлийн шинж байдал учруулсан хохирлын хэмжээг харгалзан малын эзэнд хууль тогтоомжийн дагуу Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Цагдаа олон нийтийн ажилтан нар хариуцлага хүлээлгэнэ. /ИТХТ-ын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 48 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулав/

            5.2. Хотын  ногоон байгууламжид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг дахин нэмэгдүүлснээс илүү хохирол учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

            Зургаа: Журмыг мөрдөх хугацаа:

 

            Энэхүү журмыг 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Ховд хот /Жаргалант сум/-ын нутаг дэвсгэрт дагаж мөрдөнө.

 

----- î Î î -----

 

                                                  

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%