ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

СУМЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН, СУМЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

2015-09-24

Жаргалант сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн

Хуралдааны  2014 оны 12 дугаар

 сарын  01 -ны өдрийн ... дугаар

 тогтоолын 2-р хавсралт

                                                                         

 

 

 

СУМЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН,

СУМЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1 Хөрс хамгаалах дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж, нэгжээс хураан авах ургац, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, бүтээгдэхүүний чанар экологийн цэвэр байдлыг хадгалах болон нийгэмд оруулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хувь нэмрийг урамшуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2 Энэхүү журмын шаардлага шалгуур үзүүлэлтийг хангасан нэг хүртэл аж ахуйн нэгж, байгууллагыг сүүлийн гурван жилийн ажлын үзүүлэлтийг үндэслэн “Сумын тэргүүний тариаланч хамт олон”, нэг иргэнийг сүүлийн гурван жилийн ажлын үзүүлэлтийг үндэслэн “Сумын тэргүүний тариаланч”-аар жил бүр шалгаруулна. Үр тарианы үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжид ажиллаж байгаа тракторч-комбайнчид, механикжуулагчид, агрономичийг “Сумын тэргүүний тариаланч”-д хамруулан шалгаруулж болно.

1.3  “Сумын тэргүүний тариаланч хамт олон”, “Сумын тэргүүний тариаланч”-ийг жил бүр шалгаруулан цол, шагнал олгох асуудлыг сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ.

Хоёр. Шагналд тодорхойлох үндэслэл

            2.1 “Сумын тэргүүний тариаланч хамт олон”, “Сумын тэргүүний тариаланч”-аар шалгаруулах аж ахуйн нэгж, байгууллага, иргэн дараахь шаардлага шалгуурыг хангасан байна.

            2.2 Хамт олон жил бүр усалгаатай нөхцөлд үр тариа, малын тэжээлийн ургамал 15 га, усалгаагүй нөхцөлд үр тариа, малын тэжээлийн ургамал 20 га, төмс хүнсний ногоо, жимс, жимсгэнэ 10 га, иргэн нь усалгаатай нөхцөлд үр тариа, малын тэжээлийн ургамал 4 га, усалгаагүй нөхцөлд үр тариа, малын тэжээлийн ургамал 5 га, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ 1 га-аас доошгүй талбайд тус тус тариалалт хийж ургац хураан авсан байна.

            2.3 Сүүлийн гурван жил дараалан жил бүр га тутмаас хураан авсан үр тарианы ургац нь усалгаагүй талбайд 12 цн-ээс, усалгаатай талбайд 25 цн-ээс, төмсний ургац нь усалгаагүй талбайд 150 цн-ээс, усалгаатай талбайд 180 цн-ээс, малын тэжээлийн ургац нь усалгаагүй талбайд 20 цн-ээс, усалгаатай талбайд 50 цн-ээс доошгүй байх

            2.4 Сүүлийн гурван жил дараалан жил бүр га тутмаас байцаа 220 цн-ээс, үндэс үрт ногоо 150 цн-ээс, сонгинолог ургамал 110 цн-ээс, хүлэмжийн аж ахуй эрхэлж буй иргэн нь хамгаалагдсан хөрсний 1м2 талбай тутмаас өргөст хэмх 16 кг, улаан лооль 10 кг-аас доошгүй ургац хураан авсан байх

            2.5 Сүүлийн гурван жил дараалан жил бүр комбайнаар шууд хураалтанд шилжүүлснээр 350 га, трактораар 1000 жишмэл га-аас доошгүй ажил гүйцэтгэсэн байх

            2.6 Хөрсний үржил  шимийг хамгаалах, чийгийн хуримтлалыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн дэвшилтэт техник технологи, үр тарианы үйлдвэрлэлд уриншийн эзлэх хувийн жин багасаж, тэжээлийн ургамлыг сэлгээнд оруулсан байх

            2.7 Хөрсийг салхины элэгдэл, эвдрэлээс хамгаалах зорилгоор хамгаалалтын ойн зурвас байгуулж, мод тарьсан байх

            2.8 Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчид нь эргэлтийн талбайгаа 100 хувь ашиглаж, дараа оны тариалалтанд зориулан хүрэлцэхүйц хэмжээний чанар сайтай үр нөөцөлсөн байх

            2.9 Аж ахуйн нэгж байгууллага нь өөрийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт хийж, шинээр ажлын байр бий болгох, ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан байх

            2.10 Татвар хураамж болон газрын төлбөрийг хугацаанд нь төлсөн байх

            2.11 Хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмж, засвар үйлчилгээний газартай болж техникийн бэлэн байдал, хангамжийг сайжруулсан байх

Гурав. Тодорхойлолт бүрдүүлэх, шалгаруулах журам

            3.1 Сумын тэргүүний тариаланч хамт олон, сумын тэргүүний тариаланч нь таваас доошгүй жил амжилтаа тогтвортой хадгалан ажиллаж, энэхүү журмын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан тариаланч хамт олон, тариаланчийг “Сумын тэргүүний тариаланч хамт олон”, “Сумын тэргүүний траиаланч”-аар шалгаруулахаар тодорхойлно.

            3.2 “Сумын тэргүүний тариаланч хамт олон”, “Сумын тэргүүний тариаланч”-аар шалгаруулах аж ахуйн нэгж, байгууллага, иргэний тодорхойлолт холбогдох материалыг багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэн тодорхойлно.

            3.3 Тодорхойлолт, баталгаажсан материалыг сумын Засаг даргын тамгын газар хянан үзэж, шаардлагатай бол газар дээр нь шалгаж сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, хамгийн өндөр амжилт гаргасан нэг хүртэл аж ахуйн нэгж, байгууллага, нэг хүртэл тариаланчийн тодорхойлолт, холбогдох материалыг жил бүрийн 1-р сарын 15-ны дотор шалгаруулна.

            3.4 “Сумын тэргүүний тариаланч хамт олон”, “Сумын тэргүүний тариаланч”-аар шалгаруулахаар тодорхойлохдоо дараахь материалыг бүрдүүлнэ:

            3.5 Аж ахуйн нэгж, байгууллага, иргэний ажил байдлын талаархи багийн Засаг даргын тодорхойлолт

            3.6 Багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоол, санал дүгнэлт, багийн Засаг даргын хүсэлт

            3.7 Сүүлийн 3 жилийн ажлын үзүүлэлт /энэхүү журмын хавсралт хүснэгт/

            3.8 Харилцагч татварын байгууллагын тодорхойлолт, орлогын татвар төлөлтийн баримт

            3.9 Хөрс хамгаалах дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн тухай тодорхойлолт

            3.10 Багийн Иргэдийн нийтийн хурал, багийн Засаг даргын газар дээр нь шалгасан дүгнэлт

            3.11 Ажлын байр нэмэгдүүлсэн байх

            3.12 Улаан загалмайн хүмүүнлэгийн тусламж, хандив туслалцаа үзүүлсэн байх / Монголын УЗН-ийн аймаг, сумын хорооноос тодорхойлолт авах/

            3.13 Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дүнд бусдаас худалдан авсан болон өр төлбөрт авсан бүтээгдэхүүнийг оруулж тооцохгүй

            3.14 Аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг ажлын үзүүлэлтээр нь байр эзлүүлэн энэхүү журмын шаардлага шалгуур үзүүлэлтийг хангасан хамгийн өндөр үзүүлэлт бүхий 1 аж ахуйн нэгж, байгууллага, 1 иргэний материалыг сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэнэ.

            3.15 Аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг “Сумын тэргүүний тариаланч хамт олон”, “Сумын тэргүүний тариаланч”-аар зөвхөн нэг удаа шалгаруулна.

Дөрөв. Шагнал олгох

            4.1 “Сумын тэргүүний тариаланч хамт олон”, “Сумын тэргүүний тариаланч” тус бүрийг энгэрийн тэмдэг, үнэмлэх, өргөмжлөл, 100.0 мянган төгрөгөөр шагнана.

            4.2 “Сумын тэргүүний тариаланч хамт олон”, “Сумын тэргүүний тариаланч”-аар шалгарсан тариаланчдын туршлагыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж алдаршуулна. Шагналыг тухайн жилийн билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнээс өмнө сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогч, ЗДТГ-ын дарга нар биечлэн гардуулна.

 

 

----- î Î î -----

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сумын тэргүүний тариаланч хамт олон, сумын

тэргүүний тариаланч шалгаруулах

 журмын нэгдүгээр хавсралт

 

 

 

 

СУМЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН,

СУМЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ

 ШАЛГАРУУЛАХ ҮЗҮҮЛЭЛТ

 

Үзүүлэлт

Онууд

Тайлбар

.... он

... он

... он

1. Тариалангийн эргэлтийн талбай /га/

 

 

 

 

Үүнээс –тарьсан

 

 

 

 

            - уриншилсан

 

 

 

 

2. Таримлын төрөл

 

 

 

 

3. Хураан авсан ургац /тн/

 

 

 

 

Үүнээс: - нөөцөлсөн үр /тн/

 

 

 

 

             -зах зээлд борлуулсан ургац /тн/

 

 

 

 

4. нэг га-ийн ургац тарьсан талбай /цн-ээр/

 

 

 

 

5. Нийт борлуулалт /сая төгрөг/

 

 

 

 

Үүнээс – татвар /сая төгрөг/

 

 

 

 

            -даатгал /сая төгрөг/

 

 

 

 

6. Ашиг /сая төгрөг/

 

 

 

 

7. Ажлын байрны тоо

 

 

 

 

8. Нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн орлого

 

 

 

 

9. Трактораар гүйцэтгэсэн ажил жишмэл /га-аар/

 

 

 

 

10. Комбайнаар хураасан талбай, шууд хураалтанд шилжүүлсэн га-аар авсан ургац тонноор

 

 

 

 

 

Тайлбар: энэ хүснэгтэд зөвхөн сүүлийн 3 жилийн тариалангийн үзүүлэлтийг бичнэ. Шагнагдах үндэслэлийн талаар тодорхойлолтонд дэлгэрэнгүй бичиж, холбогдох байгууллагын тодорхойлолтыг үзүүлэлт тус бүрээр бүрдүүлж ирүүлсэн байна. Дээрхи хүснэгтийн 9, 10-д заасан ажлын хэмжээ нь зөвхөн тракторч комбайнчдад хамаарна.

 

 

Үзүүлэлтийг гаргасан:

Багийн Засаг дарга ......................................./..................................../

 

----- î Î î -----

 

 

Жаргалант сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн

Хуралдааны  2014 оны 12 дугаар

 сарын  01 -ны өдрийн ... дугаар

 тогтоолын 1-р хавсралт

 

 

 

 

СУМЫН САЙН МАЛЧИН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1. Бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт арга ажиллагааг боловсронгуй болгох, малын ашиг шимийн гарц, чанарыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг өсгөх болон нийгэмд оруулж байгаа малчдын хувь нэмрийг үнэлж урамшуулахад энэхүү журмын зорилго оршино.

Хоёр. Шагналд тодорхойлох үндэслэл

2.1 “Сумын сайн малчин”-аар тодорхойлогдож байгаа малчин дараахь шаардлага хангасан байна.

2.1.1 Мал сүргээ даатгалд хамруулан холбогдох хууль тогтоомжийн дагуу татвар хураамжийг төлсөн байна.

2.1.1 Малгүй өрхийг малжуулах, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрлэл эрхлэх зэргээр шинээр ажлын байр бий болгон өрхийн орлогыг нэмэгдүүлж, хөдөөд ядуурлыг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулсан байх

2.1.3 Мал сүргээ эрүүлжүүлэх, халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулан эрүүл сүрэгтэй болсон байх

2.1.4 Мал бүр нь хувийн дугаар, эсхүл тамгатай, үржилд ашиглаж байгаа малын анги, ашиг шимийн гарц, чанар нь мэргэжлийн байгууллагаар тогтоогдсон байх

2.1.5 Үржлийн албаны болон сум орон нутгийн хэрэглэгчийн захиалгаар үржлийн мал бойжуулж худалдсан байх

2.1.6 Өөрийн мал маллагааны арга туршлагыг залуу малчдад эзэмшүүлэх талаар санаачлага гарган ажиллаж 2-оос доошгүй шавь малчинтай болсон байх

2.1.7 Малчин өрхийн болон хавсарга малчдын хүн бүр эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд бүрэн хамрагдаж шимтгэлийг нь бүрэн төлсөн байх

2.2 “Сумын сайн малчин”-аар тодорхойлогдох малчин дор дурдсан шалгуур үзүүлэлтийг хангасан байна.

