ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Хайрхан багийн ИНХ-ын дарга Я.Тэрбиш

2015-11-02 11:07

1.    Багийн засаг даргын 2015 оны ажлын төлөвлөгөөний биелэлтийн явцын талаар дэлгэрэнгүй бичнэ үү. (1-3 улирлын байдлаар)

            Багийн засаг даргны 2015 оны ажлын төлөвлөгөөний биелэлтийн хэрэгжилт дунд шатаэд явагдаж байгаа гэж бодож байна. 2014 онд багийн засаг даргын ажлын төлөвлөгөөг  84 хувьтай 8 заалт огт хэрэгжээгүй тул энэ онд шат ахиулах бодолтой байна.

2.    Багийн засаг даргын төлөвлөгөөнд хяналт тавьж тайланг хэлэлцэж байгаа юу? Хэлэлцсэн бол ямар ямар ажлуудыг хэлэлцээд ямар үр дүнд хүрэв, үгүй бол ямар шалтгаанаар хэлэлцээгүйгээ дэлгэрэнгүй бичнэ үү.

Багийн засаг даргын 2015 оны төлөвлөгөөний биелэлтийг БИНХ-аар нэг бүрчлэн авч хэлэлцээгүй ч хийсэн ажил ойрын үед хийгдэх ажилд байнга харилцан санал хүсэлтээ оруулдаг.

3.    Багт тулгамдаж байгаа цаг үеийн асуудлыг БИНХ-аар хэлэлцэж байна уу? Хэлэлцсэн бол ямар асуудлыг хэлэлцэж ямар үр дүнд хүрэв, хэрхэн шийдвэрлэв.

            Багийн тулгамдаж байгаа цаг үеийн асуудлын гол цөм нь ОНХС-ийн санхүүжилтээр          хийгдэх ажлууд хүлээгдэж байгаа. Манай багт хаягжуулалт шинэ гудамжны   гэрэлтүүлэгийн асуудал шийдэгдээгүй байна.

4.    Багийн ИНХ болон олон нийтийн ажил зохион байгуулахдаа иргэдийг идэвхитэй оролцуулж байсан сайн туршлагаасаа дэлгэрэнгүй хуваалцана уу.

Багийн ИНХ-ын тэргүүлэгчид ажилд идэьхитэй ороцдог. Миний хувьд 2011 оноос хойш аймгийн хөдөлмөрийн хэлтэс, сум дундын ой ангитай хамтран гэрээ байгуулан политехник коллежид Хайрхан багийн 5 иргэнийг ойжуулагч мэргэжлээр сургасан. 2015 онд багийн эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн Д.Цэрэнханд, Х.Ганхуяг, Д.Алтанзаяа, Г.Наранцэцэг, Б.Пүрэвсүрэн нарын хамт бүлэг байгуулан бүлгийн ахлагчаар ажиллан 4 дүгээр сарын 15-наас 9 дүгээр сарын 15-ны хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулан ажилласан. Мөн 2015 оны 4 дүгээр сарын 11-нд насан туршийн боловсрол төвөөс зохион байгуулсан Зүтгэл дагаж амжилт ирнэ цэнгүүн, АХА тэмцээнд 1 дүгээр байр, 2015 оны 6 дугаар сарын 09-ны өдөр хөдөлмөрийн хэлтэсээс зохион байгуулсан Амжилтын гараа яармагийн АХА тэмцээнд 2-р байранд шалгарч өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнагдсан.

5.    Таны ажиллаж байгаа багийн ИНХ-ын хувьд амжилттай давуу тал юу байна вэ? Яагаад та амжилттай тал гэж бодож байна.

Дутагдалтай болон сул тал нь юу байна? Хэрхэн засаж сайжруулах вэ? Таны зүгээс юу хийж болох вэ?

Хайрхан багийн давуу тал 2013 оны ОНХС-ийн санхүүжилтээр авсан хогны машин байнга ажиллаж байгаа тул хог хаягдалгүй болсон. Сул тал жишиг гудамжтай болохоор яригддаг боловч хэрэгжүүлж чадахгүй байгаа. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Цэнд-Аюуш баг дээрээ ажилладаггүй тул иргэдээс шүүмж их сонсдог.


2015-11-02 11:07

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд