ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

Жаргалант сумын ИТХ-ын "Анхдугаар" хуралдаан

2020-11-04

“Аймаг нийслэл, сум дүүргийн 2020 оны ИТХ-ын сонгууль”-ийн үр дүнгээр байгуулсан Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ-ын Анхдугаар хуралдааныг энэ оны 11 дүгээр сарын 03-ны өдөр амжилттай  зохион байгууллаа.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасны дагуу сумын ИТХ-ын Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад З.Цоож нээж, удирдаж явуулсан бөгөөд тус хуралдааны эхэнд сумын ИТХ-ын сонгуулийн дүн, тайлан мэдээллийг албаныхан танилцуулсан бөгөөд шинээр томилогдож буй төлөөлөгчдөд "Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ-ын төлөөлөгчийн үнэмлэх, энгэрийн тэмдэг"-ийг гардуулан өгч, эрхийг нь баталгаажууллаа.

Энэ удаа шинээр сонгогдсон Жаргалант сумын ИТХ-ын төлөөлөгчдийн дийлэнх хувийг залуучууд эзэлж байгаа бөгөөд анх удаа төлөөлөгчийн ёс зүйн дүрэмтэй болсон нь онцлогтой байлаа.

Жаргалант сумын ИТХ-ын Анхдугаар хуралдаанд оролцож буй шинээр сонгогдсон 31 төлөөлөгчийн 7 нь эмэгтэй төлөөлөгч.

Хамгийн ахмад нь 58 настай З.Цоож, хамгийн залуу нь 27 настай Х.Аманкельд юм.

Харин анх удаа сонгогдсон 22 төлөөлөгч байгаа. Мөн хамгийн олон буюу гурван удаа сонгогдсон хоёр төлөөлөгч байна.

Жаргалант сумын  ИТХ-ын Анхдугаар хуралдааны хэлэлцэх асуудлын дараалал ёсоор ИТХ-ын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж, МАН-ын бүлгээс Жаргалант сумын Цамбагарав багаас сонгогдсон Төлөөлөгч Л.Отгонцагааныг сумын ИТХ-ын даргад нэр дэвшүүлж танилцуулсан бол АН-ын бүлгээс сумын ИТХ-ын даргад Төлөөлөгчийн нэрийг дэвшүүлсэнгүй.

Төлөөлөгч Л.Отгонцагааныг Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Жаргалант сумын ИТХ-ын даргаар сонгож тогтоолыг баталлаа.
Жаргалант сумын ИТХ-ын “Aнхдугаар” хуралдаанд сумын Засаг даргад нэр дэвшиж олонхийн санал авсан Цэнджавын Цогтбаярыг томилуулахаар  Аймгийн засаг даргад өргөн мэдүүлэх тогтоолыг баталлаа.
ЖАРГАЛАНТ СУМЫН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙГ 7 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ БАЙГУУЛЛАА

Жаргалант сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээр

  1. Л.ОтгонцагаанМАН
  2. М.АдуучинМАН
  3. Б.БатмөнхМАН
  4. Б.ТүмэндэлгэрМАН
  5. Б.АмартүвшинАН
  6. Ч.Соёлмаа АН
  7. Д.Байгалмаа АН нарын 7 төлөөлөгчдийг сумынИТХ-ын"Анхдугаар" хуралдаанаар нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Тэргүүлэгчээр сонголоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%