ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

БУЯНТ ГОЛЫН САВ ДАГУУ ГАЗАРТ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ

2015-09-24

 

Журамд өөрчлөлт оруулах тухай

 

 

           Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай Монгол Улсын хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалт, Байгаль орчныг хамгаалах тухай Монгол Улсын хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.2.1 дахь заалтуудыг үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

            1. Буянт голын сав дагуу газарт дагаж мөрдөх журмын 2.2.1, 2.2.2, 3.3.2, 3.3.3, 3.3.6 дахь заалтуудад өөрчлөлт оруулж хавсралтаар баталсугай.

2. Журмыг иргэдэд сурталчилж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Засаг дарга /Д.Баасандорж/, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарт үүрэг болгосугай.

3. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж, үр дүнг нь тооцож ажиллахыг нарийн бичгийн дарга /П.Оюунтунгалаг/-д даалгасугай. 

           

 

 

 

ДАРГА                                 Н.ЭНХТӨР  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Жаргалант Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн

2014 оны ... сарын ... -ны өдрийн ... тоот

 тогтоолын  хавсралт

 

 

 

 

БУЯНТ ГОЛЫН  САВ ДАГУУ  ГАЗАРТ

ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ

 

Нэг:    Нийтлэг үндэслэл

 

Байгаль орчныг болон Буянт голын ай сав дагуу эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд, усны эх үүсвэрийг хамгаалах, зөв зохистой ашиглах, нөөц нь хомсдох, бохирдохоос урьдчилан сэргийлэх, хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах  ажлыг сайжруулахад энэ журмын зорилго оршино.

 

Хоёр: Буянт голын сав дагуу зусланд айл түр буухад

зөвшөөрөх болон хориглох бүс

2.1.      Буянт голын  ай сав дагуу зусланд айл түр буухад зөвшөөрөх бүс

2.1.1. Шим ус ХХК-ий гүний таван улаан худгаас дээшхи хоёр голын дунд хэсэг болон  голын хоёр талаар Бугат үзүүр хүртлэх газар

2.1.2.  Их бага голын гүүрнээс доош хоёр голын дунд хэсэг болон их бага голын хоёр талаар Улаан богочийн рашаан, Оцон чулуу хүртэл

            2.2. Буянт голын  ай сав дагуу  зусланд айл түр буухад  хориглох бүс 

2.2.1.  Их, бага голын гүүрнээс дээш Шим ус ХХК-ий гүний таван улаан худаг

хүртлэх газар хоёр голын дунд /ИТХТ-ын 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 47 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулав/

            2.2.2. Их, бага голын эргээс 10 м-с дотогш /ИТХТ-ын 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 47 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулав/

            2.2.3. Улаан богочийн рашаанаас 500 м-с дотогш

2.2.4.  Айл хооронд 5 м-с дотогш

 

Гурав: Буянт голын  ай сав дагуу зусланд айл түр буухад

зөвшөөрөл олгох, үзүүлэх үйлчилгээ, төлбөр хураамж авах

3.1. Зусланд айл түр буухад зөвшөөрөл олгох

3.1.1. Буянт голын  сав дагуу айл өрх, мал бүхий иргэд зусланд түр буух, энэ журмын 3.3.4, 3.3.5-д заасан үйлчилгээ түр явуулах газрын хил хязгаар, байршлыг сумын Засаг даргын захирамжаар тогтоох бөгөөд тус сумын тамгын газрын байгаль орчны хяналтын мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар хэрэгжүүлж, хяналт тавьж, суралчилан ажиллана.

3.2. Зусланд гарсан айл өрх, иргэдэд үзүүлэх үйлчилгээ.

3.2.1. Зусланд гарсан  өрхүүдийн дунд айл өрхийн тоо, газрын байршил зэргийг харгалзан стандартын шаардлага хангасан бие засах газар, бохир усны цооног, хог хаягдал хаях түр цэг хийх.

3.2.2  Айл өрх, иргэдийн  хуримтлагдсан ахуйн хог хаягдлыг  тогтмол ачиж зайлуулах.

3.2.3. Идэвхтэн байгаль хамгаалагч томилон ажиллуулах. 

3.2.4.Энэ журмын 3.2.1-3.2.2 заасан үйлчилгээг Эрч-хүч ОНӨҮГ хариуцах ба үйлчилгээнд шаардагдах хөрөнгийг  байгаль хамгаалах сангаас гаргана.

3.2.5. Буянт голын сав дагуу зусланд түр буусан айл өрхүүдэд усны ай саваа хайрлан хамгаалах, нийгмийн болон хувийн хариуцлага ухамсарлан ажиллахад нь дэмжлэг үзүүлж сургалт сурталчилгааны ажил зохион байгуулах. 

3.3. Төлбөр, хураамж

3.3.1.  Буянт голын  сав дагуу зусланд түр буусан мал бүхий иргэд, айл өрх  жилд нэг удаа 10000 төгрөг.

3.3.2. Өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй айл өрх жилд нэг удаа 5000 төгрөг. /ИТХТ-ын 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 47 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулав/

3.3.3.Буянт голын  сав дагуу газарт аялал зугаалга зохион байгуулахад байгууллага 20000 төгрөг, ах дүү хамт олон 5000 төгрөгийг тухай бүрд нь төлнө. ИТХТ-ын 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 47 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулав/

 ИТХТ-ын 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 47 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулав/

3.3.4. Тэмцээн уралдаан спортын арга хэмжээ зохион байгуулахад аж ахуйн нэгж, албан байгууллага 10000 төгрөг.

3.3.5.  Буянт голын сав дагуу газарт  ашиг олох зорилгоор тоглоомын болон амралт зугаалгын газар ажиллуулж буй иргэн, аж ахуйн нэгжээс сард 60000 төгрөг.

3.3.6. Баяр наадам, тэмдэглэлт ойн арга хэмжээний үеэр хурдан морь уяж байгаа уяач 20000, гуанз, цайны газрын  үйлчилгээ явуулах зөвшөөрөл авсан иргэн, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа эрхлэх бүрдээ  15000 төгрөг./ИТХТ-ын 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 47 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулав/

 

Дөрөв. Зусланд гарсан айл өрх, иргэдийн үүрэг, хориглох зүйл

4.1.  Буянт голын  ай сав дагуу зусланд гарах зөвшөөрөл авсан айл өрх, иргэдийн үүрэг

4.1.1 Байгаль орчныг хамгаалах тухай хууль,  аймаг, сумын ИТХ-ын тогтоол, Засаг даргын шийдвэр болон эрх бүхий албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх

4.1.2. Энэ журмын 3.3-д заасан төлбөр, хураамжийг анхны шаардлагаар төлөх.

4.1.3.Оршин суугаа газраа тогтмол цэвэрлэж хог хаягдлыг тогтоосон цэгт хаяж хэвших.

4.1.4.Зөрчил гаргасан  иргэнийг эрх бүхий албан тушаалтанд мэдээлэх, зөрчил гаргагчидад шаардлага тавих,  тэмцэх.

4.2. Буянт голын  ай сав дагуу зусланд гарах зөвшөөрөл авсан айл өрх, иргэд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

4.2.1.  Ил задгай гал түлэх, газар зуух хийх, зүлгэн дээр зуух пийшин байрлуулах.

4.2.2.  Усны эх үүсвэрийн эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсээс түгээмэл тархацтай ашигт малтмал /элс, хайрга, шавар чулуу, ширэг шороо ухаж авах, блок, тоосго цохих / ашиглах.

4.2.3. Голын ай савын эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсэд хувцас, эд зүйлс угаах, ус, зүлэг бохирдуулах.

4.2.4.  Голын усанд тээврийн хэрэгслэл угаах, засвар үйлчилгээ хийх.

4.2.5.  Тогтоосон цэгээс өөр газар хог хаягдал хаях. /гялгар уут, хуванцар сав, шил бусад/

4.2.6.  Олон салаа зам гаргах, газрын хөрс талхлах.

4.2.7.  Хүнд даацийн ачааны авто машинтай зуслангийн бүсэд нэвтрэх.

 

Тав: Төлбөр хураамж  авах, түүнийг захиран зарцуулах

5.1. Төлбөр хураамж авах

5.1.1. Энэ журмын 3.3-т заасан төлбөр,хураамжийг сумын Засаг даргын томилсон идэвхтэн байгаль хамгаалагч нар бэлэн мөнгөөр тооцоо хийж хураан авна.

5.1.2.Төлбөр хураамж авах, эрх бүхий этгээд нь хураамж төлж зөвшөөрөл авсан иргэнд хураамж төлснийг нотлох нягтлан бодогчийн баталгаажуулсан үнэт цаас болох баримт бичгийг 2% үйлдэж төлбөр хураамж авсан төлсөн тухай гарын үсэг зурж баталгаажуулан 1%-ийг  төлөгчид өгч 1%-ийг  өөртөө авч үлдэнэ.

5.1.3. Төлбөр хураамж авах, эрх бүхий этгээд нь хураан авсан мөнгө орлогын талаар ня-ботой  тооцоо хийж. ажлын 3 хоногийн дотор Байгаль хамгаалах санд төвлөрүүлнэ.

5.2.  Төлбөр хураамжийг  захиран зарцуулах

5.2.1. Ногоон бүсэд хаясан хур хог хаягдал, голын сав дагуух хог хаягдал зусланд гарсан айл өрхийн хог хаягдлыг цэвэрлэх, ачиж зайлуулах, тээвэрлэх  үйл ажиллагааг санхүүжүүлэх

5.2.2. Хогийн түр цэг, хогийн сав байршуулах, бие засах газар, бохир усны цооног бий болгох, түүнийг тохижуулах сайжруулах

5.2.3.  Байгаль хамгаалах талаар иргэдийн дунд сургалт сурталчилгаа явуулах .

5.2.4.  Буянт голын сав дагуу усны нөөцийг нөхөн сэргээх замаар мод бут тариалах

5.2.5.  Идэвхтэн байгаль хамгаалагчдыг орлогын 30 хувиар урамшуулах

5.2.6. Мөн Байгаль хамгаалах сангийн мөнгийг захиран зарцуулах журманд заасны  дагуу захиран зарцуулна

Зургаа: Журам зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

6.1. Энэ журамд заасны дагуу зөвшөөрөл аваагүй, үйлчилгээний хөлс төлөөгүй айл өрх, иргэдийг Газрын тухай хууль болон бусад холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч албадан нүүлгэнэ.

            6.2. Энэхүү журмыг зөрчсөн иргэд, албан газар, аж ахуйн нэгжүүдэд Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Газрын тухай хууль, Ойн тухай хууль, Усны тухай хууль, Газрын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, БОХ-ын улсын байцаагч, байгаль хамгаалагч,  Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу бүх шатны Засаг дарга, байгаль хамгаалагч, цагдаагийн албан хаагч нар  хариуцлага хүлээлгэнэ .

Долоо: Журмыг мөрдөх хугацаа

Энэхүү журмыг 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Ховд хот /Жаргалант сум/-н нутаг дэвсгэрт дагаж  мөрдөнө.

 

----- о О о -----

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%