ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Бугат багийн ИНХ-ын дарга Н.Оюунцэцэг мэдээлж байна

2015-10-26 11:28

1

4.    Багийн ИНХ болон олон нийтийн ажил зохион байгуулахдаа иргэдийг идэвхитэй оролцуулж байсан сайн туршлагаасаа дэлгэрэнгүй хуваалцана уу.

2018 оны Цагаан сарын баярыг угтаж аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн  дэмжлэгээр багийн иргэдийн дунд Дөрвөн бэрх тэмцээнийг тусгай хөтөлбөрөөр зохион байгуулж Ховд телевизийн бичлэгээр Ховд хотын иргэдэд хүргэв. Энэ ажлын хүрээнд багийн 70-аас дээш настан 70 гаруй иргэдэд тавгийн идээ, еэвэнгээр бэлэг барихад өндөр настнууд тэдний үр хүүхдүүд талархаж байв. Энэ ажиллагаа CD бичлэгээр хадгалагдсан болно. Эдгээр бүх ажиллагааг багийн ИНХ-ын тэргүүлэгчид Б.Цэвээндорж, Ц.Баасанхүү, Ц.Одсүрэн, Л.Бурмаа нар хамтран зохион байгуулсан нь хурлын үр дүнтэй бүтээлч ажил болсон юм. Аливаа ажил эхнээсээ төлөвлөгдөж зохих санхүүгийн боломж байвал иргэдийг татан оролцуулж болох юм гэдэг нь харагдаж байна.

5.    Таны ажиллаж байгаа багийн ИНХ-ын хувьд амжилттай давуу тал юу байна вэ? Яагаад та амжилттай тал гэж бодож байна.

Дутагдалтай болон сул тал нь юу байна? Хэрхэн засаж сайжруулах вэ? Таны зүгээс юу хийж болох вэ?

Манай багийн ИНХ тэгүүлэгчдийн хувьд ажиллах хүсэл сонирхолтой эвсэг хамт олон байдаг. Ажил санааялаад ойлголцоод ажиллах бүрэн боломжтой. Тэргүүлэгчдийн гурав нь тодорхой ажил эрхэлж буй учир зав чөлөө багатай байдаг тал бий. Хамгийн чухал нь идэвхтэй санаачлагатай нэг зорилготой хүмүүс байдаг. Багийн аливаа ажлыг дэмжээд хамтарч оролцох боломжтой.

6.    Бусад

Багийн ИНХ-ын ажлыг үр дүнд хүргэхэд:

            -Хууль эрх зүйг боловсронгуй болгож анхан шатны нэгжийн хувьд иргэдтэй ойртон ажиллах нөхцөл боломжоор хангах

            -Тэргүүлэгчдэд тодорхой урамшуулал олгож эрх үүргийг өндөржүүлэх

            -Тэргүүлэгчдийг чадавхижуулж сургалт семинарт хамруулах


2015-10-26 11:28

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд