ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Тахилт багийн ИНХ-ын дарга Н.Хоролсүрэн

2015-11-02 11:04

1.    Багийн засаг даргын 2015 оны ажлын төлөвлөгөөний биелэлтийн явцын талаар дэлгэрэнгүй бичнэ үү. (1-3 улирлын байдлаар)

            А. Нийгмийн халамжийн чиглэлээр:

Багийн ахмад настан, нийгмийн эмзэг бүлгийн зорилтод бүлгийн иргэдийг халамж үйлчилгээнд хамруулж ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй асаргаанд байдаг иргэдийн эмчилгээний зардал болон рашаан сувилалд амарч ирсэний зардал байнгийн асаргаанд орох иргэний материалыг бүрдүүлэн авч нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст хүргүүлэн ажиллаж байна. <<Эхийн алдар >> одонгоор шагнагдах зургаан ээжийн материалыг хүлээн авч Жаргалант сумын нийгмийн бодлогын ажилтанд хүргүүлж, эх үрсийн баяраар зургаан ээж Алдарт эхийн II одонгоор шагнагдсан. Хүүхэд залуучуудын хөгжлийн төвөөс зохион байгуулсан залуу гэр бүлүүдэд зориулсан Амьдрах ухааны сургадтанд О.Батжаргалын гэр бүл оролцсон. Жаргалант сумын Буянтай ээжээр Л.Даваасүрэнг шалгарууллаа.

            Б. Бүртгэл судалгааны чиглэлээр:

Багийн иргэдийн хүн амын тоо, шилжилт хөдөлгөөн, төрөлт, нас баралт, талын тоо зэрэг бүртгэлийг тоо үзүүлэлтээр судалгаа гаргасан. Мөн боловсролын түвшин, цэргийн судалгаа, ажил эрхлэлтийн судалгаа, архинаас хамааралтай иргэдийн судалгааг тус тус гаргаж ажилласан байна.

            В. Сургалт сурталчилгээны чиглэлээр:

Өрхийн хөгжлийн төлөвлөгөөнд орсон 15 өрхийн 35-аас дээш настай иргэдийг Өрхийн үйлдвэрлэлийн дэмжих сургалтанд хамруулсан. Хүчирхийлэлийн эсрэг хамтдаа сургалт зөвлөгөөн Баянбулаг зусланд зохион байгуулагдсан. Багийн 25-37 насны 10 иргэн оролцсон.

            Г. Бусад чиглэлээр:

Багийн засаг даргын ажлын төлөвлөгөөнд тусгагдаагүй ажил олон хийгдэж байгаа. Багийн нийгмийн ажилтантайгаа хамтарч олон ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Жишээ нь: Нэг өрх-Нэр мод аяны хүрээнд мод үржүүлгийн газраас 100 ширхэг мод авч айл өрхөд тариулсан. Мөн 6, 7-р гудамжны айл өрхийг сонгон авч өрх бүрт 5 ширхэг модыг тариулж 1 ширхэг модыг 1000 төгрөгөөр үнэлэн мөнгийг бэлнээр хураан авч өгсөн байна. Хог цэвэрлэгээний ажлыг иргэдтэйгээ хамтарч захаас дээш сөүлийн гудамжны дагуу хогийг удаа дараа цэвэрлэж ачсан. Цэргийн татлагад орох иргэдийн зарлан дуудах хуудсыг 18-25 насны эрчүүдэд хүргэж цэрэгт залуучуудаа хамруулж байна. 2015.05.10-нд зохион байгуулагдсан Соёлын өдөр-т багийн иргэний хамт үндэсний хувцастай идэвхитэй оролцсон. Эдгээр ажлуудыг хийж гүйцэтгэхэд нийгмийн ажилтан Ч.Ариунаатай хамтарч ажилласан.

2.    Багийн засаг даргын төлөвлөгөөнд хяналт тавьж тайланг хэлэлцэж байгаа юу? Хэлэлцсэн бол ямар ямар ажлуудыг хэлэлцээд ямар үр дүнд хүрэв, үгүй бол ямар шалтгаанаар хэлэлцээгүйгээ дэлгэрэнгүй бичнэ үү.

Багийн засаг даргын ажлын төлөвлөгөөнд хяналт тавьж хэд хэдэн асуудлыг авч хэлэлцсэн байгаа.

            -2014 онд 8,09 дүгээр гудамжны дунд тоглоомын талбай барих, мөн хашааны хаягжилт

            -2,3 дугаар гудамжийг нэгтгэх асуудал

            -Хог цэвэрлэгээний ажлыг сайжруулах

            -Цэвэр усны асуудал

Үр дүнд хүрсэн байдал:

Цэвэр усны асуудал багийн хэмжээнд 80 хувьтай шийдэгдсэн. Багийн хэмжээнд 8 худаг үйл ажиллагаа явуулж байна. 14,15 дугаар гудамжинд 1 худаг баригдаж олон айл өрхийг цэвэр усаар хангаж ажиллаж байна.  Мөн 1 дүгээр гудамжинд 1, 3-р гудамжинд 2 тус тус худаг ашиглалтанд орон ажиллаж байна. 8,9 дүгээр гудамжны дунд тоглоомын талбай баригдахаар зураг төсөв нь батлагдаад Амжилт иргэдийн бүлэг ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж байна. Хашааны хаягжилт хийгдэж байна.

2, 3 дугаар гудамжийг нэгтгэх асуудал, хотын хөгжлийн төлөвлөгөөнд зөрчил гарч байгаа гэсэн тул нэгтгэх боломжгүй байна.

3.    Багт тулгамдаж байгаа цаг үеийн асуудлыг БИНХ-аар хэлэлцэж байна уу? Хэлэлцсэн бол ямар асуудлыг хэлэлцэж ямар үр дүнд хүрэв, хэрхэн шийдвэрлэв.

2015 оны 06 сарын 19-ны багийн иргэдийн нийтийн II дугаар хуралдаанаар олон асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Багт тулгамдаж буй цаг үеийн асуудлаар иргэдийн дунд хэлэлцүүлэг хийж санал асуулгыг бичгээр болон амаар авлаа.

            Жишээ нь:

1.    Гэрэлтүүлэг

2.    Хогны машин

3.    Цэцэрлэг

4.    Автобусны зогсоол

5.    Эмийн сан

6.    Зарын самбар

7.    Хяналт/иргэдийн ололцоо

8.    Сөүлийн гудамжинд явган хүний зам тавих

            Шийдвэрлэсэн нь:

                        Хогны машин – 28

                        Хяналт иргэдийн оролцоо – 25

                        Гэрэлтүүлэг – 23

                        Цэцэрлэг – 22

                        Автобусны зогсоол – 20

                        Эмийн сан – 17

                        Зарын самбар – 2

            Багийн иргэдийн дунд нэн тэргүүнд хийгдэх шаардлагатай ажлуудын нэг хогны машин      2016 онд ОНХС-аар хийгдэхээр иргэдийн 100 хувийн саналаар шийдвэрлэв.

            Үр дүн: Сөүлийн гудамжинд явган хүний зам тавигдаж иргэд аваар осолд өртөх нь             бага болж айж цочихзүйлгүй явах боллоо.

4.    Багийн ИНХ болон олон нийтийн ажил зохион байгуулахдаа иргэдийг идэвхитэй оролцуулж байсан сайн туршлагаасаа дэлгэрэнгүй хуваалцана уу.

Иргэдийн нийтийн хуралд болон олон нийтийн ажилд иргэдээ идэвхитэй оролцуулахын тулд иргэдэд үнэн зөв зар мэдээг түргэн шуурхай хүргэж иргэдээ сайн сонсож, өрх хүн бүрт хүрч ажиллах нь чухал. Иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах нь иргэдийн нийгмийн идэвхийг сайжруулах хуралд идэвхитэй оролцох хурлын иру нэмэгдэж байгаа. Багийн засаг дарга багийн ИНХ-н уялдаа холбоотой хамтарч сайн ажиллаж чадвал иргэдийн багийн хурал болон олон нийтийн ажилд идэвхитэй оролцохын тулд иргэдийг бүлэг болгож ажиллуулах нь маш үр дүнтэй. Багийн хурал болон, олон нийтийн ажилд:

Өндөр настан ахмадууд маш идэвхитэй оролцож байгаа. Залуучуудын нийгмийн идэвхи муу оролцоо бага байдаг. Иймээс ямар нэгэн олон нийтийн ажилд залуучуудаа түлхүү оролцуулж байхыг эрхэмлэн ажиллахыг хичээж байгаа. Олон нийтийн ажил зохион байгуулж байхад иргэдийн дунд бүлгий ажил зохиох нь маш үр дүнтэй хүн бүхний оролцоог нэмэгдүүлж сонирхолтой үр дүнтэй ажил болох нь их байдаг юм.

5.    Таны ажиллаж байгаа багийн ИНХ-ын хувьд амжилттай давуу тал юу байна вэ? Яагаад та амжилттай тал гэж бодож байна.

Дутагдалтай болон сул тал нь юу байна? Хэрхэн засаж сайжруулах вэ? Таны зүгээс юу хийж болох вэ?

Давуу тал: иргэдийн дунд тулгамдаж буй асуудолыг ил тод багийн иргэдээр хэлэлцүүлж шийдвэр гаргах. БИНХ-н тэргүүлэгчдийн хурлаар төрийн дээд одон, аймаг сумын хүндэт тэмдэг зэрэг шагналд 12 хүнийг тодорхойлж дээд шатанд хүргүүлснээс 4 иргэнд хүндэт тэмдэг, 1 иргэнд Алтан гадас одон тус тус ирсэн.

Амжилттай тал: Иргэдээр хэлэлцүүлсэн асуудал цаашид ажил болж хэрэгжих илүү үр дүнтэй олон хүнд үр өгөөжтэй байх.

Дутагдалтай тал: Багийн иргэлийн нийтийн хурлын тэргүүлэгчид төрийн албанд ажилладаг хүмүүс байдаг тул зав чөлөө муутай хамтарч ажиллах нь бага учир дутагдалтай сэтгэл гаргаж ажиллахгүй байгаа.

Хэрхэн засаж сайжруулах вэ?

Багийн иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчдийг сонгохдоо хууль зүйн зохицуулалт хийж идэвхитэй ажиллах ссэтгэл зүрхтэй ажилгүй иргэдийг сонгож зохих хэмжээний урамшуулалтай болгож ажиллуулах нь илүү үр дүнтэй байх юм. Багийн иргэдийн нийтийн хурал хийх байрны асуудал маш хүнд байдаг. 12 багийн ИНХ-н дарга нарыг орон тооны болгож ажиллуулах ИНХ-ын тэргүүлэгчдийг жендерийн тэгш байдлаар сонгох, сургалт семинарт хамруулах, залуучуудыг ИНХ-д татан оролцуулах талаар ямар боломж, ямар арга зам байгааг анхаарч ажиллах.

6.    Бусад

Манай багийн аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Пүрэвганди, сумын ИТХ-ын төлөөлөгч Д.Бумцэнд нар олон ажлыг ивээн тэтгэж санхүүжүүлж хийсэн байгаа. Үүнд:

            2015.03.14-нд Мартын-8 болон цэргийн баярыг тохиолдуулан багийн 9 алдартан шалгаруулах цэнгүүний зохион байгуулсан. Багийн 9 алдартангаар өндөр настангуудыг шалгаруулав. Аавууд: Х.Цогтоо, Ч.Дамдинсүрэн, Л.Ахмад, Г.Очир, Г.Цэен-Ойдов. Ээжүүд: С.Оролмаа, Г.Бармаа, П.Лхам, Я.Мөнхөө.

            Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Пүрэвганди хөдөлмөрийн хэлтэстэй хамтарч 2 иргэнийг хөнгөлөлттэй зээлэнд хамруулж 1 иргэн оёдлын хөл машин, 2 иргэн ажлын байраа засварлаж шинэчилсэн байгаа.

            Сумын ИТХ-ын төлөөлөгч Д.Бумцэнд Сбүлийн гудамжны дагуу явган хүний зам тавиулах ажлыг санаачилж дээд шатны удирдлагуудад хүргэж 2015 онд Сөүлийн гудамжинд явган хүний зам тавигдаж, ард иргэд айх цочих зүйлгүй явах боллоо.

            Цаашид: Багийн засаг дарга аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид болон багийн иргэдийн нийтийн хурал уялдаа холбоотой хамтарч ажиллах шаардлагатай. Иргэдийнхээ сонголтыг хүндэтгэж ахмадынхаа үгийг сайн сонсож өрх бүрт хүрч ажиллах, ажилгүй иргэдээ сайн судалж дэмжиж, ажиллах залуучуудаа дэмжих өргөн хүрээтэй ажиллах.


2015-11-02 11:04

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд