ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

Гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд

2015-02-16

Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 04 дүгээр сарын 16-ний өдрийн 74 дүгээр тогтоолоор шинэчлэн байгууллаа.

Дээрх зөвлөлөөс “Хууль дүрэм бодит амьдралд-2” аяныг хамтран зохион байгуулж, аяны сэдвээр илтгэлийн уралдаан зарлан шалгаруулж, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, тэргүүлсэн 5 сумын сайн туршлагыг бусдад түгээлээ. “Хууль дүрэм бодит амьдралд-2” аяны хүрээнд 5100 гаруй иргэн эрх зүйн сургалт сурталчилгаанд хамрагдан мэдээлэл авч, 540 төрийн албан хаагч “Би авлига авахгүй бас өгөхгүй” гэсэн амлалтын хуудсанд гарын үсгээ үлдээсэн байна.


2014 оны 2-р улиралд “Гэр бүлийн харилцаа-хүүхэд хамгаалал сэдэвт 2 сарын аяныг сум, байгууллагыг хамруулан зохион байгууллаа.


Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор аймгийн Засаг даргын захирамжаар баталсан хуваарийн дагуу давхардсан тоогоор 41 байгууллагын 63 ажилтан цагдаагийн алба хаагчидтай хамтран нийтийн эргүүл хийсэн ба Цагдаагийн ажилтны үйл ажиллагааны талаар 25 албан байгууллагад “Санал хүсэлтийн хайрцаг” аялуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хэсэгчилсэн болон нэгдсэн арга хэмжээнүүдийг 8 удаа, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр 3 удаа, аян 2 удаа, сургалт  сурталчилгаа танин мэдэхүйн уралдаан тэмцээн сар бүр зохион явуулж, 3 төрлийн 250 ширхэг санамж, сэрэмжлүүлэг, зөвлөмж тараав.


Сум, байгууллагаар дамжуулан хэлэлцүүлж гарсан саналд тулгуурлан “Архигүй, тамхигүй-Ховдчууд” хөтөлбөрийн төслийг аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлээд байна.

ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 04 дүгээр сарын 16 –ны өдрийн 75 дугаар тогтоолоор Жаргалант сумын Авлигатай тэмцэх, шударга ёс, ил тод байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг  6 бүлэг 28 зүйлтэйгээр баталж, хэрэгжилтэнд нь хяналт тавин ажиллаж байна.


Аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс зохион байгуулсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал-Эрүүл ахуй” сэдэвт Дэвжээ тэмцээнд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, ИТХ-ын ажлын албаны ажилтан нар идэвхтэй оролцож тэргүүн байр эзэллээ.


 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%