ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

Бичигт багийн ИНХ-ын дарга Б.Шинэзориг мэдээлж байна.

2018-03-13

ЖАРГАЛАНТ СУМЫН БИЧИГТ БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН 

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР

·         Багийн иргэдийн нийтийн хурлаас гарсан саналын дагуу 4-5 дугаар “Жишиг” гудамжид гэрэлтүүлэг хийлгэх ажил амжилттай хэрэгжсэн байна. Графикийн дагуу “Жишиг” гудамжны хогийг ачуулах ажил энэ онд 2 удаа хийгдэх ёстой бөгөөд 1 удаа хог цэвэрлүүлэх ачуулах ажлыг багийн иргэдтэй хамтран зохион байгуулаад байна.

·         Багийн иргэдийн нийтийн хурлаас гарсан саналын дагуу 10 дугаар гудамжинд явган хүний зам тавих ажил хийгдэж дуусаад байна. Зам тавьж буй компанид хяналт тавьж хийлгэлээ. 10 дугаар гудамжны доод захын айлууд явган хүний замд ороод байсан тул айлуудтай нь уулзаж зам чөлөөлөх ажлыг хийсэн болно.

·         Мөн Багийн иргэдийн нийтийн хурлаас гарсан саналын дагуу 8 дугаар гудамжинд гэрэлтүүлэг хийлгэсэн болно.

·         Багийн даргын төлөвлөгөөний дагуу Архив, албан хэрэг хөтлөлтийн Улсын үзлэгтэй холбоотой Багийн Засаг дарга, Иргэдийн Нийтийн хурлын бичиг хэргийг цэгцэлж  улсын үзлэгт амжилттай дүн үзүүлж маш сайн буюу 85,9 хувьтай гарсан байна.

·         Төлөвлөгөөний дагуу Үндэсний өв соёлыг сурталчилахад томоохон үүрэгтэй “Дээлээрээ гоёцгоое! Үдэшлэг цэнгүүний арга хэмжээг Жил бүрийн Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон  Цэргийн баярын өдрийг тохиолдуулан 4 дахь жилдээ амжилттай зохион байгуулсан байна.

·         Олон улсын хүүхдийн баярыг тохиолдуулан багийн нийт 100-аад хүүхдийг Алтай ресторанд хүлээн авч гарын бэлэг өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%