2.2.1 Бодод шилжүүлснээр 150-аас доошгүй малтай, сүүлийн 3 жил дараалан хорогдол гараагүй байна.

2.2.2 Хээлтэгч малаа жил бүр тогтвортой өсгөж түүний нийт сүрэгт эзлэх хувийн жин бог малд 53 бод малд 38-аас доошгүй хувьд хүрсэн байх

2.2.3 Оны эхний 100 хээлтэгч мал тутмаас бойжуулсан төлийн тоо тухайн жилийн сумын дундажаас илүү, сүүлийн 3 жил дараалан өссөн байхаас гадна сүүлийн жил хээлтэгч тутмаас төл бойжуулсан байна.

2.2.4 Мал үржүүлгийн ажилд дэвшилтэт арга технологийг хэрэглэж, жил бүр үйлдвэрлэсэн махны хэмжээ нь хонин толгойд шилжүүлсэн оны эхний нэг мал тутмаар тооцоход жил бүр нэмэгдсэн байна.

2.2.5 Нэг малаас ашигласан ашиг шимийн гарц нь тухай үүлдэр омгийн ашиг шимийн дундаж үзүүлэлтээс дээгүүр, үржилд ашиглай байгаа хээлтүүлэгч нь орон нутгийн мал үржлийн нэгж албаар баталгаажсан байна.

2.2.6 Нийт сүрэгт эзлэх ямааны тоо 38.0 хувиас ихгүй байна.

2.2.7 Хонин толгойд шилжүүлсэн нэг малд өндөр уулын бүсэд 20 кг, их нууруудын хотгор ба алтайн цаад говийн бүсэд 35 кг, өвстэй тэнцэхүйц хадлан гар тэжээл өвсөн дарш, хүчит тэжээлийг жил бүр бэлтгэж нөөцөлсөн байна.

2.2.8 Тухайн нутагт үе залгамжлан мал маллаж байгаа, бэлчээр нутгийн маргаангүй, малын тоо нь бэлчээрийн даац, багтаамжаас хэтрээгүй, өөрийн эзэмшлийн нутаг дэвсгэр дэх булаг, шандын эхийг хашиж хамгаалсан, бэлчээрийг талхдалаас хамгаалах арга хэмжээ авсан байна.

2.2.9 Малаа үржилд худалдах, аж ахуйн хэрэгцээнд борлуулах, ажлын байр шинээр бий болгох зэргээр эдийн засгийн эргэлтэнд оруулсан байна.

2.2.10 Өөрийн өмчлөл, эзэмшлийн өвөлжөө, хаваржааны хашаатай, худаг, уст цэгтэй, түүнийгээ засаж тохижуулсан байхын зэрэгцээ байгаль орчныг хамгаалахад тодорхой хувь нэмэр харуулсан байна.

2.2.11 Малын хулгайтай тэмцэх санд тодорхой хувь нэмэр оруулсан байх,

2.2.12 Улаан загалмайн хүмүүнлэгийн тусламж, хандив туслалцаа үзүүлсэн байх / УЗ-н анхан шатны хорооноос тодорхойлолт авах/

Гурав. Тодорхойлолт бүрдүүлэх, шалгаруулах зарчим

3.1. Таваас доошгүй жил тогтвортой мал маллаж амжилт гаргаж энэхүү журмын шаардлага шалгуур үзүүлэлтийг хангасан малчныг “Сумын сайн малчин” цол шагнал олгуулахаар тодорхойлно.

3.2 “Сумын сайн малчин”-аар тодорхойлох малчны талаархи асуудлыг багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлж тогтоол гарган, сумын Засаг даргын тамгын газарт хүргүүлнэ.

3.3 Тодорхойлолт бусад баталгаажсан баримт бичгийг сумын Засаг даргын тамгын газар хянан үзэж шаардлагатай бол газар дээр нь шалгаж үзнэ.

3.4 “Сумын сайн малчин”-аар шалгаруулахаар тодорхойлохдоо дараахь бичиг баримтыг бүрдүүлсэн байна.

3.4.1 Малчны товч анкет /энэхүү журмын хавсралт 1/

3.4.2 Ажлын үзүүлэлт / энэхүү журмын хавсралт 2/

3.4.3 Багийн Иргэдийн нийтийн хурлын тэмдэглэл

3.4.4 Багийн ИНХ-ын тогтоол, санал дүгнэлт, багийн Засаг даргын хүсэлт

3.4.5 Холбогдох байгууллагаас гаргасан баталгаа тодорхойлолт

3.5 Энэхүү журмын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан хамгийн өндөр үзүүлэлт бүхий 1 малчны материалыг сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэнэ.

3.6 Малын тоо бүтээгдэхүүний дүнд худалдан авсан болон өр төлбөр, бэлгэнд авсан мал, бүтээгдэхүүнийг оруулж тооцохгүй.

3.7 “Сумын сайн малчин”-аар зөвхөн нэг удаа шалгаруулна. Сумын сайн малчны шагналыг сумын аварга малчинтай адилтгаж үзэх тул урьд нь ийм шагнал авсан малчныг дахин шалгаруулахгүй.

Дөрөв. Шагнал олгох

4.1 “Сумын сайн малчин”-д энгэрийн тэмдэг, үнэмлэх олгож, өргөмжлөл, 100.0 мянган төгрөгөөр шагнана.

4.2 Шагналыг тухайн жилийн билгийн тооллогын хаврын тэргүүн сарын шинийн нэгнээс өмнө гардуулна.

 

----- î Î î -----

Сумын сайн малчин шалгаруулах

 журмын нэгдүгээр хавсралт

 

 

 

 

 

 

“СУМЫН САЙН МАЛЧИН”-ААР ТОДОРХОЙЛЖ

БАЙГАА МАЛЧНЫ ТОВЧ АНКЕТ

..... он .... сар ... өдөр

1

Аймаг, сум, багийн нэр

 

2

Ургийн овог

 

3

Эцгийн /эх/ нэр

 

4

Нэр

 

5

Төрсөн он, нас, хүйс

 

6

Боловсрол

 

7

Ам бүлийн гишүүдийн тоо, тэдний эрхэлж байгаа ажил

 

8

Улсад ажилласан нийт хугацаа, хийж байсан ажил

 

9

Малчнаар ажилласан хугацаа

 

10

Төр, засгаас авсан шагнал, огноо

 

11

Сумын сайн малчнаар шалгарсан он, үнэмлэхийн дугаар

 

 

 

 

----- î Î î -----

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сумын сайн малчин шалгаруулах

 журмын хоёрдугаар хавсралт

 

 

 

 

 

 

“СУМЫН САЙН МАЛЧИН”-ААР ТОДОРХОЙЛЖ БАЙГАА

ЖАРГАЛАНТ СУМЫН ...................... БАГИЙН МАЛЧИН

....................................НЫ АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ

 

.... он .... сар ... өдөр

 

Үзүүлэлт

Малын төрөл

Онууд

... он

... он

.... он

Нэг. Малын төрөл тоо

1.Оны эхний мал бодод шилжүүлснээр

Бүгд

 

 

 

2.Оны эхний мал

Бүгд

 

 

 

Үүнээс:

Тэмээ

 

 

 

Адуу

 

 

 

Үхэр

 

 

 

Хонь

 

 

 

Ямаа

 

 

 

3.Хээлтэгч

Бүгд

 

 

 

Үүнээс:

ингэ

 

 

 

гүү

 

 

 

Үнээ

 

 

 

Эм хонь

 

 

 

Эм ямаа

 

 

 

4. Хээлтүүлэгч

Бүгд

 

 

 

Үүнээс:

Буур

 

 

 

Азарга

 

 

 

Бух

 

 

 

Хуц

 

 

 

Ухна

 

 

 

5. Бойжуулсан төл

Бүгд

 

 

 

Үүнээс:

Ботго

 

 

 

Унага

 

 

 

Тугал

 

 

 

Хурга

 

 

 

ишиг

 

 

 

6. Зах зээлд борлуулсан мал

Бүгд

 

 

 

Үүнээс:

Тэмээ

 

 

 

Адуу

 

 

 

Үхэр

 

 

 

Хонь

 

 

 

ямаа

 

 

 

7. Үржилд худалдсан мал

Бүгд

 

 

 

Үүнээс:

Тэмээ

 

 

 

Адуу

 

 

 

Үхэр

 

 

 

Хонь

 

 

 

Ямаа

 

 

 

8. Малжуулахад өгсөн мал

Бүгд

 

 

 

Үүнээс:

Тэмээ

 

 

 

Адуу

 

 

 

Үхэр

 

 

 

Хонь

 

 

 

Ямаа

 

 

 

9. Зүй бусаар хорогдсон

Бүгд

 

 

 

Үүнээс:

Тэмээ

 

 

 

Адуу

 

 

 

Үхэр

 

 

 

Хонь

 

 

 

Ямаа

 

 

 

10. Өөрийн хэрэглээнд хэрэглэсэн мал

Бүгд

 

 

 

Үүнээс:

Тэмээ

 

 

 

Адуу

 

 

 

Үхэр

 

 

 

Хонь

 

 

 

Ямаа

 

 

 

11.Оны эцэст тоологдсон мал

Бүгд

 

 

 

Үүнээс:

Тэмээ

 

 

 

Адуу

 

 

 

Үхэр

 

 

 

Хонь

 

 

 

Ямаа

 

 

 

12. Оны эцэст бэлэн байсан хээлтэгч

Бүгд

 

 

 

Үүнээс:

ингэ

 

 

 

гүү

 

 

 

Үнээ

 

 

 

Эм хонь

 

 

 

Эм ямаа

 

 

 

13. хээлтүүлэгийн тохироо

Буур

 

 

 

Азарга

 

 

 

Бух

 

 

 

Хуц

 

 

 

Ухна

 

 

 

 

Хоёр. Ашиг шим ашиглалтын байдал

14. Оны эхний нэг малаас үйлдвэрлэсэн мах /кг/ амьдын жингээр

Бүгд

 

 

 

 

Тэмээ

 

 

 

Адуу

 

 

 

Үхэр

 

 

 

Хонь

 

 

 

Ямаа

 

 

 

Нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл

Тэмээний ноос кг

 

 

 

 

Хонины ноос кг

 

 

 

Ямааны ноолуур кг

 

 

 

Мах үйлдвэрлэл кг

 

 

 

Сүү литр

 

 

 

16.Бүтээгдэхүүнээр орсон орлого мян.төг

Бүгд

 

 

 

Үүнээс:

Мал борлуулснаас

 

 

 

Махнаас

 

 

 

Ноос ноолуураас

 

 

 

Сүүнээс

 

 

 

Арьс ширнээс

 

 

 

Бусад

 

 

 

17. Өөрийн хүчээр бэлтгэсэн тэжээл тн

Өвс

 

 

 

Гар тэжээл

 

 

 

Хужир шүү

 

 

 

18. Хадлангийн талбайтай эсэх

Талбайн хэмжээ м2

 

 

 

Авсан ургац тн

 

 

 

19. Хашаа худгийн байдал

Хашааны тоо

 

 

 

Багтаамж м2

 

 

 

Худгийн тоо

 

 

 

Хүчин чадал л/сек

 

 

 

20. Хөрөнгө оруулалт

Мянган төгрөг

 

 

 

21. Татвар төлөлт

Төгрөгөөр

 

 

 

22. Малын даатгал

Даатгуулсан малын тоо

 

 

 

Төлсөн хураамж

 

 

 

23. Эрүүл мэндийн даатгал

Төгрөгөөр

 

 

 

24. нийгмийн даатгалын шимтгэл

Төгрөгөөр

 

 

 

Тайлбар: дээрхи үзүүлэлтийг улсын орлого, бусад холбогдох материалыг үндэслэн баталгаажуулна.

 

 

..................багийн Засаг дарга .................................

Хөдөө аж ахуйн мэргэжилтэн .................................

 

 

 

----- î Î î -----

 

 

 

 

 

                                                             

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%