ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

СУМЫН ОНЫ ТЭРГҮҮНИЙ ЭМЧ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

2015-09-24

Жаргалант сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн

Хуралдааны  2015 оны 03 дугаар

 сарын  23 -ны өдрийн ... дугаар

 тогтоолын 1-р хавсралт

 

 

 

 

СУМЫН ОНЫ ТЭРГҮҮНИЙ ЭМЧ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

 

Нэг: Зорилго:

1.1.Хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, эрүүл мэндийн анхан  шатны тусламж үйлчилгээг   чанартай хүртээмжтэй  хүргэж буй  мэргэжлийн  ур  чадвар, үйлчилгээний чанараараа    бусдыгаа  манлайлан  ажиллаж байгаа  эмч нарыг урамшуулахад энэхүү журмын  зорилго нь оршино.                                                                                

Хоёр: Хамрах хүрээ

2.1.Өрхийн  эрүүл мэндийн төвүүд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт ажиллаж байгаа эмч нар  хамрагдана.                                                                                                       Гурав:  Шалгуур  үзүүлэлт

3.1.Өрхийн эрүүл мэндийн төвүүд, сургууль, цэцэрлэгт   ажиллаж  байгаа орон тооны эмчийг шалгаруулалтанд нэр дэвшүүлнэ.                                                                         3.2. Эмч нь  ёс зүйн зөрчил, мэргэжлийн алдаа, дутагдал гаргаагүй  байх.                         3.3.Засгийн газрын болон аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны  хөтөлбөрт тусгагдсан  эрүүл мэндийн чиглэлээр дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд  бусдыгаа манлайлан ажилласан байх.                                                                                                                                      

3.4. Эрүүл мэндийн чиглэлээр  судалгааны ажил хийж,  орон нутгийн  сонин сэтгүүлд  хэвлүүлж, веб сайтад байршуулсан байна.

3.5. Эцэг, эх, асран хамгаалагч, сурагчдад  эрүүл мэнд, эрүүл  зан үйлийг  хэвшүүлэх чиглэлээр сургалт, нөлөөллийн ажлыг  үр дүнтэй зохион байгуулж тодорхой түвшинд хүргэсэн байх.                               

3.6. Тухайн  жилдээ гаргасан онцгой амжилт  нь шалгаруулалтанд давуу тал   болно.                                                                                                                                                                           

3.7. Оны тэргүүний эмчид ирүүлэх  материалыг  заасан хугацаанд ирүүлэх  /хугацаа хожимдсон материалыг  шалгаруулалтанд оруулахгүй/

Дөрөв:Бүрдүүлэх материал

4.1.Нэр дэвшигчийн  анкет,  (9х6) харьцаатай цээж зураг.                                                                        

4.2.Хамт олны  хурлаар  хэлэлцэн шалгаруулсан хуралдааны тэмдэглэл.                                                              

4.3.Нэр дэвшигчийг шагнуулахыг хүссэн албан  тоот  /тухайн байгууллагын/                                                       

4.4 Нэр дэвшигчийн  амжилтыг гэрчлэх диплом, өргөмжлөлийн хуулбар бусад материал.                                    

4.5. Оны  тэргүүний    эмчээр  энэхүү журмын  үндэслэлийг  хангаж байгаа   эмчийн  материалыг  өрхийн эрүүл мэндийн  төв, сургууль, цэцэрлэгүүд  Монголын  Цагаан сар болохоос  гурван  долоо хоногийн өмнө  Жаргалант сумын  Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ.                                                     

Тав: Шалгаруулалт,  олгох шагнал,  урамшуулал

           5.1.Байгууллагуудаас ирсэн   материалуудыг  сумын нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн хүлээн  авч нэгтгэн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, зөвлөлийн гишүүд  журмын тавигдах шаардлагыг  бүрэн хангасан  нэг эмчийг   "Оны тэргүүний   эмч” –ээр  шалгаруулна.                                   

5.2.Сумын  Засаг даргын албан тоотоор хариу мэдэгдэлийг хүргүүлнэ.                                                     

5.3.Сумын Засаг даргын нэрэмжит Хүндэт өргөмжлөл, дурсгалын зүйлээр  "Оны тэргүүний   эмч”-ийг   шагнаж урамшуулна.                                                                                                                                            

5.4.Сумын Засаг даргын нөөц хөрөнгөөс холбогдох зардлыг  санхүүжүүлнэ.  
          5.5.Орон нутгийн  хэвлэл мэдээлэл,   цахим хуудсанд   “Оны  тэргүүний   эмч”-ийн тухай мэдээллийг байршуулах, нийтийн хүртээл болгох сурталчлах  ажлыг Жаргалант сумын ЗДТГ-ын нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга, мэргэжилтэн нар  хариуцана.  

 

------------ о О о ------------

 

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%