ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

СУМЫН ОНЫ ТЭРГҮҮНИЙ БАГШ ШАЛГАРУУЛАХ

2015-09-24

Жаргалант сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн

Хуралдааны  2015 оны 03 дугаар

 сарын  23 -ны өдрийн ... дугаар

 тогтоолын 3-р хавсралт

 

 

 

 

СУМЫН ОНЫ ТЭРГҮҮНИЙ  БАГШ ШАЛГАРУУЛАХ  


            Нэг. Зорилго

        1.1. Боловсролын байгууллагад  үр бүтээлтэй ажиллаж боловсролын стандарт ба ерөнхий боловсролын сургуулийн  сургалтын төлөвлөгөөг чанартай хэрэгжүүлж,   хүүхэд  нэг  бүрийн  хөгжил   тэдний сайн сайхны төлөө сэтгэл зүтгэлээ зориулж байгаа  багш нарын үйл ажиллагааг дэмжих  зорилгоор  ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нараас  сумын  "Оны  тэргүүний   багш"-ийг шалгаруулах,  тэдний туршлагыг нь бусдад түгээн дэлгэрүүлэхэд энэхүү журмын гол зорилго оршино.

Хоёр. Хамрах хүрээ

2.1.Жаргалант сумын харъяа ерөнхий боловсролын сургуулиуд, цэцэрлэгүүдээс  тус бүр нэг  багшийг "Оны тэргүүний  багш"-аар   шалгаруулна.

Гурав: Шалгаруулах үзүүлэлт

3.1.Ерөнхий  боловсролын сургуулын багш нар

            3.1.1.Элсэлтийн ерөнхий шалгалтанд  сурагчдыг бэлтгэн оролцуулсан  амжилт.                                                                      

            3.1.2.Улс, бүс, аймгийн  хэмжээнд зохион байгуулагдсан олимпиад, ур чадварын уралдаан тэмцээнд   үзүүлсэн    багшийн  буюу  бэлтгэсэн шавийн амжилт.

          3.1.3.Зааж байгаа хичээлүүдийн  стандартын хэрэгжилт (80-ээс дээш байх)                                                                           

3.1.4.Даасан ангийн сурагчдын төлөвшил, хичээлийн бус цагаар эцэг, эх, сурагчидтай хамтран ажиллаж, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлсэн байдал.

3.1.5.Багш өөрийгөө хөгжүүлэн  мэргэжил боловсролоо дээшлүүлэн бусдад түгээсэн байдал (сертификат, гэрчилгээний хуулбар хувь)                                                                                                                                                    

3.1.6.Эцэг, эх, сурагчидтай  ажилласан байдал.                                                                     3.1.7.Төрийн албаны болон багшийн ёс зүйг чанд сахидаг байх, багаар хамтран ажиллах чадвартай, манлайлагч байх.

3.2.СӨБ-ийн багш нар

3.2.1.Улс, бүс, аймгийн  хэмжээнд зохион байгуулагдсан олимпиад, ур чадварын уралдаан тэмцээнд   үзүүлсэн    багшийн  амжилт.                                                                                                                                                                              

3.2.2.Төрийн албаны болон багшийн ёс зүйг чанд сахидаг байх, багаар хамтран ажиллах чадвартай, манлайлагч байх.                                                                              3.2.3.Тухайн  жилдээ 2-оос  доошгүй шинэлэг ажлыг санаачлан зохион байгуулсан байх.                                                                            

3.2.4.Багш өөрийгөө хөгжүүлэн  мэргэжил боловсролоо дээшлүүлэн бусдад түгээсэн байдал.                                  

Дөрөв:  Нэр дэвшигчийн бүрдүүлэх материал

4.1.Нэр дэвшигчийн товч анкет,  (9х6) харьцаатай цээж зураг.

4.2.Сургуулийн захиралын  зөвлөлөөр хэлэлцэн шалгаруулсан хуралдааны тэмдэглэл.                               

4.3.Шагнуулахыг хүссэн албан тоот.                                                                                                                                   

4.4.Энэхүү журмын  шалгуур үзүүлэлтийг  хангаж байгаа  нэг багшийн материал, тодорхойлолтыг  сургууль, цэцэрлэг тус бүр  Монголын Цагаан сар болохоос  гурван  долоо хоногийн өмнө  Жаргалант сумын  Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ.

Тав: Шалгаруулалт, олгох шагнал урамшуулал

5.1.Байгууллага тус бүрээс ирсэн  багш нарын  материалыг  сумын нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн хүлээн  авч нэгтгэн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, гишүүд  танилцаж  шалгуур үзүүлэлтийг  бүрэн хангасан   /ЕБС-1, цэцэрлэгээс -1/  багшийг    "Оны тэргүүний    багш” –аар   шалгаруулна.                                                                                                                                                                          

5.2.Сумын  Засаг даргын албан тоотоор хариу  мэдэгдэлийг   хүргүүлнэ.                                                          

5.3.Сумын Засаг даргын нэрэмжит Хүндэт өргөмжлөл,  дурсгалын зүйлээр  "Оны тэргүүний   багш”-ийг    шагнаж урамшуулна.                                                                                                                                               

5.4.Сумын Засаг даргын нөөц хөрөнгөөс холбогдох зардлыг  санхүүжүүлнэ.  
          5.5.Орон нутгийн  хэвлэл мэдээлэл,  цахим сайтад    “Оны  тэргүүний   багш”-ийн  тухай мэдээллийг     байршуулах,  нийтийн хүртээл болгох сурталчлах  ажлыг Жаргалант сумын ЗДТГ-ын нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга, мэргэжилтэн нар  хариуцана.  


------------ о О о ------------

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%