ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Рашаант багийн ИНХ-ын дарга К.Сапаргүль

2015-11-02 11:27

1.    Багийн засаг даргын 2015 оны ажлын төлөвлөгөөний биелэлтийн явцын талаар дэлгэрэнгүй бичнэ үү. (1-3 улирлын байдлаар)

            Аймаг, сумын засаг даргны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу биелэлтийг хэрэгжүүлж ажиллаж байна. Мөн багийн иргэдийн нийтийн хурлаас гаргасан санал, шийдвэр, багийн албан хэрэг хөтлөлтийг стандартын дагуу хөтлөх, хүн амын эрүүл мэндийн байдалд хяналт тавьж, хөтөлбөрийн арга хэмжээ зохион байгуулах, өрх, хүн амын судалгааг шинэчилж, шилжин ирсэн, шилжин явсан, шинээр төрсөн хүүхэд бүртгэх, шинэ гэр бүлийг бүртгэх гэх мэт төрөл бүрээр ангилах

Хууль эрх зүйн хүрээнд иргэдийг халамж үйлчилгээнд хамруулах, боловсрол, соёл урлаг, спортын чиглэлээр, Хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, хууль тогтоомж сурталчилах, хэрэгжүүлэх зорилгоор иргэдэд газар олголтыг жрчимжүүлэх, байгаль орчин багийн тохижилт, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх буюу олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах, цэргийн штаб болон онцгой байдлын чиглэлээр иргэдийг хамруулах гэх мэт 13 бүлэг, 35 нэр төрлийн ажлыг багийн нийгмийн ажилтантай хамтран биелэлт тооцуулан хангалттай ажиллаж байна.

2.    Багийн засаг даргын төлөвлөгөөнд хяналт тавьж тайланг хэлэлцэж байгаа юу? Хэлэлцсэн бол ямар ямар ажлуудыг хэлэлцээд ямар үр дүнд хүрэв, үгүй бол ямар шалтгаанаар хэлэлцээгүйгээ дэлгэрэнгүй бичнэ үү.

Засаг даргын төлөвлөгөөний биелэлтийг хагас бүтэн жилээр багийн ИНХ-аар хэлэлцэж, удаашралтай байгаа ажлуудыг цаг тухай бүрт нь анхааруулан сайшаалтай байгаа зүйлүүдээ улам сайжруулахын тулд багийн засаг дарга болон  нийгмийн ажилтантай багийн ИНХ-ын дарга, тэргүүлэгчид хамтран ажиллаж байна. Гэвч зарим тохиолдолд тайлангийн хурлаар багт тулгамдаж буй асуудлуудын талаар засмалын доод талд амьдардаг иргэд байнга төрөл бүрийн санал гаргадаг ч тухайн газар нь цэвдэгтэй гасан шалтгаанаар ямарч үр дүнд хүрдэггүй зүйлүүд тохиолдож байна.

3.    Багт тулгамдаж байгаа цаг үеийн асуудлыг БИНХ-аар хэлэлцэж байна уу? Хэлэлцсэн бол ямар асуудлыг хэлэлцэж ямар үр дүнд хүрэв, хэрхэн шийдвэрлэв.

            Багийн ИНХ-аар багийн засаг даргын тайлан, төлөвлөгөөг хагас, бүтэн жилээр       хэлэлцэн батлах, мөн ОНХС-ийн хөрөнгөөр багт хийгдэх ажлын саналыг айл өрх тус    бүрт саналын хуудас тарааж, иргэдээс гарсан саналуудыг эрэмбэлэн дахин багийн   ИНХ-аар хэлэлцүүлэх зэрэг цаг үеийн асуудлуудыг хэлэлцэж тухай бүр нь хэлэлцэж хэвшлээ. Хэлэлцүүлгээр иргэдээс:

·         Сангийн хэрмийн дээд талын хар зам дагуулж гэрэлтүүлэг тавих

·         Жишиг гудамж бий болгох

·         Хүнсний үйлдвэрийн урьд чиглэлд хүүхдийн цэцэрлэг барих

·         Хашаануудыг жигдрүүлж, хаягжуулах

·         Иргэдэд ойртсон багийн байртай болох

·         Багт автобусны үйлилгээг явуулж өгөх /нийтийн тээврийн үйлчилгээ/

·         Зам дагуу мод тарих, ногоон байгууламжийн ажлыг сайжруулах

·         Орон сууцны гадна талбай тохижуулах /мод тарих, хашаа татах, тоглоомын талбай байгуулж асфальтан зам тавьж машины зогсоол байгуулах/

·         Тавьж байгаа засмал замыг чанартай тавих, өргөтгөл гэх мэт маш олон саналууд гарсан.

Үүнээс 36 айлын 2 орон сууцны засвар, гадна тохижилт хийгдэж, хүнсний үйлдвэрийн доод талын Рашаант-Нарангийн 14-17 гудамжнуудад гэрэлтүүлэг тавигдсан. Мөн хашаануудын хаягжилт хийгдлээ.

4.    Багийн ИНХ болон олон нийтийн ажил зохион байгуулахдаа иргэдийг идэвхитэй оролцуулж байсан сайн туршлагаасаа дэлгэрэнгүй хуваалцана уу.

Багийн ИНХ болон олон нийтийн ажил зохион байгуулахдаа иргэдийг идэвхитэй оролцуулахын туол ач холбогдол өгч, утсаар залгах буюу өөрсдийн биеэр айлаар орж, урилга хүргэдэг. Ямарваа үйл ажилллагаанд багийн иргэд маань идэвхи санаачлагатай оролцдог. Аймаг, сум, багийн хөгжилд хүн тус бүрийн санал, оролцоо маш чухал гэдгийг иргэддээ ойлгуулан зар, мэдээллээр хангах нь илүү үр дүнтэй болов уу гэж бодогддог. Мөн бүх багуудын хурлуудад ажигдагддаг сул тал бол хуралд залуучуудын оролцоо идэвхи сул хандлага ажиглагддаг. Тиймээс залуучуудын оролцоог сайжруулах тал дээр анхаарах шаардлагатай байна. Дэлхийн зөн олон улсын байгууллага болон Улаан загалтай нийгмэлэгтэй хамтран сайн дурын үндсэн дээр зохион байгуулагдаж буй ажлуудад нь байнга хамтран ажилладаг. Би өөрөө сайн дурын үндсэн дээр Дэлхийн зөн олон улсын байгууллага болон Улаан загалмайн хороотой 2009 оноос хойш хамтран ажиллаж байна.

5.    Таны ажиллаж байгаа багийн ИНХ-ын хувьд амжилттай давуу тал юу байна вэ? Яагаад та амжилттай тал гэж бодож байна.

Дутагдалтай болон сул тал нь юу байна? Хэрхэн засаж сайжруулах вэ? Таны зүгээс юу хийж болох вэ?

Рашаант багийн ИНХ-ын хувьд давьуу тал нв гэвэл иргэдээрээ оновчтой санал санаачлагыг гаргуулан шийдвэрлүүлж чадаж байгаа. Үйл ажиллагаа зохион байгуулахад багийн Засаг дарга, багийн ИНХ, нийгмийн ажилтан гурвын уялдаа холбоо, сэтгэл, гар нэгдэн хамтран ажиллаж байна.

Багийн ИНХ-ын ажлын үр дүнд хүрэхэд нөлөөлөх зүйлс байна.

Үүнд:

·         БИНХ-ын дарга нарыг орон тооны болгох

·         Тэргүүлэгчдэд тодорхой урамшуулал олгож, эрх үүргийг нь өндөржүүлэх

·         БИНХ-ын дарга, тэргүүлэгчдийг чадавхижуулж, сургалт, семинарт хамруулах

·         Туршлага солилцуулах


2015-11-02 11:27

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд