ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Хурлын дарга мэндчилж байна

2015-10-29 09:54
Манай цахим хуудсанд морилон саатаж байгаа таны амар амгаланг мэндийг айлтган мэндчилье.

Сонгогч олон түмний төлөөлөл болон байгуулагдсан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орон нутгийн болон иргэдийн нийтлэг эрх ашгийг сахин хамгаалдаг тэдний дуу хоолойн илэрхийлэл төлөөлөл болсон иргэдийн оролцоонд тулгуурласан үйл ажиллагаатай нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг төлөвшүүлэх зорилго тавин ажиллаж байна.   

Та бүхэн манай  цахим хуудаснаас орон нутгийн талаар мэдээлэл авахын зэрэгцээ Ховд хотынхоо нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын чадавхи, үр өгөөжийг дээшлүүлэх үйл ажиллагааг нь өргөжүүлэхэд өөрийн үнэтэй санал, шүүмж, зөвлөгөө, санаачлагаараа олон угсаатны өлгий хотынхоо  хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж хамтран ажиллана гэдэгт итгэл төгс байна.

Мэдээллийн технологи ашиглан орон зай, цаг хугацааны саадыг даван туулж бидэнтэй хамт байгаа таны ажил үйлсэд өндөр амжилт хүсэхийн ялдамд эрүүл энх, дундрашгүй эрч хүчтэй байхыг хүсэн ерөөе.

ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН

ИТХ-ЫН ДАРГА Д.БУМЦЭНД


2015-10-29 09:54

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд