ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Баатархайрхан багийн ИНХ-ын дарга

2015-10-29 10:16
1. Багийн засаг даргын 2015 оны ажлын төлөвлөгөөний биелэлтийн явцын талаар дэлгэрэнгүй бичнэ үү. (1-3 улирлын байдлаар)
Багийн иргэдийн нийтийн хурлаас гарсан саналын дагуу 4-5 дугаар “Жишиг” гудамжид гэрэлтүүлэг хийлгэх ажил амжилттай хэрэгжсэн байна.Графикийн дагуу “Жишиг”гудамжны хогийг ачуулах ажил энэ онд         2 удаа хийгдэх ёстой бөгөөд 1 удаа хог цэвэрлүүлэх ачуулах ажлыг багийн иргэдтэй хамтран зохион байгуулаад байна.

Багийн иргэдийн нийтийн хурлаас гарсан саналын дагуу 10 дугаар гудамжинд явган хүний зам тавих ажил хийгдэж дуусаад байна. Зам тавьж буй компанид хяналт тавьж хийлгэлээ. 10 дугаар гудамжны                 доод захын айлууд явган хүний замд ороод байсан тул айлуудтай нь уулзаж зам чөлөөлөх ажлыг хийсэн болно.
Мөн Багийн иргэдийн нийтийн хурлаас гарсан саналын дагуу 8 дугаар гудамжинд гэрэлтүүлэг хийлгэсэн болно.
Багийн даргын төлөвлөгөөний дагуу Архив, албан хэрэг хөтлөлтийн Улсын үзлэгтэй холбоотой Багийн Засаг дарга, Иргэдийн Нийтийн хурлын бичиг хэргийг цэгцэлж  улсын үзлэгт амжилттай дүн үзүүлж маш         сайн буюу 85,9 хувьтай гарсан байна.
Төлөвлөгөөний дагуу Үндэсний өв соёлыг сурталчилахад томоохон үүрэгтэй “Дээлээрээ гоёцгоое! Үдэшлэг цэнгүүний арга хэмжээг 2015 оны 03 сарын 17-ны өдөр багийн Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах             өдөр болон Цэргийн баярын өдрийг тохиолдуулан 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулсан байна.
Олон улсын хүүхдийн баярыг тохиолдуулан багийн нийт 100-аад хүүхдийг Алтай ресторанд хүлээн авч гарын бэлэг өглөө.

10 сарын 17-нд Багийн ахмадын өдөрлөгийг “Наран төв”-д зохион байгуулсан. Нийт 150-аад ахмадууд оролцлоо.
Гэрээрээ хэвтэрт байгаа хүмүүсийг өрхийн эмнэлэгтэй хамтран айлуудар явж үзлэг хийж зөвлөгөө өгсөн байна.
Энэ оны төлөвлөгөөний дагуу Багийн Засаг даргын өрөөнд их засвар хийсэн байна.
Айл өрхийг судалгааг шинэчлэн гаргах ажлын зохион бйагуулсан байна.
Аймаг сумын төлөөлөгчидтэй хамтран багийн иргэдтэй хийх уулзалтыг амжилттай зохион байгуулсан байна.

2. Багийн засаг даргын төлөвлөгөөнд хяналт тавьж тайланг хэлэлцэж байгаа юу? Хэлэлцсэн бол ямар ямар ажлуудыг хэлэлцээд ямар үр дүнд хүрэв, үгүй бол ямар шалтгаанаар хэлэлцээгүйгээ дэлгэрэнгүй бичнэ үү.
Багийн иргэдийн нийтийн хурал он гарснаар 2 удаа хуралдсан бөгөөд хурлаар багийн Засаг даргын ажлын тайланг тавиулж үр дүнг байнга хэлэлцүүлж байгаа болно. Дээрх ажлууд багийн хурлаар хэлэлцэж үр дүнд хүрсэн ажлууд болно. Багийн засмал зам дагуу үерийн усны гарц хийгээгүйгээс болж үерт автах ус хуримтлагдах асуудал байгаа тухай багийн иргэдээс санал гарсан боловч хөрөнгө санхүүгийн улмаас шийдэж чадахгүй байгаа болно.
4. Багийн ИНХ болон олон нийтийн ажил зохион байгуулахдаа иргэдийг идэвхитэй оролцуулж байсан сайн туршлагаасаа дэлгэрэнгүй хуваалцана уу.
Багийн иргэдийг багийн иргэдийн нийтийн хурлаас гадна санал солилцох нийтийн арга хэмжээг олныг зохион байгуулах нь иргэдийн идэвхийг сэргээдэг сайн талтай. Тухайлбал манай багт “Дээлээрээ гоёцгооё” арга хэмжээг 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа бөгөөд тус арга хэмжээ нь нийгмийн идэвхийг сэргээсэн сайн арга хэмжээ болж байгаа гэж дүгнэж байна.


5. Таны ажиллаж байгаа багийн ИНХ-ын хувьд амжилттай давуу тал юу байна вэ? Яагаад та амжилттай тал гэж бодож байна.
Дутагдалтай болон сул тал нь юу байна? Хэрхэн засаж сайжруулах вэ? Таны зүгээс юу хийж болох вэ? 
Багийн Жишиг гудамжийг цаашид ногоон байгууламжтай, WIFI орчинтой болгох саналтай байна. Бусад багийг бодоход Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Нямлхагвын санаачилга, хөрөнгө санхүүгийн туслалцаа үзүүлж байгаа нь багийн үйл ажиллагаа явуулахад ихээхэн дэмжлэг болдогийг дурьдах хэрэгтэй.


2015-10-29 10:16

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд