ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

НИЙГМИЙН БОДЛОГЫН АСУУДЛЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР

2015-09-24

Жаргалант сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн

Хуралдааны  2015 оны 04 дүгээр сарын

 28-ны өдрийн ... тогтоолын  хавсралт

 

 

НИЙГМИЙН БОДЛОГЫН АСУУДЛЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР

НЭГ.ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ

Монгол хүнд эрүүл, саруул аж төрөх, урт наслах, амар тайван байх, түүх, соёлоо хүндлэх, бүтээлчээр ажиллах, байнга суралцах, оюун ухаан, авьяас, чадвараа нээн хөгжүүлэх өргөн сонголттой байх таатай орчныг бүрдүүлэн “Монгол хүний амьдралын чанар”-ыг тасралтгүй дээшлүүлж, иргэдийн хөдөлмөр болон аж ахуй эрхлэлтийг дэмжих, ажлын байрны тоог нэмэгдүүлэх, гэр бүлийг бэхжүүлэх, амьжиргаагаа сайжруулах чадамжийг дээшлүүлэх, хүн амын нийгмийн хамгаалал, халамжийн тогтолцоог боловсронгуй болгох замаар энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэн тэргүүний шаардлага тулгараад байна.

Иймд иргэдийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэх бодлогыг дэлхий нийтээр баримтлах боллоо.Энэ нь хөгжиж буй улс орны хүн дэлхий нийтийн хөгжилд даяарчлалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болж, иргэдийн санаа бодлыг сонсож, шийдвэр гаргах болон хөгжлийн үйл явцад тэдний идэвхтэй санаачилга, дуу хоолой, оролцоог хангах, эрхэд суурилсан хандлагыг хэрэгжүүлэх шаардлага гарч байгаатай холбоотой.

ХОЁР.ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ, ХУГАЦАА

2.1.Хөтөлбөрийн зорилго

Төр засгийг түмэн олондоо тунгалаг, нээлттэй болгож, хариуцлага, хяналтыг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болгон мөрдүүлж, хүнд сурталгүй, авилгаас ангид төрийн үйлчилгээг бий болгож, улмаар  төрийн албыг нийтийн алба, төрийн үйлчилгээг нийтийн үйлчилгээ болгон үндсээр нь өөрчилж, хууль дээдлэн, хүн бүр эрх тэгш, оршин суугаа газартаа сайхан амьдрах нийгмийг цогцлооход энэхүү хөтөлбөрийн эрхэм зорилго оршино.  

2.2.Хөтөлбөрийн зорилт

2.2.1.Гэмт хэрэг зөрчлөөс  урдчилан сэргийлэх олон нийтийн цагдаатай хамтран ажиллах

2.2.2.Хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах арга хэмжээ

2.2.3.СӨБ-ийн нээлттэй ил тод байдал арга хэмжээ

2.2.4.Эрүүл мэнд, Спорт, боловсрол, соёл урлагыг дэмжих арга хэмжээ

2.2.5.ЕБС-ийн сурагчдын танин мэдэхүй түүхтэйгээ танилцах арга хэмжээ

2.2.6.ЕБС-ийг дэмжих арга хэмжээ

2.2.7.СӨБ-ийг дэмжих арга хэмжээ

2.2.8.Нийгмийн зорилтот бүлгийн иргэдэд хүрч ажиллах төсөл  арга хэмжээ

2.2.9.Жаргалант сумын соёлын өдрүүд

2.2.10.Түүхийн танилцуулах самбар

2.2.11.Ховд суврагын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх

2.2.12.Багийн нийгмийн ажилтануудын иргэн, бүлэг олон нийттэй ажиллах төсөл арга хэмжээ

2.2.13.Жаргалант сумын нийт өрхүүдийн ариун цэврийн байгууламжийг ариутгах, халдваргүйжүүлэх төсөл арга хэмжээ

2.3.Хөтөлбөрийн хугацаа

2.3.1. 2015 он

Гурав.ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТУУДЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

3.1.Сумын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлж, ажлын төлөвлөгөө гарган ажиллах, Олон Нийт Цагдаагийн хамтын ажиллагаа өргөжүүлэн,  иргэдэд мэдээллийг тогтмол хүргэн,ашиглагдахгүй байгаа Цагдаагийн Кабоныг засварлах, шинээр 1Кабоныг ашиглалтанд оруулан, үйл ажиллагааг иргэдэд сурталчилан хууль эрх зүйн сургалт сурталчилгааг тогтмол, шат дараатайгаар зохион байгуулах

3.2.Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 50 ортой хүүхдийн эмнэлэг байгуулах тухай 2.3.9 дэх заалтанд тусгагдсан ажил хэрэгжихгүй байгаа мөн 2.3.3 буюу Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа, амралт, сувиллын төв байгуулах санаачлагыг дэмжин ажиллах  гэсэн заалтыг хэрэгжүүлэн ажиллах

3.3.Өнгөрсөн жилийн ОНХС-аас бүх  СӨБ-ийг хяналтын камертай болгосон нь үр дүнтэй ажил болсон. Үүнтэй хобоотойгоор цаашид уг камеруудыг интернетийн сүлжээнд холбож, эцэг эхчүүд болон иргэдэд цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг ил тод нээлттэй болгох зорилготой 

3.4. Эрүүл мэнд, Спорт, боловсрол, соёл урлагийн салбаруудаас улс, бүс, олон улсын уралдаан тэмцээн арга хэмжээнд сум орон нутгаа төлөөлөн оролцож амжилт гаргасан иргэдийн тодорхой зарим нэгэн зардлыг шийдвэрлэх зорилгоор журам боловсруулан ажиллана.

3.5. ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг Ховд хотынхоо түүх соёлтой танилцуулан тэдний өв соёлоо дээдлэх, өвөг дээдсийнхээ ёс заншил, ахуй амьдрал, түүх дурсгалын талаарх мэдлэг хандлагыг дээшлүүлэх зорилготойгоор өв соёлын хүрээлэн болон музейг үзүүлэх арга хэмжээг зохион байгуулна.

3.6.ЕБС-иудаас ирсэн төсөл, арга хэмжээнүүдээс нэн тэргүүнд шаардлагатай байгаа төслийг шалгаруулан дэмжин ажиллах

3.7. СӨБ-аас ирсэн төсөл, арга хэмжээнүүдээс нэн тэргүүнд шаардлагатай байгаа төслийг шалгаруулан дэмжин ажиллах

3.10.Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу хэрэгжиж байгаа “Алтан өв” хөтөлбөрийн хүрээнд сумын соёлын өдрүүдийг зохион байгуулж олон угсаатан бүлгүүдийн ардын авъяастангуудыг тодруулах, язгуур урлагийг залуу хойч үедээ өвлүүлэх түгээн дэлгэрүүлэх, шинэ залуу өв тээгчдийг тодруулах, тэдний үйл ажиллагааг дэмжих 

3.11.Ховд хотын 330 жилийн ойг тохиолдуулан Рашаант багийн нутаг дэвсгэрт байрлах сангийн хэрмийн хажуу талын самбарыг Ховд хотын түүхийг өгүүлсэн, танилцуулах самбар болгон шинэчлэн засварлах

3.12. Ховд хотын Гандан Пунцаг Чойлон хийдийн захиргаанаас ирүүлсэн хашаан доторхи ногоон байгууламжийг нэмэгдүүлэх төсөл арга хэмжээг дэмжин ажиллах

3.14.Жаргалант сумын багуудын гэр хорооллынил задгай ариун цэврийн байгууламжид ариутгал, халдваргүйжүүлэлтийг Дэлхийн зөн олон улсын байгууллага орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, Норвегийн тусламжийн байгууллагатай хамтран зохион байгуулах

2.2.8.Нийгмийн зорилтот бүлгийн иргэдэд хүрч ажиллах төсөл  арга хэмжээ

2.2.12.Багийн нийгмийн ажилтануудын иргэн, бүлэг олон нийттэй ажиллах төсөл арга хэмжээ

ТАВ.ДЭД ХӨТӨЛБӨРИЙН САНХҮҮЖИЛТ

5.2.Дэд хөтөлбөрийн санхүүжилт

5.2.1.2015 оны Орон нутгийн хөгжлийн  сангаас хувиарлагдсан нийгмийн өодлогын төсөл арга хэмнээний санхүүжилтээр

5.2.2.Бусад төсөл арга хэмжээ  

ЗУРГАА.ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН, ХЭРЭГЖИЛТИЙГ ДҮГНЭХ,  ТАЙЛАГНАХ

6.1.Хүрэх үр дүн

6.1.1 Архидан согтуурах явдал, гэмт хэрэг, зөрчлийн тоо багасна.

6.1.2.БОЭТ-ийн Хүүхдийн тасгийн ажлын ачаалал багасах

6.1.3.Суралцагчдын суралцах ая тухтай орчин бүрдэнэ.

6.1.4. Эрүүл мэнд, Спорт, боловсрол, соёл урлагийн салбаруудын амжилт гаргах нөхцөл бүрдэж, улс, бүс, олон улсын уралдаан тэмцээнд оролцогчдын тоо нэмэгдэн, чанар дээшилнэ.

6.1.5.Өрхийн Эрүүл мэндийн төвүүдийн үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэн, БОЭТ-ийн ажлын ачаалал багасна.

6.1.6.Олон угсаатан бүлгүүдийн ардын авъяастанууд, шинэ залуу өв тээгчид  тодорно.

3.6.2.Тайлагнах дүгнэх

6.2.1.Хөтөлбөрийг үр дүнтэй зохион байгуулж, хүрсэн үр дүнгийн талаарх мэдээллийг хагас бүтэн жилээр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдэд тайлагнах

6.2.2.Сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг зохион байгуулсан ажлыг нэгтгэн дүгнэж, сумын Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, ИТХ-ын хуралд мэдээллэх.

                                           

----- î Î î -----

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


НИЙГМИЙН БОДЛОГЫН АСУУДЛЫГ ДЭМЖИХ  ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭ

Төсөл арга хэмжээний нэр

Хэрэгжих хугацаа

Санхүүжүүлэх хэлбэр

Хамтран зохион байгуулагч

Нийт  төсөвт өртөг

Орон нутгийн хөгжлийн сангаас гарах зардал

Хамтрагч байгууллагаас гарах зардал

1.

Гэмт хэрэг зөрчлөөс  урьдчилан сэргийлэх зөвлөлийн  үйл дэмжих   авилгын эсрэг төсөл арга хэмжээ

IV улирал

1,5 сая

1,5 сая

=

Сумын ИТХ,  ЗДТГ

2.2.2

Хувийн хэвшлийн хүүхдийн эмнэлгийн үйл ажиллагааг дэмжих төсөл арга хэмжээ

2015 он

 

4,0  сая

=

Хүүхдийн эмч

2.2.3

СӨБ-ийн нээлттэй ил тод байдал төсөл,  арга хэмжээ

2015 он

 

4,0 сая

=

цэцэрлэгүүд

2.2.4

Эрүүл мэнд, Спорт, боловсрол, соёл урлагийг дэмжих арга хэмжээ

2015 он

 

6,0 сая

=

Нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга

2.2.5

ЕБС-ийн сурагчдын танин  мэдэхүй түүхтэйгээ  танилцах арга хэмжээ

2015

 

1,5 сая

=

ЕБС-иуд

2.2.6

ЕБС-ийг дэмжих арга хэмжээ

2015 он

 

5,0 сая

=

ЕБС-иуд

2.2.7

СӨБ-ийг дэмжих арга хэмжээ

2015 он

 

5,0 сая

=

цэцэрлэгүүд

2.2.8

ӨЭМТ-ийг дэмжих арга хэмжээ

2015 он

 

 

 

Өрхийн эрүүл мэндийн төвүүд

2.2.9

Нийгмийн зорилтот бүлгийн иргэдэд хүрч ажиллах төсөл арга хэмжээ

2015 он

 

6,0 сая

=

Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн багийн Засаг дарга  Нийгмийн ажилтан

2.2.10

Жаргалант сумын соёлын өдрүүд төсөл арга хэмжээ

2015 он

 

5,0 сая

=

Жаргалант сумын ЗДТГ, харъяа байгууллагууд

2.2.11

Түүхийн танилцуулах самбар төсөл арга хэмжээ

2015 он

 

2,0 сая

=

Нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга,

Эрх зүй дотоод ажил хариуцсан мэргэжилтэн

2.2.12

Ховд суврагын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх төсөл арга хэмжээ

2015 он

 

10,0 сая

=

Гандан пунцагчойлон хийд

2.2.13

Жаргалант сумын нийт өрхүүдийн ариун цэврийн байгууламжийг ариутгах, халдваргүйжүүлэх төсөл арга хэмжээ

2015 он

 

5,0 сая

6.0сая

Дэлхийн зөн ОННХ

Норвегийн  тусламжийн байгууллага

2.2.14

Нийгмийн ажилтан нарын иргэн, бүлэг олон нийттэй ажиллах үйл ажиллагааг дэмжих хөтөлбөр

2015

 

1,8 сая

=

Жаргалант сумын ЗДТГ

 

НИЙТ

 

 

56,8  сая

 

 

 

----- î Î î -----

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

НИЙГМИЙН БОДЛОГЫН АСУУДЛЫГ ДЭМЖИХ  ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭ

 

Хөтөлбөр төслийн нэр

Хугацаа

 

Зорилго

 

Хэрэгжүүлэх ажил

 

Хүрэх үр дүн

1

Гэмт хэрэг зөрчлөөс  урьдчилан сэргийлэх олон нийтийн цагдаатай хамтран ажиллах

 

IV улиралд

 

Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх  иргэдийн аюулгүй амгалан тайван амьдрах орчин нөхцлийг сайжруулах

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлж, ажлын төлөвлөгөө гарган ажиллах. Иргэдэд  хууль эрх зүйн сургалт сурталчилгааг тогтмол, шат дараатайгаар зохион байгуулах.

Нийтийн хэв журмыг сахиулах

Ажлын төлөвлөгөө батлагдаж төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа зохион байгуулагдсан байна.

Олон нийтийн цагдаагийн ажилтны ажиллах нөхцлийг сайжруулах

2

Хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах арга хэмжээ

 

III улиралд

 

Ачаалалтай ихтэй  ажиллаж байгаа төрийн байгууллагын ажлын ачаалалыг багасгах

Хүүхдийн эмнэлэг байгуулан ажиллах санал санаачлагыг дэмжин ажиллах

-Амралт, сувиллын төв байгуулах санаачлагыг дэмжих, зардал хуваалцах

 БОЭТ-ийн хүүхдийн тасгийн  ажлын ачааалал багасана.

 

 

 

3

СӨБ-ийн нээлттэй ил тод байдал арга хэмжээ

III улиралд

СӨБ-ийн өдөр тутамын үйл ажиллагаанд хяналт тависанаар ямар нэгэн эрсдэлээс урьдчилан сэргийлэх

Камеруудыг интернетийн сүлжээнд холбож, эцэг эхчүүд болон иргэдэд цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг ил тод нээлттэй болгох

Цэцэрлэгийн болон багшийн үйл ажиллагаанд шууд хяналт тавигдана

4

Эрүүл мэнд, Спорт, боловсрол, соёл урлагийг дэмжих арга хэмжээ

III улиралд

 

Тухайн салбарын үйл ажиллагааг дэмжиж чанар нэмэгдүүлэх

-Орон нутагт сурталчилах

Улс, бүс, олон улсын уралдаан тэмцээнд сум орон нутгаа төлөөлөн оролцож амжилт гаргасан иргэдийн  зарим нэгэн зардлыг шийдвэрлэх зорилгоор журам боловсруулан батлуулах

Эрүүл мэнд, Спорт, боловсрол, соёл урлагийн  салбаруудын амжилт гаргах нөхцөл бүрдэж, улс, бүс, олон улсын уралдаан тэмцээнд оролцогчдын тоо нэмэгдэн, чанар дээшилнэ.

5

ЕБС-ийн сурагчдын танин  мэдэхүй түүхтэйгээ  танилцах арга хэмжээ

II улиралд

Өсвөр үеийнхэнд өв соёлоо дээдлэх, өвөг дээдсийнхээ ёс заншил, ахуй амьдрал, түүх дурсгалын талаарх мэдлэг хандлагыг дээшлүүлэх зорилготой

ЕБС, СӨБ-ийн хүүхдүүдийг өв соёлын хүрээлэн  орон нутгийг судлах музей үзүүлэх

Сурагчид  түүх соёлтой танилцсан байна

6

ЕБС-ийг дэмжих арга хэмжээ

III улиралд

Сумын боловсролын байгууллагын тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэх

ЕБС-иудаас ирсэн төсөл, арга хэмжээнүүдээс нэн тэргүүнд шаардлагатай байгаа төслийг шалгаруулан дэмжин ажиллах

 

Суралцах ажиллах нөхцөл боломж бүрдэнэ

Сургөлтын орчин, үйлчилгээний чанарт ахиц гарах

7

СӨБ-ийг дэмжих арга хэмжээ

III улиралд

СӨБ-ийн хүрээнд байгаа зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэх

СӨБ-иудаас ирсэн төсөл, арга хэмжээнүүдээс нэн тэргүүнд шаардлагатай байгаа төслийг шалгаруулан дэмжин ажиллах

Суралцах ажиллах нөхцөл боломж бүрдэнэ

8

Жаргалант сумын соёлын өдрүүд

II улиралд

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Алтан өв” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилготой

Жаргалант суманд амьдрач буй ардын авьяастанууд, чөлөөт уран бүтээлчдийг оролцуулсан урлагийн тоглолт хийх

Угсааатан  ястан бүрийн түүх, ёс заншил, өв уламжлалыг сурталчлах

Ховд хотын  үүсэл, түүхэн хөгжлийн тухай эрдэм шинжилгээний  хурал зохион байгуулах

 

Шинэ залуу авъяастнууд тодорч, 9 сард  УБ хотод болох  соёл урлагийн  арга хэмжээнд сумаа төлөөлж оролцоно
өв уламжлал ёс заншил өвлөгдөж уламжлагдана.

Олон эрдэмтэд докторууд хүрэлцэн ирж  түүхийн тухай   мэдээллийг хүргэнэ.

Аймаг  сумын ЗД-ын үйл  ажиллагааны хөтөлбөр  хэрэгжинэ

9

Түүхийн танилцуулах самбар

III улиралд

Хотын өнгө үзэмж, гудамжны тохижилтийг хотын түүх сурталчилах ажилтай хослуулан хэрэгжүүлэх

Ховд хотын 330 жилийн ойг тохиолдуулан Рашаант багийн нутаг дэвсгэрт байрлах сангийн хэрмийн хажуу талын самбарыг Ховд хотын түүхийг өгүүлсэн, танилцуулах самбар болгон шинэчлэн засварлах

Зочид төлөөлөгчид, иргэд  самбараас мэдээлэл авна

10

Ховд суврагын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх

II,III,IV улиралд

Хотын ногоон байгууламж нэмэгдэн, иргэдийн амралт чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх орчныг нэмэгдүүлэх, жуулчдыг татах зорилготой

Ганданпунцагчойлон  хийдийн хашаан дотор ногоон байгууламж хийх

Ногоон байгууламжийн тоо нэмэгдэнэ.

11

Жаргалант сумын нийт өрхүүдийн ариун цэврийн байгууламжийг ариутгах, халдваргүйжүүлэх төсөл арга хэмжээ

III улиралд

Хүрээлэн буй орчны эрүүл ахуй аюулгүй байдлыг ханган, эрсдлээс хамгаалах

Нийт хашаа ариун цэврийн байгууламжийн тоо судалгаа гаргах

Ариутгал  халдваргүйжүүлэлтийн бодис захиалах

Халдварт өвчлөл багасна

Эрүүл ахуй, ариун цэврийн эрсдлээс урьдчилан сэргийлэх

12

Нийгмийн ажилтан нарын иргэн, бүлэг олон нийттэй ажиллах үйл ажиллагааг дэмжих хөтөлбөр

II,III,IV улиралд

Иргэдийн оролцоо идэвхи санаачлагыг дэмжих

Сайн үйлс аян зохион байгуулах

АБТДОӨрхийн хүүхдүүдийг амны хөндийн эрүүл мэндийн үзлэгт хамруулах

Иргэд олон нийтийн хамтын  ажиллагаа сайжирна.

13

Нийгмийн зорилтот бүлгийн иргэдэд хүрч ажиллах төсөл арга хэмжээ

II,III,IV улиралд

Зорилтот бүлгийн иргэдэд учирч буй тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэх

 

 

 

----- î Î î -----

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%