ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

Жаргалант сумын ИТХ-ын Ээлжит 2 дугаар хуралдаан

2020-12-18

Жаргалант сумын ИТХ-ын Ээлжит 2 дугаар хуралдааныг “COVID-19” цар тахлын халдварын улмаас “ЦАХИМ” болон “ТАНХИМ”-аар зохион байгууллаа.
Хуралдааныг халдвар хамгааллын дэглэмийг сахиулан танхимд 17, цахимаар 14 Төлөөлөгч оролцохоор, 2 цаг тутамд 10 минутын завсарлага авч хуралдахаар зохион байгуулж хуралдлаа.
Жаргалант сумын ИТХ-ын Хуралдаанаар:
1.Хуралдааны байнгын дэгд онц байдлын үед хуралдааныг “ЦАХИМ” хэлбэрээр хуралдуулах тухай өөрчлөлт оруулах.
2.Хороодын бүрэлдэхүүн чиг үүргийг батлах тухай.
3.Жаргалант сумын Засаг даргын илтгэл, Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай.
4.Жаргалант сумын 2020 оны төсвийн хэрэгжилт, 2021 оны төсвийн төслийн тухай.
5.2020 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай.
6.Малын тоо толгойн албан татварыг тогтоох тухай.
Мөн хуралдаанд хэлэлцэж буй асуудлуудтай холбогдуулан Сумын ИТХ-ын Ажлын алба, ЗДТГ-ын дарга, мэргэжилтнүүд хуралдаанд оролцов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%