ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

ЖАРГАЛАНТ СУМЫН НУТАГ ДЭВСГЭРТ ШИНЭЭР ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХАД БАРИМТЛАХ ЖУРАМ

2015-09-24

Жаргалант сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн

Хуралдааны  2015 оны  08  дугаар

 сарын  25 -ны өдрийн 243 дугаар

 тогтоолын хавсралт

 

 

 

 

ЖАРГАЛАНТ СУМЫН НУТАГ ДЭВСГЭРТ ШИНЭЭР ГАЗАР

ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХАД БАРИМТЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

            1.1.Аймаг, сумын ИТХ-ын тогтоолоор баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу эзэмшүүлэх ашиглуулахаар заасан газруудад  газар ашиглалтыг оновчтой болгох, иргэдийн газар эзэмших, ашиглах, өмчлөх тэгш эрхийг хангах, нийгмийн эмзэг бүлгийг дэмжих, газрыг өнөө болон хойч үеийнхээ эрх ашигт  нийцүүлэн  зохистой ашиглах бодлогыг хослуулан  тодорхойлж  шинээр газар эзэмших, ашиглахыг хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, хяналт үнэлгээ хийх,газар олгох тухай сумын Засаг даргын шиидвэр гаргуулах, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулахтай холбогдсон үйл ажиллагааг нарийвчлан зохицуулахад энэ журмын зорилго оршино.

  1.2.Энэ журмыг Жаргалант сумын Засаг даргын бүрэн эрхэд хамаарах газар  нутгийн хэмжээнд нийтээр дагаж мөрдөнө.

  1.3.Журмаар зохицуулаагүй бусад асуудлыг Монгол Улсын Газрын тухай хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэнэ.

Хоёр. Газар эзэмшүүлэх, ашиглуулахад баримтлах бодлого

2.1. Дараах зориулалтаар газар эзэмших, ашиглахаар ирүүлсэн өргөдөл хүсэлтийг энэ журмын дагуу шийдвэрлэх ба олгох газрын хэмжээ нь дор дурдсан хэмжээтэй байна.

1/ Гэр бүлийн хамтын хэрэгцээнд 0,07 га хүртэл

2/ Мал аж ахуй эрхлэх, фермерийн үйл ажиллагаа явуулах зориулалтаар 0,1-0,5 га хүртэл

3/ Үйлдвэрлэл,  үйлчилгээний зориулалтаар 1,0 га хүртэл

      4/ Газар тариалан эрхлэх,мод бут тариалах зориулалтаар 0,1-0,5 га хүртэл

2.2.Бусад зориулалтаар газар эзэмших ашиглахаар гаргасан иргэн аж ахуйн нэгж байгууллагын өргөдөл хүсэлтийг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.

2.3.Газар ашиглалтыг оновчтой болгох, иргэдийн газар эзэмших, ашиглах, өмчлөх тэгш эрхийг хангах, нийгмийн эмзэг бүлгийг дэмжих, газрын хязгаарлагдмал нөөц баялгийг өнөө болон хойч үеийнхээ эрх ашигт нийцүүлэн зохистой ашиглах бодлого шаардлагыг харгалзан дараах нөхцөл болзлыг бүгдийг нь нэгэн зэрэг  болон зарим хэсгийг нь  хангасан этгээдэд  эхний ээлжинд газар эзэмшүүлнэ.

 2.3.1.Гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан шинээр газар эзэмшүүлэхэд дараах нөхцөл болзлыг бүгдийг нь нэгэн зэрэг хангасан байна.

            А/ Жаргалант сумын иргэн байх

Б/ Өөрөө болон гэр бүлийн бусад гишүүд  өмнө нь  төрийн байгууллагын шийдвэрээр тухайн зориулалтаар газар эзэмшиж , ашиглаж байгаагүй /Èргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас газар эзэмших эрх шилжүүлэн авсан болон үл хөдлөх хөрөнгийг худалдан авч байсан байж болно / 

2.4.Журмын  2.3.1 хэсэгт заасан шаардлагыг нэгэн зэрэг  хангаж байгаа иргэний тухайн зориулалтаар  газар эзэмших, ашиглах тухай өргөдөл ирүүлсэн хугацааны дарааллын дагуу батлагдсан газрын хэмжээнд багтаан газар эзэмшүүлэх иргэдийн нэрсийн  жагсаалтыг тус тусад нь  гаргана / өргөдөл бүртгэх дэвтэрт бүртгэгдсэн  он сар өдөр цаг минутын дарааллыг баримтална/

2.5.Журмын  2.3.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байгаа  боловч  Хөдөлмөрийн чадвараа 60 болон түүнээс дээш хувиар алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнд  өргөдөл ирүүлсэн хугацааны дарааллын дагуу  газрын хэмжээг харгалзан газар эзэмшүүлэх иргэдийн нэрсийн жагсаалтад оруулан  журамд заасан хэмжээний газрыг  мөн эхний ээлжинд эзэмшүүлж ашиглуулна.

2.6.Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу батлагдсан газраас тухайн зориулалтаар  эзэмших ашиглах хүсэлт цөөн ирсэн, газрын нөөц боломж хангалттай байгаа тохиолдолд   Журмын  2.3.1  дэх хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байгаа  бусад  иргэдэд журамд заасан хэмжээний газрыг эзэмшүүлж ашиглуулж болно.

2.7.Мал аж ахуй эрхлэх үйл ажиллагаа явуулах зориулалтаар эзэмшүүлэхэд  дараах нөхцөл болзлыг бүгдийг нь нэгэн зэрэг хангасан байна.

А/ Оны эцсийн мал  тооллогоор Жаргалант суманд   мал тоолуулсан тус  сумын иргэн байх

Б/ Хөдөө болон хотод  малаа маллан амьдардаг малчин өрх байх

В/  Өөрөө болон гэр бүлийн бусад гишүүд нь өмнө нь  төрийн байгууллагын шийдвэрээр тухайн зориулалтаар  газар эзэмшиж, ашиглаж байгаагүй / Èргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас газар эзэмших эрх болон үл хөдлөх хөрөнгийг худалдан авч байсан байж болно /

2.8.Журмын  2.7 дах хэсэгт заасан шаардлагыг нэгэн зэрэг  хангаж байгаа иргэний тухайн зориулалтаар  газар эзэмших, ашиглах тухай  ирүүлсэн өргөдлийг шийдвэрлэхдээ сумын Ìал эмнэлэг үржлийн тасаг болон хотын төвөөс мал амьтныг гаргах ажлыг хариуцан ажиллаж байгаа ажлын хэсгийн ажилтануудын саналыг харгалзан өргөдөл бүртгэх дэвтэрт бүртгэгдсэн  он сар өдөр цаг минутын дарааллыг баримтлан батлагдсан газрын хэмжээнд багтаан газар эзэмшүүлэх, ашиглуулах иргэдийн нэрсийн  жагсаалтыг  гаргана.

2.9.Фермер эрхлэх зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулахад тодорхой чиглэлээр фермерийн үйл ажиллагаа явуулж байгаа болон тухайн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх, аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан үйлдвэрлэл үйлчилгээний газрыг байгуулахаар зарласан төслийн шалгаруулалтанд шалгарсан иргэн, аж ахуйн нэгжийн фермер эхлэх шаардлага нөхцөл байдлыг харгалзан өргөдөл хүсэлт ирүүлсэн дарааллын дагуу шийдвэрлэх

            2.10.Үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар шинээр газар эзэмшүүлэхэд  дараах нөхцөл болзлын зарим хэсгийг нь  хангасан байна.

А/ Засгийн газар, аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан үйлдвэр, үйлчилгээний газрыг  байгуулахаар  зарласан төслийн шалгаруулалтад шалгарсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага

Б/ Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг сумын Засаг даргатай байгуулсан ”ажил гүйцэтгэх гэрээ “-ний дагуу өөрийн хүч хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага

В/ Дуудлага худалдаагаар газар эзэмших эрх авсан  иргэн, аж ахуйн нэгж, байгууллага

2.11. Журмын  2.10  дахь  хэсгийн  “Б”   заалтад заасан шаардлагыг  хангаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Ховд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн төлөвлөгөөнд заасан зориулалтын дагуу  газар эзэмших, ашиглах тухай өргөдөл ирүүлсэн хугацааны дарааллын дагуу батлагдсан газрын хэмжээнд багтаан газар эзэмшүүлэх ашиглуулах иргэдийн нэрсийн  жагсаалтыг  гаргана ./ өргөдөл бүртгэх дэвтэрт бүртгэгдсэн  он, сар, өдөр, цаг, минутын дарааллыг баримтална./

2.12.Газар тариалан эрхлэх, мод бут тариалах зориулалтаар                                                       газар эзэмшүүлэх

А/ Өөрөө болон гэр бүлийн бусад гишүүд  өмнө нь  төрийн байгууллагын шийдвэрээр тухайн зориулалтаар газар эзэмшиж, ашиглаж байгаагүй /Èргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас газар эзэмших эрх болон үл хөдлөх хөрөнгийг худалдан авч байсан байж болно /

            Журмын  Адэх хэсэгт заасан шаардлагыг хангаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тухайн зориулалтаар  газар эзэмших, ашиглах тухай өргөдөл ирүүлсэн хугацааны дарааллын дагуу батлагдсан газрын хэмжээнд багтаан газар эзэмшүүлэх ашиглуулах иргэдийн нэрсийн  жагсаалтыг   гаргана./ өргөдөл бүртгэх дэвтэрт бүртгэгдсэн  он, сар, өдөр, цаг, минутын дарааллыг баримтална./

             Журмын А дэх хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байгаа  боловч  Хөдөлмөрийн чадвараа 60 болон түүнээс дээш хувиар алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнд  өргөдөл ирүүлсэн хугацааны дарааллын дагуу   жагсаалтад оруулан  журамд заасан хэмжээний газрыг  мөн эхний ээлжинд эзэмшүүлнэ. / ашиглуулна / Хөгжлийн бэрхшээлтэй иргэн тэтгэврийн дэвтрийн хуулбараа  ирүүлсэн өргөдөлдөө хавсаргасан байвал зохино.

                           Гурав.Газрын харилцааг зохицуулах зөвлөлийн үйл ажиллагаа

3.1.Иргэний ирүүлсэн газар эзэмших ашиглах тухай өргөдөл хүсэлтийг сумын газрын харилцааг зохицуулах зөвлөл \ цаашид зохицуулах зөвлөл гэх\ -ийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

3.2.Газрын харилцааг зохицуулах сумын зөвлөл нь дараахь  бүрэлдэхүүнтэй байна.

Зөвлөлийн дарга                            Сумын Засаг дарга

Нарийн бичгийн  дарга:                 Газрын даамал

Гишүүдэд:                                         Үйлдвэрлэл дэд бүтэц хариуцсан сумын

орлогч дарга

Хотын захирагчийн ажлын албаны дарга

                                                                        Бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн  

            3.3.Газрын харилцааг зохицуулах сумын зөвлөлийн хуралд  тухайн ажил хариуцсан мэргэжилтэнийг оролцуулж өргөтгөсөн байдлаар хийнэ. Тухайлбал:  Ìал аж ахуй эрхлэх фермерийн зориулалтаар газар олгох үед Мал эмнэлэг үржлийн тасгийн даргыг оролцуулах гэх мэт

3.4.Газрын харилцааг зохицуулах сумын зөвлөл нь дараахь бүрэн эрхийг эдэлнэ.

3.4.1.Сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын  төлөвлөгөөнд заасны дагуу газар эзэмшүүлэх иргэдийн тоо, тэдгээрт олговол зохих газрын зориулалт хэмжээнд багтааж шинээр газар эзэмших  ашиглах өргөдлийг  шийдвэрлэн газар эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг батлах

3.4.2.Сумын Засаг даргын Тамгын газар болон Ховд хотын Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн, багийн Засаг даргын гаргаж ирүүлсэн тодорхойлолт, сумын газрын мэдээллийн сангийн баяжилтын байдалд түүвэр шалгалт хийх.

3.4.3.Иргэдийн өргөдөл хүсэлтийг ангилах, үнэлэх, газар олгох эрэмбэ дараалалд оруулах ажилд хяналт тавих

3.4.4.Газрын даамлын танилцуулсан газар эзэмшүүлэх санал буюу нэрсийн жагсаалтыг газар олгоход харгалзан үзэх үзүүлэлт нөхцөл болзолтой харьцуулан шалгах

3.4.5.Газар эзэмшүүлэхтэй холбогдон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүрээнд гарсан зөрчил, маргааныг хянан шийдвэрлэх

3.4.6.Газар эзэмших хүсэлт гаргасан иргэдэд газар олгоход харгалзан үзэх үзүүлэлт нөхцөл болзолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналын төслийг сумын ИТХ-ûí Тýðã¿¿ëýã÷äийн хуралд өргөн барьж шийдвэрлүүлэх

3.4.7.Газрыг албадан чөлөөлүүлэх ажлыг зохион байгуулах

3.4.8.Газар эзэмших, ашиглах иргэний талаар мэдээлэлийн сан бүрдүүлэх маягтын загварыг газар олгоход харгалзан үзэх үзүүлэлтэд нийцүүлэн баталж газрын даамалд хүргүүлэх

3.5.Зохицуулах зөвлөлийн гишүүдийн 50-аас дээш хувь нь оролцсон хурлыг хүчинтэйд тооцох ба хуралд оролцогчдын олонхийн саналаар шийдвэр гаргана.

                                    Дөрөв.Газрын даамлын үйл ажиллагаа

Газрын даамал нь Газрын тухай Монгол улсын хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан бусад журам дүрмийг баримтлахаас гадна дараах үйл ажиллагаа явуулна.Үүнд :

4.1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших тухай өргөдөл хүсэлтийг хүлээн авч газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан загварын дагуу “өргөдөл хүлээн авах тодорхойлолт” бичиж өргөдөл бүртгэх дэвтэрт бүртгэх ба газрын байршил, газар эзэмших зориулалтаар нь ангилж суурин судалгааг хийж танилцуулга бэлтгэнэ. Суурин судалгааг ГХГЗЗГ-н даргын 2008 оны 83 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-д заасны дагуу явуулна.

            4.2.Багийн Засаг даргын гаргасан тухайн өрх, тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн газар эзэмших,ашиглах, өмчлөх эрх хангагдсан байдлын тодорхойлолт болон шаардлагатай тохиолдолд МЭҮТ, Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бусад мэргэжилтэнээс  лавлагаа авч нарийвчилсан судалгаа хийнэ.

            4.3.Дараа нь сумын газрын мэдээллийн санд түшиглэн өргөдөл хүсэлтээ ирүүлсэн иргэний тухай  газар эзэмшиж, өмчилж байсан эсэхээр тус тусад нь ялган  энэ журмын 2.3 дахь хэсэгт заасан журмын дагуу нэг бүрчлэн үнэлэн эрэмбэлж  газрын зориулалт бүрээр нь газар олгох  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэрсийн жагсаалт гаргаж Зохицуулах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.

            4.4.Улсын тусгай хэрэгцээг үндэслэн газрыг эргүүлэн авч байгаа бол шинээр газар олгоход харгалзах үзүүлэлтийг хэрэглэхгүйгээр буюу зөвлөлийн хурлаар хэлэлцэн  дараалал харгалзахгүй давуу эрхтэйгээр газар олгох ба жагсаалтыг хийхдээ газрын үнэлгээ, байршил, газар эзэмших өргөдөл өгсөн хугацаа зэргийг харгалзан сумын Засаг даргын захирамжийн төсөлд тусгаж шийдвэрлэнэ.

4.5.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын хуулинд заасан ”хамаарал бүхий этгээд”-тэй холбоотой газар эзэмших  ашиглах өргөдөл хүсэлтийг шийдвэрлэхдээ сумын Зохицуулах зөвлөлийн хуралд заавал танилцуулна.

4.6.Зохицуулах зөвлөлөөс баталсан газар эзэмшүүлэх  иргэн аж ахуйн нэгж байгууллагын нэрсийн жагсаалтад орсон этгээд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шинээр авч байгаа газрыг эзэмших, ашиглахаас татгалзвал газар эзэмших, ашиглах иргэдийн нэрсийн жагсаалтад бичигдсэн дарааллын дагуу дараагийн этгээдэд газрыг хуваарилж эзэмшүүлнэ.

Тав. Газар эзэмшүүлэх шийдвэр гаргах

5.1.Газар эзэмшүүлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэрсийн жагсаалтыг зохицуулах зөвлөлөөс баталж өгсөний дараа сумын газрын даамал газар дээр нь очиж хээрийн судалгаа хийнэ.

5.2.Хээрийн судалгааг ГХГЗЗГ-н даргын 2008 оны 83 тоот тушаалын  1 дүгээр хавсралтаар батлагдсан  “Газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-д заасаны дагуу явуулах ба зохицуулах зөвлөлийн баталсан газар эзэмшүүлэхээр эрх бүхий байгууллага, аж ахуй нэгжийн хийсэн хэсэгчилсэн төлөвлөлтийн зургийн нэгж талбарын дугаарын эхнээс шууд оноолт хийх замаар хуваарилалт хийнэ.

5.3.Хээрийн судалгааны материалд түшиглэн сумын газрын даамал нь Засаг даргын шийдвэрийн төслийг боловсруулна.

5.4.Захирамжийн төслийг боловсруулсны дараа эрх зүйн үндэслэлийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга, эрх зүйн ажилтан нараар хянуулж сумын Засаг даргад танилцуулна.

5.5.Сумын Засаг дарга  нь Зохицуулах зөвлөлөөс зохих журмын дагуу хянан шийдвэрлэсэн санал, газрын даамлын хийсэн хуваарилалтын дагуу ажлын 2 өдөрт багтаан захирамж гаргана.

            5.6.Сумын газрын даамал нь Засаг даргын шийдвэр гарч эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын урьдчилсан байдлаар тогтоосон солбицлолыг газарт бэхлэх, тэмдэгжүүлэх ажлын мэдэгдэл болох “нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газарт бэхжүүлэх мэдэгдэл” –ийг кадастрын зураглал үйлдэх тусгай зөвшөөрөл бүхий байгууллагад өгч уг ажлыг гүйцэтгүүлнэ. Сумын Засаг дарга нь  газар эзэмшигч ашиглагчдад хамгийн таатай нөхцөл санал болгосон  кадастрын зураг үйлдэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжтэй “хамтран ажиллах гэрээ” байгуулан ажиллана.

5.7.Кадастрын зураглал үйлдэх тусгай зөвшөөрөл бүхий байгууллага, аж ахуйн нэгж нь газар эзэмшигч ашиглагчтай “ажил гүйцэтгэх гэрээ “ байгуулан ажиллана.

5.8.Сумын Засаг даргын шиидвэрийг үндэслэн газар эзэмших гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоно. Газар эзэмших гэрээнд Ховд аймгийн хөгжлийн стратеги хөтөлбөр болон аймаг, сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт ногоон хөгжлийн талаар дэвшүүлсэн зорилтыг шийдвэрлэх зорилгоор тодорхой заалт оруулна.

5.9.Сумын Засаг даргын захирамжийн дагуу газар эзэмших зөвшөөрөл авсан иргэдэд болон зохицуулах зөвлөлийн үнэлгээ жагсаалтын дагуу газар эзэмших боломжгүй болсон иргэдэд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас батлагдсан загвар “хариу өгөх мэдэгдэл” –ээр мэдэгдэж өргөдлийг хаана.

  Зургаа. Журмыг дагаж мөрдөх хугацаа

6.1 Энэ журмыг 2015 оны 08 дугаар сарын 25 -ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

                           

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%